中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй судалгааны баг Хорингэр шинэ дүүрэгт судалгаа хийв

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй судалгааны баг Хорингэр шинэ дүүрэгт судалгаа хийв

来源:Гадаад харилцааны хэлтэс Фань ЦайшяНийтэлсэн цаг:2020-06-03

       2020 оны 5 сарын 21-ний өдрийн үдээс өмнөӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны намын зөлөлийн гишүүн, дэд дарга Ван Жипинтэргүүтэй бүрэлдэхүүн ӨМӨЗО-ны Шяньхун технологийн компани, ӨМӨЗО-ны үндэснийгенетикийн туршилт, хэрэглээнийтехнологийн жишиг төвд судалгаа хийв. Хорингэршинэ бүсийн намын хорооны гишүүн, удирдах зөвлөлийн орлогч дарга Хао Данжөнсудалгааны багийг дагалдан явлаа.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй судалгааны баг Хорингэр шинэ дүүрэгт судалгаа хийв

       Судалгааны баг Шяньхун технологийн группийнхолбогдох мэргэжилтний өөрийн компанийн ухаалаг RFID, бүтээгдэхүүний лого, их өгөгдөл, ухаалаг  технологийн үйлдвэрлэл болон хэмжихбагаж,хэрэгслийн талаарх танилцуулгыг сонсов. Тус компанийн мэргэжилтэн дэлхийн анхнынано технологийн арилдаггүй бэхийн чанарыг газар дээр нь туршин үзүүлж, өөрийнкомпанийн судлан нээсэн “мөншинь”чипийн талаар танилцууллаа. Тус чип нь бетонбүтээц мэдрэгчтэй, өгөгдлийг цаг тухайд нь цуглуулж, цахилгаан хэрэглэхгүйажиллуулах, 50-с дээш жил  ашиглахболомжтой шинэ дэвшилтэт технологи юм.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй судалгааны баг Хорингэр шинэ дүүрэгт судалгаа хийв

       Үндэсний генетик туршилт, хэрэглээнийжишиг төвийн ажилтны LED дэлгэцэн дээр үзүүлэн танилцуулсан илтгэлээссудалгааны багынхан тус төв ньихөгөгдөл, хиймэл оюун ухааны платформоор дамжуулж,дэлхийн хамгийн тэргүүний генетикийн технологийн давуу талыг төрөлтийн гажгаассэргийлэх, хавдрын эмчилгээ, архаг өвчнөөс сэргийлэх, халдварт өвчний хяналтзэрэгт өргөнөөр ашиглаж буйтай танилцлаа.

       ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин цар тахлыннөхцөл намжаагүй энэ үед аж ахуйн нэгжийн хөгжлийн асуудал ихээхэн хүндрэлбэрхшээлтэй тулгарч буйг онцлоод, Худалдааг дэмжих хороо ХКН-ын “6 тогтвортойбайдал, хамгаалал”-ын үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжид үйлчлэхчиг үүргээ идэвхийлэн хэрэгжүүлж, Худалдааг дэмжих хорооны гадаад харилцаахолбооны давуу талыг ашиглан, аж ахуйн нэгжүүдэд зах зээлээ тэлэхэд нь дэмжлэгүзүүлж, бодит хүндрэлүүдийг шийдэж, цар тахлын нөлөөллийг хамгийн бага хэмжээндбайлгахын тулд хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.



内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт