Өмнөх үгӨмнөх үг
Өвөр Монголын CCPIT 3D онлайн үзэсгэлэн төвд тавтай морилно уу!
Та төгөлгөл дээр байгаа тул эндээс буцаж хайлт хийнэ үү

2015 оны БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурал болон БНХАУ-ын Улс төрийн зөвлөлгөөний их хурлаар батлагдсан “Интернет сүлжээ дээр нэмэх нь” сэдэвт улсын хэмжээний стратегийн дагуу интернет сүлжээ нь БНХАУ-ын эдийн засгийн хурдацтай хөгжилд асар өндөр байр суурь эзэлсэн юм. Интернет сүлжээний технологи, хөдөлгөөнт сүлжээ, үлэмж хэмжээний өгөгдлийн сан, үүлэн тооцоолуур, микро мультимедиа гэх мэт технологиуд одоо хаа сайгүй байх болж, өнөөдөр та бидний өдөр тутмын амьдрал болон ажлын орчинд бүрэн хэмжээгээр нэвтрэн орсон билээ.

2017 оны Шилийн гол аймгийн мал аж ахуйн салбарын 3 хэмжээст онлайн үзэсгэлэн нь бүх талаас нь харуулах технологи, нэг болон хоёрдугаар шатны 3 хэмжээст онлайн үзэсгэлэнгийн суурь болон Манай холбооны албан ёсны вэбсайт болох “Монгол, Хятад, Орос, Англи” гэсэн дөрвөн хэлтэй 3 хэмжээст виртуал платформуудыг ашиглан, Шилийн гол аймгийн мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний сүлжээг бүхлээр нь дэлгэн харуулж, Шилийн гол аймгийн онцлог болох эко, байгалийн гаралтай, чанартай, аюулгүй, тогтвортой хөгжилд нөлөө үзүүлэх зэрэг давуу талуудтай. Үүнд: Шилийн гол аймгийн байгаль орчны онцгой нөхцөл байдал, мал аж ахуйн салбарын үндсэн хөгжил, мал аж ахуйн салбарын түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болох явцын үзүүлэн, хамгийн шинэлэг технологийн арга замаар малын гаралтай бүтээгдэхүүний хөгжилд түлхэц үзүүлэх гэх мэт багтана. Өнөөдөр VR технологи нь /Хиймэл орчны технологи/ болон интернет сүлжээний технологи нь харилцан нэгдэж, “Интернет сүлжээ дээр нэмэх нь” стратегийн шинэ хөгжилд хүрэхэд түлхэц үзүүлж байгаа юм.