中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Манай Хорооны Улаанбаатар дэх төлөөлөгчийн газрын хариуцлагатан Өөртөө засах орны Хятад-Монголын экспо арга хэмжээний ажлын хэсгийн хамт Монгол Улсад айлчлав

Монголын тухай мэдээллийн булан

Манай Хорооны Улаанбаатар дэх төлөөлөгчийн газрын хариуцлагатан Өөртөө засах орны Хятад-Монголын экспо арга хэмжээний ажлын хэсгийн хамт Монгол Улсад айлчлав

来源: Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-30

   Өөртөө засах орны намын хорооны зөвшөөрлөөр Өөртөө засах орны Худалдааны танхимын дэд дарга Ли Жиун, Өөртөө засах орны Ардын засгийн ордны зөвлөх Бао Гуанлинь зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 1-р сарын 29-ний өдрөөс 2-р сарын 2-ны өдрүүдэд Хятад- Монголын экспо арга хэмжээний асуудлаар Монгол Улсад айлчлав. Манай Хорооны Улаанбаатар дэх төлөөлөгчийн газрын хариуцлагатан Баатар хамт айлчилж, харилцаа холбоо, уулзалтын орчуулга болон үйлчилгээний ажлыг хариуцжээ.
Айлчлалаар Монголын Их хурлын Байгаль орчин болон хөдөө аж ахуйн зөвлөл, Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудтай уулзаж, Манай Улсаас Монголд суугаа элчин сайдын газарт дээрх үйл ажиллагааны талаар тайлагнаж, зорьсон ажлаа амжилттай биелүүлсэн байна.
   Монголын тал нь тус удаагийн айлчлал ба Хятад- Монголын экспо арга хэмжээнд маш их анхаарч байгаа, уулзалтуудаар анхдугаар болон хоёр дахь удаагийн Хятад-Монголын экспо нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаа болон хамтын ажиллагааны хөгжилд түлхэц болсныг маш өндөр үнэлж, Хятадын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны дэмжлэгээ болон Монголын албан ёсны төлөөлөгчид болон үзэсгэлэнд оролцогч нарт үзүүлсэн тусламжид баярласнаа илэрхийлэв. 3-р удаагийн Хятад- Монголын экспог зохион байгуулахыг Монголын төр, иргэд бүгдээрээ хүсэн хүлээж байгаа гэв. Монголын талын холбогдох байгууллагууд нь Хятадын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж, бэлтгэл хангах ажлыг амжилттай зохион байгуулна гэв. Үүнээс гадна ӨМӨЗО-нь ерөнхий зохион байгуулагчийн хувьд Монголын талтай харилцаа холбоогоо сайжруулан, саналаа солилцож байх, үүний улмаас Монголын тал холбогдох бэлтгэл ажлыг зохин байгуулахад туслахыг хүсэв.
   Төлөөлөгчид Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг яам байгууллагуудын хамт 2019 оны намар Хөххот-ноо 3-дахь удаагийн Хятад-Монголын экспо арга хэмжээг зохион байгуулж, энэ ондоо багтаан сурталчилгаа болон зурагдсан төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийх зэрэг асуудлаар нэгдсэн саналд хөрсөн байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт