中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга >  “Цэций” салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулна

Монголын тухай мэдээллийн булан

“Цэций” салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулна

来源:Гадаад харилцааны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-01-12

      Монголын “Ньюком” групп, Японы “Эс Би энержи” корпорацын хамтарсан хөрөнгө оруулалттай “Клин энержи Ази” компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьсан “Цэций” салхин цахилгаан станцын нээлт өнөөдөр болно. 25 ширхэг салхин сэнснээс бүрдэх уг цахилгаан станц жилд 50 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэхүү төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Японы Олон улсын хөгжлийн агентлагийн (ЖАЙКА) зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ.

      “Цэций” салхин цахилгаан станц Улаанбаатараас өмнө зүгт 542, Цогтцэций сумын төвөөс 22 км зайд байрладаг. Цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчээ 34 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар Тавантолгойн дэд станцад нийлүүлэх гэнэ. Ингэснээр салхин цахилгаан станц төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож буй юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд 230 мянга орчим тонноор бууруулж, 180 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх тооцоо гарчээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт