中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Зарлал > Агуулга > Анхдугаар(2015)Өвөр монголын олон улсын бизнесийн холбооны гишүүн компанийг(хэсэг)3D технологиор вэб сайтад танилцуулах программ ашиглалтад орсон тухай зарлал

Зарлал

Анхдугаар(2015)Өвөр монголын олон улсын бизнесийн холбооны гишүүн компанийг(хэсэг)3D технологиор вэб сайтад танилцуулах программ ашиглалтад орсон тухай зарлал

Нийтэлсэн цаг:2015-11-09

  10-дугаар сарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо “Бээжин зууны интернет үзэсгэлэнгийн технологи” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “2015 он· анхдугаар Өвөр монголын олон улсын бизнесийн холбооны гишүүн компанийг(хэсэг)3D технологиор вэб сайтад танилцуулах программ ашиглалтад орох”ёслол ӨМӨЗО-ны Хөх хотод болж 2015 · анхдугаар Өвөр монголын олон улсын бизнесийн холбооны гишүүн компанийг(хэсэг)3D технологиор вэб сайтад танилцуулах үзэсгэлэн албан ёсоор үйлчилгээнд гарсныг зарлалаа. Анхдугаар(2015)Өвөр монголын олон улсын бизнесийн холбооны гишүүн компанийг(хэсэг)3D технологиор вэб сайтад танилцуулах үйл ажиллагаа Өвөр монголын худалдааг дэмжих хорооны вэб сайт(http://www.ccpitnmg.org,хятад,англи,монгол,орос дөрвөн хувилбартай)болон “Бээжин зууны интернет үзэсгэлэнгийн технологи” ХХК-нийн вэб сайт(http://www.expoon.com)-д зэрэгцэн явагдаж байна.

  2015·Өвөр монголын олон улсын бизнесийн холбооны гишүүн компанийг(хэсэг)3D технологиор вэб сайтад танилцуулах үзэсгэлэн бол ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо,Өвөр монголын олон улсын бизнесийн холбоо Хятад улсын “нэг бүс нэг зам” санаачлага,хойшоо нээлттэй хөгжих стратеги,ӨМӨЗО-ны “8337” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх,гишүүн компаниудын гадаад дотоодын нөлөөлөх чадвар,бүтээгдэхүүний нэр алдрыг дээшлүүлэхэд туслах,ӨЗО-ны үйлдвэрлэлийн салбарын бүтцийн өөрчлөлт,эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг дэмжихийн тулд хийсэн том инноваци,туршилт мөн.ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо “Бээжин зууны интернет үзэсгэлэн” компанитай хамтран үндэсний хэмжээнд анх удаа интернетэд танилцуулах 3D технологийг ашиглан зуун гаруй гишүүн компанийн имидж,бүтээгдэхүүнийг интернетэд бүх өнцгөөс танилцуулах туршилт хийж “интернет+үзэсгэлэн” загварын инноваци хийсэн байна. 3D технологиор интернетэд танилцуулах үзэсгэлэн нь бодит эд барааны үзэсгэлэнтэй харьцуулахад урт хугацаатай,өргөн хүртээмжтэй, танилцуулах баян агуулгатай,уян хатан, харилцахуйц, хуваалцах,экологи зэрэг онцлог давуу талтай, уламжлалт үзэсгэлэнгийн хэлбэрийг нилээн өргөжүүлэн баяжуулав.

  Тус зарлалыг хүлээн авсны дараа холбогдох сурталчилгааны ажлыг зохион байгуулж аймаг,хотуудын харьяалалтай аж ахуйн нэгжүүдэд нэг бүрчлэн мэдэгдэж 3D технологиор вэб сайтад танилцуулах үзэсгэлэнд оролцсон компанийн үр дүнгийн талаарх саналыг авч оролцоогүй компанийн ирэх жилд үзэсгэлэнд оролцох саналыг аваад хоёрдугаар 3D технологиор вэб сайтад танилцуулах үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд орохыг хүсч байна.

  харилцагч:Ван Номин утас:18767164226

  И-майл:602216867@qq.com

  ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны үйл ажиллагааны мэдээллийн алба

  2015оны 11-дүгээр сарын 2-ны өдөр

  үйл ажиллагааны мэдээллийн албанаас Ван Чэнг

 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт