中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Зарлал > Агуулга > Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо “Өнөөгийн хурал-үзэсгэлэн” тавцанг ашиглан хурал-үзэсгэлэнгийн арга хэмжээг сурталчилахад туслалцаа үзүүлэх тухай

Зарлал

Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо “Өнөөгийн хурал-үзэсгэлэн” тавцанг ашиглан хурал-үзэсгэлэнгийн арга хэмжээг сурталчилахад туслалцаа үзүүлэх тухай

Нийтэлсэн цаг:2015-08-21

 Муж,хотуудын худалдааг дэмжих хороодын анхааралд:

  Хятадын худалдааг дэмжих хорооны зохион байгуулж буй хурал,үзэсгэлэнгийн тусгай вэбсайт болох “Өнөөгийн хурал-үзэсгэлэн”7 сарын 6 өдөр нээгдсэн бөгөөд “Өнөөгийн хурал-үзэсгэлэн” we chat мөн зэрэг нээгдээд байна.

  Тус вэбсайт нь худалдааг дэмжих хороо болон нийгэмд болж буй хурал,үзэсгэлэнгийн мэдээлэл,нөөцийг цуглуулж дотоодын үзэсгэлэнгийн салбарт хамгийн өндөр эрх мэдэлтэй,мэдээллийн нөөц сайтай үйлчилгээний тавцанг бий болгох зорилготой юм.

  Уг вэбсайт нь дотоод гадаадын хурал,үзэсгэлэн зохион байгуулагч нарт,үзэсгэлэнгийн компани,гуравдагч үйлчилгээ үзүүлэгч байгууллага,үзэсгэлэнд оролцогчид,худалдан авагч нарт,үзэгч зэрэг хүмүүст зориулсан ба дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

  Нэг. Хамгийн шинэлэг мэдээлэл

  Хоёр. Гадаад,дотоодын хурал үзэсгэлэнгийн мэдээллийн хайлт

  Гурав. Хурал,үзэсгэлэн зохион байгуулагч нийгэмлэг,үзэсгэлэнгийн компани,гуравдагч үйлчилгээ үзүүлэгч байгууллага

  Дөрөв. Хурал,үзэсгэлэнгийн танхим,заалны мэдээлэл

  Тав. Хэрэглэгч бүртгүүлсэний дараа мэдээлэл хүргэх. Агуулгыг нь хянан шалгасны дараа гадагш нээлттэй хүрч болно.

  Орчин үеийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс “Өнөөгийн хурал-үзэсгэлэн” вэбсайт болон we chat нээж гар утас хэрэглэгчид хаанаас ч хэзээ ч мэдээлэл авах боломжтой юм.

  Бид салбар хороодыг энэхүү вэбсайтаар дамжуулан хурал,үзэсгэлэнгийн хамгийн шинэлэг мэдээллээ түгээж төрөл бүрийн сувгаар мэдээлэл сурталчилгаа хийхдээ энэхүү вэбсайт, we chat хэрэглэж байхыг хүсье.

  Мөн салбар хороодын гарын авлага,вэбсайт,цахим хаяг,сурталчилгааны материалаар дамжуулан гишүүн,гишүүн бус аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл сурталчилгаа хийж байхыг хүсье.

  www.expo-today.com

  Холбоо барих хаяг: ruanhaibin@ccpit.org


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт