Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Зарлал > Агуулга > Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо Худалдааг Дэмжих Хороодыг we chat дугаарыг нийтэд сурталчилахад дэмжлэг үзүүлэх тухай мэдэгдэл
Муж,хотууд,өөртөө засах орнуудын худалдааг дэмжих хороод,салбар хороодын анхааралд:
Худалдааг Дэмжих Хорооны албан ёсны we chat болох “CCPIT” нь 4 сарын 28 өдөр гарсан билээ.Гол зорилго нь бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж ажлын өдрүүдэд тус хорооноос зохион байгуулж буй томоохон арга хэмжээний мэдээлэл,төрийн томоохон бодлого танилцуулах,үзэсгэлэн худалдаа,сургалтын мэдээлэл,дотоод гадаадын худалдаа хөрөнгө оруулалтын боломжууд,худалдааны холбогдох хууль эрхзүйн үйлчилгээ,оюуны өмчийн эрхийн үйлчилгээ зэрэг мэдээллийг сурталчилах юм.
Интернэт сүлжээний эрин үеийн бизнес эрхлэгчдийн мэдээллийн үйлчилгээний ажлыг сайтар хийх олон давхарга бүхий үйлчилгээний тавцанг бий болгох үүднээс салбарын хороодыг гишүүн байгууллагын гарын авлага,цахим шуудангаар вэбсайт,холбогдох хэвлэл сурталчилгааны материал дээр “CCPIT” we chat-ыг сурталчилж гишүүн болон гишүүн бус аж ахуйн нэгжүүддээ хүргэхийг хүсье. Аж ахуйн нэгжүүд тус хорооны вэбсайтын нүүр хуудас дээрх дугаараар хайлт хийж “CCPITdingyuehao” захиалга хийж уншиж болно.
Бид Та бүхнийг үргэлжлүүлэн сурталчилгаа хийж ажиллахыг урьж байна.