中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > 2018 оны Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн сургалт манай Өөртөө засах оронд зохион байгуулагдав

Монголын тухай мэдээллийн булан

2018 оны Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн сургалт манай Өөртөө засах оронд зохион байгуулагдав

来源:Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-30

    2018 оны 3-р сарын 14-23-ны өдрүүдэд Худалдааны яамнаас ерөнхий зохион байгуулж, Өвөр монголын тариалангийн их сургууль гүйцэтгэн зохион байгуулсан 2018 оны Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн сургалт манай Өөртөө засах оронд зохион байгуулагдсан байна. Тус арга хэмжээг Монголын Гадаа яамнаас санаачлан, Монголын Гадаа яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын газар, Шадар сайдын ажлын алба, Их хурлын тамгын газар, Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба зэрэг Эрээн-Замын-үүдийн чөлөөт бүсийн холбогдох яам байгууллагын 30 гаруй хүмүүс оролцсон байна. Өвөр монголын тариалангийн их сургуулийн урилгаар манай хорооны Харилцаа холбооны хэлтсийн дарга Ван Вэй нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Манай Хорооны Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Баатар сургалтын бүрэлдэхүүний хамт Гуаншгийн жуан үндэстний өөртөө засах орны Дун шин хот, Пиншян хотод судалгаа хийж, Хятад- Вьетнамын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалттай танилцсан байна.
   Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын тухай уулзалт 3-р сарын 22-ны өдөр Өвөр монголын тариалангийн их сургуульд зохион байгуулагдав. Худалдааны яамны Гадаад хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Сао Дахуа\Газрын даргын зэрэглэл\, Монголын Гадаад яамны гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Т.Батцэцэг, Өвөр монголын тариалангийн их сургуулийн захирал Ван Вань-и, Дэд захирал Манлай, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Цүншэн, Өвөр монголын хөгжлийн судалгааны төвийн захирал Бай Цэцэн, Эрээн хотын дэд дарга Дү Дэшинь нар оролцож, Өөртөө засах орны гадаад хэргийн алба, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн газар зэрэг байгууллагын холбогдох хэлтсийн дарга нар оролцсон байна. Талууд Эрээн- Замын-үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн газар төлөвлөлт, үйлдвэрийн бүтэц зэрэг асуудлаар хэлэлцэж, Монголын талын асуултад хариулсан байна. Уулзалтаар Эрээн- Замын-үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг 2015 онд эхлүүлснээс хоёр талын ажлын хэсэг 3 удаа уулзалт хийж ерөнхий төлөвлөгөөг хамтран баталсан байна, 2016 оны эцэс Хятадын Худалдааны яам нь хоёр улсын засгийн газар хоорондын Эрээн- Замын-үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай хэлэлцээрийн төслийг Монголын тал уруу өгч, Монголын талын хариуг хүлээж байгаа. Эрээний талын хэлэхээр энэ онд Эрээн хот нь 780 сая юань хөрөнгө оруулж, Эрээн талын 3 кв.м талбайд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх болно гэв. Талууд хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрийг нэн даруй зурах, Хятад- Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын алхцыг урагшлуулах нь Хятад Монгол хоёр улсын худалдаа эдийн засгийн хөгжил болон хүмүүнлэгийн солилцооны хөгжилд зөв нөлөөлнө гэдэгт санал нийлэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт