中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монгол Улсын 2017 оны топ 100 ААН-ийн жагсаалт

Монголын тухай мэдээллийн булан

Монгол Улсын 2017 оны топ 100 ААН-ийн жагсаалт

来源:Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-30

    4-р сарын 27-ны өдөр МУ-ын Засгийн газрын вэб хуудсанд мэдээлснээр  Сангийн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газруудаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг ААН-үүдийн борлуулалтын орлого , улсын төсөвт оруулсан татвар, хөрөнгийн хэмжээ, ашиг, нийгмийн даатгал төлсөн байдал зэрэг  5 гол үзүүлэлтийг үндэслэн ТОП 100 байгууллагыг эрэмбэлэн гаргажээ. МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТОП  100 байгууллагыг өргөмжлөх ёслолын арга хэмжээнд оролцож үг хэлсэн болно.  
Эхний 10 байрт Зэс Молебдины Эрдэнэт Үйлдвэр ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Оюу толгой ХХК, Хаан банк, Энержи ресурс  ХХК, Монголы алт корпорац (МАК) ХХК, Худалдаа Хөгжлийн Банк, Тийсс Монгол ХК, НИК ХХК, Таван Толгой ХХК зэрэг байгууллагууд эрэмбэлэгджээ. Энэхүү жагсаалтад багтсан 65 байгууллага нь 3 жил дараалан ТОП 100 ААН-ээр шалгарсан бол 17 байгууллага шинээр нэмэгдсэн байна. ТОП 100 ААН-ийн нэг жилийн борлуулалтын орлого 30%-аар, улсын төсөвт оруулсан татварын хэмжээ 1.9 дахин нэмэгдэж 32,000,000,000,000 төгрөгт хүрсэн  байна. Энэ нь улсын төсвийн 50%-ийг дангаараа эзэлж байгаа бөгөөд 80 мянган ажлын байр бий болгоод байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт