中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > 2017 ОНЫ ХЯТАД- МОНГОЛЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ 10 МЭДЭЭ

Монголын тухай мэдээллийн булан

2017 ОНЫ ХЯТАД- МОНГОЛЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ 10 МЭДЭЭ

来源: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ы Худалдаа Эдийн Засгийн ГазарНийтэлсэн цаг:2018-07-30

    1. Монгол Улсын Ерөнхий сайд олон улсын хамтын ажиллагааны "Бүс ба замБүс ба зам" дээд хэмжээний форумд оролцлоо.
5-р сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан олон улсын хамтын ажиллагааны "Бүс ба Зам" олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцлоо. Энэ үеэр БНХАУ-ын тэргүүлэгч Си Жиньпин, Ерөнхий сайд Ли Көчян, Ерөнхий сайдын орлогч Ван Ян нар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзалт хийн БНХАУ, Монгол улсын  хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх асуудлаар чухал нэгдсэн ойлголтод хүрч,  өндөр амжилт олсон байна. Мөн энэ үеэр талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм.
2. БНХАУ, Монгол улс  хоёр талт чөлөөт худалдааны  хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа хийх болсноо зарлалаа
     5 сарын 12-ны өдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян  Бээжин хотод зохион байгуулагдсан олон улсын хамтын ажиллагааны "Бүс ба зам" дээд хэмжээний форумд  оролцохоор ирсэн Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-ын Ардын хурлын танхимд хүлээн авч уулзлаа. Талууд хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны хөгжлийг түргэтгэх стратегийн бодлогынхоо талаар харилцан ойлголт авсан юм. Цаашид Монгол, Хятадын худалдаа улам гүнзгий, улам өндөр түвшинд хүрч хөгжих юм..
3. “Монгол-Хятадын  2 дахь удаагийн Экспо”-г  амжилттай зохион байгууллаа.
      9-р сарын 26-30-ны өдрүүдэд  “Монгол-Хятадын  2 дахь удаагийн Экспо” Хөх хотод зохион байгуулагдлаа. “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулж, даяар дэлхийн улс орнуудын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлье ” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус экспо нь оролцогчдын тоо, зорин ирсэн зочид, Үзэсгэлэнгийн танхимын агуулга зэрэг олон талаараа шинэ амжилтуудыг дагууллаа. Монгол-Хятадын Экспо  нь хоёр улсын хооронд тогтоосон ажил хэрэгч хамтын ажиллагааны хамгийн чухал хэрэгжүүлэлтийн тавцан болоод байгаа юм. 
4. Монгол-Хятадын банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаанд шинэ ахицгарлаа.
      Талуудын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд 2017 онд Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагаанд тасралтгүй  амжилт, дэвшилт гарсан байна. 7-р сарын 6-нд Хятадын ардын банк, Монгол Банктай  төгрөг, юанийн своп хэлцлийг  3 жилийн хугацаатайгаар байгуулж, Нийт дүнг 15 тэрбум юаньд барьж байхаар тогтлоо. 9-р сарын 5-нд Хятадын Худалдаа, Аж Үйлдвэрийн банк Монгол дах төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод албан ёсоор нээлээ. 
5. Хятадын тал Улаанбаатар хотын захиргааны гүүр бүтээн байгуулалтын ажлыг иж брэн эхлүүлэхийг дэмжлээ. 
      Хятадын экспортын худалдан авагчийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн дэмжлэгтэйгээр энэ оны 5-6-р сард Улаанбаатар хотын Яармагийн гүүрр зэрэг хэд хэдэн газар хотын захиргааны гүүр бүтээн байгуулах ажлын газар шорооны ажлыг эхлүүлсэн юм. Энэхүү гүүрүүд нь төмөр зам болон Туул голыг дамнасан, Улаанбаатар хотын гол замууд төвлөрдлөг чухал байршилд байрладаг. Уг бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж хотын оршин суугчдын амьдралд эерэг үр нөлөө үзүүлнэ.   
6. Хятадын тал Монгол улсын баруун бүсийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг бүх талаар дэмжив
      2017 онд Хятадын талын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Баянхонгор  аймгийн 129.4 км, Завхан аймгийн 114 км болон 67 км зэрэг Монгол улсын баруун бүсийн аймгуудад хийгдэх  олон улсын авто замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж эхлэв. Уг төслүүд хэрэгжсэний дараа Монгол улсын баруун аймгуудын зам, тээврийн нөхцөл сайжирч, тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хамгаалах баталгаа болж өгөх юм.  
7. Монгол-Хятад хоёр тал хамтран хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах санал солилцох хамтарсан хурал зохион байгууллаа. 
      8-р сарын 28-ны өдөр  Элчин сайд Шин Хай Мин Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай хамт Монгол улсад хөрөнгө оруулж буй Хятадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуй нэгжүүдийн удирдлага нартай хууль, эрх зүйн орчин, банк санхүүгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлого, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын аюулгүй байдал зэрэг асуудлуудаар Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагуудын албаны хүмүүстэй санал бодлоо солилцсон юм.  
8. Монгол-Хятадын хамтын ажиллагаа Монголын анхны бүс нутаг дамнасан өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг байгууллаа.
      6-р сарын 21-ны өдөр Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын шавь тавих ёслол Улаанбаатар хотын баруун хэсэгт зохион байгуулагдлаа. Уг төслийг Хятад улсын экспортын худалдан авагчийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй ба  Монгол Улсын анхны 330 кВ-ын цахилгаан дамжуулах, нийт 250 км урттай, бүс дамнасан өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам юм. Төслийг БНХАУ-ын   "TBEA" ХХК хэрэгжүүлж байна. Уг төсөл баригдсаны дараа Улаанбаатар хотоос өмнө хэсгийн говийн уурхай бүсийг эрчим хүчээр хангана.  Энэ нь Монголын өмнөд хэсгийн орон нутгийн эдийн засгийн байгууламж болон ард, иргэдийн амьдралын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна. 
9. БНХАУ-аас Монгол улсад үзүүлэх тусламж тогтвортой урагшилж байна
      2017 он гарснаас хойш Хятадын талаас Монголд үзүүлэх тусламжийн амлалтууд дарааллан хэрэгжиж, тусламжийн төслүүд амжилттай урагшилсан. Тэр дундаа монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах барилгын төсөл  амжилттай хэрэгжиж, сургууль болон цэцэрлэгт үзүүлэх тусламж, гэр хороололын орчинг сайжруулах төсөл, хилийн боомтод дэд бүтцийн байгууламж байгуулах төслүүд тогтвортой урагшилж  байна. Нэг ээлжний тусламжийн бараа материалыг Монголын талд хүлээлгэн өгөөд байна. 
10. Монгол улсад үзүүлэх гадаадын сургалт болон түүний үр ашиг нь улам нэмэгдэж байна 
      Сүүлийн жилүүдэд Хятад улсаас Монгол улсад үзүүлж буй  тусламжаар хэрэгжүүлж буй гадаад сургалтаа улам өргөжүүлсээр байна. Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон салбаруудыг хамарч, ард иргэдийн харилцааг нэмэгдүүлэн, халуун дулаан сэтгэлээр Монгол-Хятадын найрсаг харилцаа болон бүхий л салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол үзүүлсэн юм. 2017 оны байдлаар гадаадад үзүүлэх тусламжийн сангаар Хятад улсад богино хугацааны сургалтад хамрагдсан болон эрдмийн зэрэг олгох боловсрол эзэмшсэн хүний тоо даруй 900-д хүрээд байна. 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт