中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монгол улсын ерөнхий сайд Хятадын Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргатай уулзаж Цөлжилт болон Нүүрсний утааг багасгах талаар хамтын ажиллагааг эрэлхийлж байна

Монголын тухай мэдээллийн булан

Монгол улсын ерөнхий сайд Хятадын Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргатай уулзаж Цөлжилт болон Нүүрсний утааг багасгах талаар хамтын ажиллагааг эрэлхийлж байна

Нийтэлсэн цаг:2017-07-03

  Синь Хуа хорооны 5 сарын 2 өдрийн мэдээгээр Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэбат тухайн өдөр Хятадын Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Бай Чүнь Ли нарыг хүлээн авч уулзахдаа Монгол улсын засгийн газраас Цөлжилт болон Нүүрсний утааг багасгах ажлын хоёр төслийг ихэд чухалчилан үзэж, Хятадын мэргэжилтнүүдийг уг төслүүд дээр хамтран ажиллавал үр дүн илүү сайн гарна хэмээн илэрхийлжээ. Бай Чүнь Ли: Хятадын Шинжлэх ухааны хүрээлэн болон Монгол улсын Шинжлэх ухааныхантай экологи, байгаль орчин, биологи судлал зэрэг салбарт амжилттай хамтын ажиллагааг явуулж байна гэжээ. Цөлжилт болон Нүүрсний утааг багасгах тал дээр хоёр талын хамтран ажиллах орон зай бий.

  Монгол улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт жилийн турш уур амьсгал нь хүйтэн, хуурай учираас дулаан их шаардагддаг. Нүүрс түлж утаа гаргадаг хоцронгуй арга барилаас болж Монгол улсын ихэнх нутаг дэвсгэрт утаа униар ихтэй байдаг. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь өвөл болоход өглөө оройдоо хотын агаар мандалд зузаан нүүрсний утаа бүрхдэг учираас олон улсын хэвлэл мэдээллийнхэн уг хотыг дэлхийн өвлийн улиралд агаарын бохирдол хамгийн их байдаг хотуудын нэгд тооцдог байна. Мөн Монгол улс нь цэвэр усны нөөц багатай бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь бүрэн болон хагас цөлжсөн байдалд орж, цөлжилтийн ерөнхий талбай нь маш хурдан тэлсээр байна.

  Эх сурвалж: Пөн Пай мэдээ


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт