中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд Тогтох сумын аж ахуйн нэгжүүдэд зочилж, судалгаа хийв

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд Тогтох сумын аж ахуйн нэгжүүдэд зочилж, судалгаа хийв

来源:Хуулийн хэлтэс Дун ЖялинНийтэлсэн цаг:2020-04-23

       4 сарын15-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Олон улсын бизнесийнхолбооны дарга Жинь Шөнруй, дэд дарга Вэй Хун болон холбогдох алба хэлтсийндарга нарнийт 8хүний бүрэлдэхүүнтэй баг Тогтох суманд байрлах ӨМӨЗО-ны Чан Шөн эмийн үйлдвэрболон Өвөрмонголын Жянь Лун биотехнологийн компанид зочилж, дээрх компаниудынэкспортын үйл ажиллагааны талаар судалгаа хийв.

       Энэ удаагийн судалгаанд манай автономит районы эмийн үйлдвэрлэл болонбиотехнологийн салбарынтөлөөлөх чадвар бүхий, АНУ-д гаргадаг экспортын хэмжээгээр хамгийн өндөрттооцогдох, манай хорооноос гарал үүслийн гэрчилгээ болон худалдааны холбогдохбаримт бичгийн зөвшөөрлийг авсан томоохон компаниудыг хамрууллаа. Талууд шинэтөрлийн коронавирусийн нөхцөл байдал компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаагсэргээх, экспортлогч улс болон олон улсын зах зээлийн эрэлт, АНУ-ын бараабүтээгдэхүүний гаалийн татварын нэмэгдлийг цуцлах, худалдааны чиглэлээр үзүүлжбуй эрх зүйн туслалцаа, визийн үйлчилгээ, зах зээлийн хүлээлт зэрэг тодорхойасуудлаар санал бодлоо солилцов.

       Дээрх 2 компанийн удирдлагууд судалгааны багийнханд компанийнхаа үйлажиллагааг танилцуулж, цар тахлын онцгой үед компани аюулгүй байдлыг хангахынтулд үйлдвэрлэлийн бүсэд хатуу чанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өвчнийхалдвар тархахаас сэргийлэн ажиллаж буйгаа дурдсан юм.  Дотоодод өвчний халдвар аажмаар хумигдаж буйнөхцөл байдлыг дагаад түүхий эдийн нийлүүлэлт, бараа бүтээгдэхүүнийтээвэрлэлтийн талын хүндрэлүүд аажмаар буурч байна.  Үүнээс Чан Шөн эмийн үйлдвэр нь голүйлдвэрлэл болох амоксициллин зэрэг антибиотикоо голлон Энэтхэг, Вьетнам,Тайланд, Индонез, Америк, Испани, Итали зэрэг улсуудад экспортолдог ба 50 саяам.долларын тогтмол ашгаа хэвэээр хадгална гэсэн тооцоо гарчээ. Тус үйлдвэр ньодоо үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа бүрэн сэргээгээд байгаа юм. ӨМӨЗО-ны Жян Лунбиотехнологийн компани нь ксантан бохь, хүнсний эслэгийн үйлдвэрлэл эрхэлдэг, бүтээгдэхүүнээголлон АНУ, Европ, Турк, Энэтхэг, АНЭУ, Пакистан зэрэг улсуудад экспортолдог.Өдгөө хамгийн тулгамдаад буй асуудал нь цар тахал дэлхий нийтэд тархаад буйнөхцөлийг дагаад хяналтдаа авах боломжгүй гадаад хүчин зүйлсийн нөлөөлөлнэмэгдэж, ялангуяа газрын тосны зах зээл цохилтод орсноор газрын тосныагууламжтай ксантан бохьны эрэлт эрс буурч, зах зээлийн хэтийн төлөв төдийлөнөөдрөг бус байдалд ороод байна. Экспорт тодорхой хэмжээгээр буурснаас жилбүрийн 10 сая ам. долларын ашиг 30% буурах, төлбөрөө буцааж авахад эрсдэл үүсэхзэрэг асуудлууд тулгараад байгаа аж.

       ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Олон улсын бизнесийн холбоо нь гадаададнээлттэй бодлогын хүрээнд төрийн үйлчилгээний байгууллагын үүргийг идэвхтэйгүйцэтгэж, аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулахадшаардагдах олон улсын худалдааны баримт бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэргийггарган өгч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, олон улсын худалдаа эдийнзасагтай хамааралтай холбогдох мэдээллээр хангах зэрэг дэмжих үйлчилгээ үзүүлж,хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө ажиллаж байна. Мөн түүнчлэн улам олонаж ахуйн нэгжүүдийг Олон улсын бизнесийн холбоо хэмээх энэхүү том гэр бүлднэгдэхийг уриалж, бүгдээр нэгдэж, харилцан бие биеэ дэмжин хамтран ажиллаж,Олон улсын бизнесийн холбооны олон улсын түвшний харилцааны платформын давууталыг ашиглан, хилийн чанад дахь үйл ажиллагаагаа идэвхтэй тэлэхийг урьж байнахэмээн Жинь Шөнруй дарга онцлон тэмдэглэв.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд Тогтох сумын аж ахуйн нэгжүүдэд зочилж, судалгаа хийв

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд Тогтох сумын аж ахуйн нэгжүүдэд зочилж, судалгаа хийв

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд Тогтох сумын аж ахуйн нэгжүүдэд зочилж, судалгаа хийв

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд Тогтох сумын аж ахуйн нэгжүүдэд зочилж, судалгаа хийв


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт