中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны судалгааны баг Өвөрмонголын Олон улсын бизнесийн холбооны гишүүн байгууллагуудад судалгаа хийв

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны судалгааны баг Өвөрмонголын Олон улсын бизнесийн холбооны гишүүн байгууллагуудад судалгаа хийв

来源:Хурал, мэдээллийн хэлтэс Жао ШуайНийтэлсэн цаг:2020-05-18

       5 сарын9-11 өдрүүдэд ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны намын зөвлөлийн дарга бөгөөдхорооны дарга, Өвөрмонголын Олон улсын бизнесийн холбооны дарга Жинь Шөнрүйсудалгааны багийн хамтаар Өвөрмонголын олон улсын бизнесийн холбооны гишүүнбайгууллага болох Өвөрмонголын Хао Дайфү эмнэлгийн технологийн компани,Өвөрмонголын Юй Ханрэн өндөр технологийн ХХК, Өвөрмонголын  Аовэй Мөн юань морины соёл, экологи, аялалжуулчлалын ХХК болон Өвөрмонголын Мөнцао экологи, байгаль орчны компанидайлчилж судалгаа хийв. ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга, Олон улсынбизнесийн холбооны дэд дарга Вэй Хун судалгаанд оролцов.

       Судалгааны баг аж ахуйн нэгж бүрийн бүтээгдэхүүний судалгаа, шинэбүтээгдэхүүн, үйлдвэрлэл борлуулалт, үйл ажиллагаа сэргэж буй байдлын талаарболон COVID-19 халдварын тархалт аж ахуйн нэгжийн экспортын бүтээгдэхүүнийзахиалга, бараа материалын нийлүүлэлт, ложистик тээвэр, гэрээний хэрэгжилтзэрэгт үзүүлж буй цохилт, тулгарч буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцансудалж, цар тахлын үед худалдааг дэмжих системийн зүгээс гадаад худалдаа,хөрөнгө оруулалтыг тогтворжуулах талаар авч хэрэгжүүлж буй цогц дэмжлэгийн аргахэмжээ, хөнгөлөлттэй үйлчилгээг сурталчлан таниулав.

       Уулзалтын үеэр Жинь Шөнрүй дарга одоогоор шинэ төрлийн COVID-19халдварын тархалтыг үр дүнтэй зогсоох хараахан боломжгүй байгааг онцлоод,дэлхий нийтийн эдийн засаг буурах дарамт улам өсөж, худалдааны эргэлт, ажиллаххүчний шилжилт хөдөлгөөн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хязгаарлалтад орж,гадаад худалдааны тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлс илэрхий нэмэгдэж, шинэхандлага, шинэ сорилттой тулгарч буй энэ үед ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороодээд, доод болон дотоод гадаад харилцааг холбох ажил үүргийн давуу талааашиглан, гадаад харилцаа холбоогоо бэхжүүлж, худалдаа бизнесийн үйлажиллагаатай хамааралтай хууль эрх зүйн үйлчилгээг сайтар үзүүлж, гадаадхудалдааны мэдээллээр хангах үйлчилгээг эрчимжүүлж, холбогдох талуудтайидэвхтэй зохицон бодитоор асуудлыг шийдвэрлэж, олон талын нөөц бололцоогнэгтгэн аж ахуйн нэгжүүдэд бэрхшээлийг даван туулахад бүх талаар дэмжлэгүзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлэв.

       Жинь Шөнруй гишүүнбайгууллага бүр цар тахлаас сэргийлэх ажлыг сайтар гүйцэтгэхийн зэрэгцээ салбарбүр “цар тахал”-ын дараах хөгжлийн хандлагад диалектик дүн шинжилгээ хийж,эрсдэлийг тооцоолон ажиллаж, хөгжилд итгэх тууштай итгэлээ хадгалж, цар тахлаасшалтгаалсан зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээ, хөгжлийн шинэ боломжийг өрсөнхарж,  цаг хугацаа, нөхцөл хандлагаднийцүүлэн үйл ажиллагааны бодлого, зах зээлийн нөхцөл байдал, бүтээгдэхүүнийбүтэцдээ зохих өөрчлөлт оруулж, олон улсын худалдаанд үүссэн төрөл бүрийн маргааныгхууль эрх зүйн аргаар оновчтой шийдвэрлэж, эрсдэлийг боломж болгон хувиргаснааршинэ хөгжилд хүрч чадахыг онцолсон байна.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны судалгааны баг Өвөрмонголын Олон улсын бизнесийн холбооны гишүүн байгууллагуудад судалгаа хийв

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны судалгааны баг Өвөрмонголын Олон улсын бизнесийн холбооны гишүүн байгууллагуудад судалгаа хийв


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт