中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хороо “халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, гадаадтай холбоотой хууль эрхзүйн эрсдэлээс сэргийлэх” сэдвээр цахим сургалт зохион байгуулав

Гол мэдээ

Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хороо “халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, гадаадтай холбоотой хууль эрхзүйн эрсдэлээс сэргийлэх” сэдвээр цахим сургалт зохион байгуулав

来源: Хууль эрхзүйн хэлтэс, Дон ЖялиньНийтэлсэн цаг:2020-05-09

       5 сарын8-ны өдрийн үдээс өмнө Өөртөө Засах Орны худалдааг дэмжих хороо, Хятад улсынХудалдааг дэмжих хорооны  хууль эрхзүйнхэлтэс, тус хэлтсийн сургалтын төвтэй хамтран “Халдварт өвчний дэгдэлтээсурьдчилан сэргийлэх, гадаадтай холбоотой хууль эрхзүйн эрсдэлээс сэргийлэх(Өвөр Монгол)” сэдвээр цахим сургалт зохион байгуулав. Сургалтад Өвөр Монголынолон улсын Бизнес холбооны гишүүн, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийнтөлөөлөл болон бүх ороны худалдааг дэмжих хорооны боловсон хүчин, ажилчид болох400 гаруй хүн оролцов. Хятад улсын худалдааг дэмжих хорооны хууль эрхзүйнхэлтсийн дэд хянагч Ли Вэй, Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хорооны намынзөвлөлийн дарга, хорооны дарга, Өвөр Монголын олон улсын Бизнес холбооны даргаЖинь Шэнруй сургалтын нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэв.

Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хороо “халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, гадаадтай холбоотой хууль эрхзүйн эрсдэлээс сэргийлэх” сэдвээр цахим сургалт зохион байгуулав

       Ли Вэй хэлсэн үгэндээ Шинэ төрлийн Коронавирусийн дэгдэлтнь бүх дэлхийгээр тархаж, аль хэдийнээ 100 гаруй улс орон онц байдал зарлаж,193 улс хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь худалдаа, арилжаа,хүмүүсийн зорчих хөдөлгөөн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд ноцтой саад болжбайгаа тухай дурдав. Мөн одоогийн байдлаар манай улсын хувьд халдварын хамгийнхүнд, хэцүү үеэ өнгөрөөсөн, Хятад улсын гадаад худалдаа уян хатан, нөөцбололцоо ихтэй, зах зээлээ тэлэх чадвар сайн, гадаад худалдаа урт хугацаандаасайжрах төлөв өөрчлөгдөхгүй бөгөөд бүх улсын Худалдааг дэмжих систем “6-гтогтворжуулах” “6-г хамгаалах” ажил хэрэгжүүлэх, өөрийн бизнесийн давуу талаагаргах, Аж ахуй нэгжид нөлөөлөхүйц  хуульэрхзүйн үйлчилгээгээр хангах ажлыг идэвхжүүлэх, бараа бүтээгдэхүүнийтээвэрлэлт, гэрээний биелэлт зэрэг гадаадтай холбоотой хууль эрхзүйн маргаандзүй зохистой хандах, хямралыг саадгүй давахад бүх хүчээ дайчлах хэрэгтэйгонцлон хэлэв.

Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хороо “халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, гадаадтай холбоотой хууль эрхзүйн эрсдэлээс сэргийлэх” сэдвээр цахим сургалт зохион байгуулав

       Жинь Шэнруй хэлсэн үгэндээ Улс даяараа үйлдвэрлэлээхурдан сэргээж, аж амьдралаа хэвийн журамд нь оруулах шийдвэрлэх мөчид“Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, гадаадтай холбоотой хуульэрхзүйн эрсдэлээс сэргийлэх” цахим сургалт зохион байгуулж байгаа нь маш чухалач холбогдолтой болохыг дурдав. Одоогийн байдлаар халдварын дэгдэлт ньэкспортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд үзүүлэх нөлөө нь аажимаажмаар нэмэгдсээр, дараагийн захиалга буурах, тээврийн зардал нэмэгдэх, эдийнзасгийн дарамт ихсэх, бараа хүлээж авахгүй байх, төлбөр төлөхөөс татгалзахэрсдэл нэмэгдэх зэрэг бодит асуудлуудтай салбарын аж ахуй нэгжүүд нүүр тулжбайна. Одоогийн байдлаар үүсээд буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хямралыгболомж болгон хувиргах нь гадаад худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд болонхудалдааг дэмжих тогтолцооны өмнө тулгамдаж буй чухал асуудлууд болоод байгааг,сэтгэхүйн хязгаараа, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ерөнхий хандлагаа,зах зээлийн стратегийн зохицуулалтаа нэмж сайжруулах, төрөл бүрийн төвөгтэйнөхцөл байдалд хууль эрхзүйн хэрэгслүүдийг ашигтай байдлаар хэрэглэж болзошгүйэрсдэлээс зайлсхийх, аюул, эрсдэл дундаас хөгжлийн шинэ орон зайг нээн илрүүлэхшаардлагатай байгааг онцлон хэлэв.

       Тус цахим сургалтад Нийслэлийн олон улсын худалдаа, эдийнзасгийн их сургуулийн профессор Цуй Фань, Хонгконгийн Лидөжи Боли хуулийнбайгууллагатай хамтран ажилладаг хуульч Ли Ляньжүн нарыг урин оролцуулж “цартахал”-ын дараах дэлхийн худалдааны хөгжлийн загвар, олон улсын бараабүтээгдэхүүний тээвэрлэлтийн салбарын хууль эрхзүйн эрсдэлээс сэргийлэх зэрэгагуулга бүхий тусгай сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. Түүнчлэнхарилцаа холбоо, харилцан үйлчлэлийн хэлхээнд, аж ахуй нэгжийн экспортолсонбүтээгдэхүүний баримт болон ачаа тохироогүйгээс бараа хүлээж авахаас татгалзах,халдварын тархалтын улмаас бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг хойшлуулснаасүүдэх борлуулалтын алдагдал зэрэг давтагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүсэхасуудлуудад хариулт өгөв. Өөртөө Засах Орны худалдааг дэмжих хороо “Халдвартөвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, гадаадтай холбоотой хууль эрхзүйнэрсдэлээс сэргийлэх” 2 дахь удаагийн сургалтыг энэ жилийн хоёр дахь хагаст зохионбайгуулахаар төлөвлөв.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт