中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > 2017 оны 1-р улиралд ӨМӨЗО “Нэг бүс, нэг зам” дагуу улс орны гадаад худалдаанд огцом өсөлт авчирлаа.

Монголын тухай мэдээллийн булан

2017 оны 1-р улиралд ӨМӨЗО “Нэг бүс, нэг зам” дагуу улс орны гадаад худалдаанд огцом өсөлт авчирлаа.

Нийтэлсэн цаг:2017-07-05

  Манжуурын гаалийн статистик судалгаанаас харахад 2017 оны 1-р улиралд ӨМӨЗО-ы аж ахуй нэгжүүд “Нэг бүс, нэг зам”-ын дагуу улс орнуудын экспорт, импортонд 14,42 тэрбум юань худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37,4%-аар өссөн байна. Үүний дотроос экспорт 4,64 тэрбум юань буюу 38,6% , импорт 9,78 тэрбум буюу 36,8%-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

  Бизнесийн түншлэгч улсын хувьд Монгол улс болон Орос улсын бизнесийн түншлэл нь Азийн зэргэлдээ орнууд болон бүс нутгууд дотор тэргүүн байр эзэлж байгаа юм. 2017 оны 1-р улирлын байдлаар ӨМӨЗО-ы аж ахуй нэгжүүд Азийн зэргэлдээ улс орон бүс нутгуудтай хийсэн экспорт, импортын хэмжээ 9,2 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 53,8%-аар огцом өсч, хятад улсын нийт экспорт, импортын хэмжээний 63,8%-ийг эзэлж байгаа бол Европын зэргэлдээ улс орон бүс нутгуудтай хийсэн экспорт, импортын хэмжээ 5,11тэрбум юаньд хүрч, 15,9%-аар өсч, Хятад улсын нийт хэмжээний 35,4%-ийг эзэлж байгаа юм. Үлдсэн хувийг Африкийн зэргэлдээ орнуудтай хийсэн худалдаа эзэлж байгаа юм. Эдгээр улс орнуудын дундаас Монгол улстай 5,77 тэрбум юаний экспорт, импорт хийсэн нь 46,3%-аар өсч нийт экспорт, импортын 40,0%-ыг эзэлж байгаа нь “Нэг бүс, нэг зам”-ын дагуу улс орнуудын дунд тэргүүн байр эзэлж байгаа бол Орос улстай 4,97 тэрбум юаний экспорт, импорт хийж 21,1%-аар өсч нийт экспорт, импортын 34,5%-ыг эзэлж байгаа юм.

  Бизнесийн хэлбэрийн хувьд импорт экспортын 40-өөс дээш хувь нь хилийн бага хэмжээний худалдааны хэлбэр зонхилж байгаа юм. 2017 оны 1-р улиралд ӨМӨЗО-ы аж ахуй нэгжүүдийн “Нэг бүс, нэг зам”-ын дагуу улс орнуудтай хилийн бага хэмжээний худалдаа хэлбэрээр 6,37 тэрбум юаний экспорт, импортын худалдаа хийсэн нь 52,4%-ийн өсөлттэй байгаа бөгөөд улсын нийт хэмжээний 44,2%-ийг эзэлж байгаа юм. Энгийн худалдааны хэлбэрээр 5,84 тэрбум юаний экспорт, импортын худалдаа хийсэн нь 89,2%-ийн өсөлттэй байгаа ба улсын нийт хэмжээний 40,5%-ийг эзэлж байгаа юм. Үлдсэн хувийг баталгаат агуулахын бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн, хил хоорондын худалдаа хэлбэрийн экспорт, импорт эзэлж байгаа юм.

  Аж ахуй нэгжүүдийн хэлбэрийн хувьд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд экспорт, импортын худалдаагаар тэргүүлж байгаа юм. 2017 оны 1-р улиралд ӨМӨЗО-ы аж ахуй нэгжүүдийн “Нэг бүс, нэг зам”-ын дагуу улс орнуудтай 12,61 тэрбум юаний худалдаа хийсэн нь өнгөрсөн оны сөн үеэс 40,0%-ийн өсөлттэй байгаа бөгөөд мөн үеийн ӨМӨЗО-ы аж ахуй нэгжүүдийн “Нэг бүс, нэг зам”-ын дагуу улс орнуудтай хийсэн экспорт, импортын хэмжээний 87,5%-ийг эзэлж байгаа юм. Төрийн өмчит компаний экспорт, импортын худалдааны хэмжээ 1,26 тэрбум юань байгаа нь 1.2 дахин өсөлттэй байгаа ба 8,7%-ийг эзэлж байгаа бол гадаадын хөрөнгө оруулттай аж ахуйн нэгжүүдийн экспорт, импортын худалдааны хэмжээ 500 сая юань хүрч, 63,2%-ийн өсөлттэй байгаа ба нийт худалдааны 3,5%-ийг эзэлж байгаа юм.

  Бүтээгдэхүүний төрөл зүйлийн хувьд наранцэцгийн үрийн экспорт тэргүүлж байгаа ба зэс, хүдэр зэрэг уурхайн бүтээгдэхүүний импорт ихэнх хувийг эзэлж байгаа юм. HS8 бүтээгдэхүүний кодын статистикийн дүгнэлтээс харахад 2017 оны 1-р улиралд ӨМӨЗО-ы аж ахуй нэгжүүдийн “Нэг бүс, нэг зам”-ын дагуу улс орнуудтай 1876 төрлийн бүтээгдэхүүн экспортолж импортлосон байна. Экспортын бүтээгдэхүүн дунд наранцэцгийн үрийн хэмжээ 450 сая юаньд хүрсэн ч 17,1%-аар буурсан бөгөөд мөн үеийн ӨМӨЗО-ы аж ахуй нэгжүүдийн “Нэг бүс, нэг зам”-ын дагуу улс орнуудтай хийсэн экспорт, импортын нийт хэмжээний 9,7%-ийг эзэлж байгаа бол нарны зай хураагуурын экспорт 310 сая юаньд хүрч 9770,5 дахин нэмэгдэн 6,9 %-ийг эзэлж байгаа юм. Коксжих нүүрсний импорт 2,75 тэрбум юаньд хүрч 3,1 дахин нэмэгдэн нийт импортын 28,1%-ийг эзэлсэн юм.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт