中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид Өвөрмонголын Хүнсний бизнесийн холбоонд зочилж намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулах асуудлаар судалгаа хийв

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид Өвөрмонголын Хүнсний бизнесийн холбоонд зочилж намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулах асуудлаар судалгаа хийв

来源:Гадаад харилцааны хэлтэс Фань ЦайшяНийтэлсэн цаг:2020-04-16

       4 сарын14-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны намын зөвлөлийнгишүүн, Худалдааг дэмжих хорооны дэд дарга, намын хорооны нарийн бичгийн даргаВан Жипин тэргүүтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Өвөрмонголын Хүнсний бизнесийнхолбоонд зочилж намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттайуялдуулах асуудлаар судалгаа хийв.  

       Судалгааны баг ӨвөрмонголынХүнсний бизнесийн холбооны “нэг бүс нэг зам” олон улсын хүнсний төвөөр зочилж,тус холбооны холбогдох мэргэжилтэн худалдааны төвийн танхимын дизайн,үзмэрүүдийн онцлогийн талаар товч танилцуулав.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид Өвөрмонголын Хүнсний бизнесийн холбоонд зочилж намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулах асуудлаар судалгаа хийв

       ӨвөрмонголынХүнсний бизнесийн холбоо нь 2015 оны 3 сарын 15-нд байгуулагдсан, нам, төрийнзахиргааны байгууллагуудыг хувийн хэвшлийн байгууллагын бизнес эрхлэгчидтэйхолбож өгөх гүүр, зангилаа болж өгдөг. Засгийн газарт төрийн бус өмчийн бизнесийг удирдахад дэмжлэг үзүүлэх,хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллах,тухайн орон нутаг дахь хүнсний асуудал хариуцах зэрэг чиг үүрэг бүхийбайгууллага юм.

       Түүний дараагаар төлөөлөгчид ӨвөрмонголынХүнсний бизнесийн холбооны хурлын танхимд уулзалт хийв. Бизнесийн холбооныдарга Фань Жунхуа өөрийн холбоо болон гишүүн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл,үйл ажиллагааны байдал, үйл ажиллагаа сэргэж буй явц, холбооны хөгжлийн түүх,хөгжлийн явцад хуримтлуулсан туршлага, үр дүнгийн талаар танилцуулав. МөнХүнсний бизнесийн холбоо болон түүний гишүүн аж ахуйн нэгжүүд худалдаа эрхлэх явцдаа бэрхшээл,хүндрэлтэй тулгарах үе багагүй тохиолддог. Тиймээс гишүүн байгууллагуудынхаадотоод, гадаад зах зээлийг тэлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааныхөгжлийг эрчимжүүлэх тал дээр ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Олон улсынбизнесийн холбоо хэмээх энэхүү том платформд түшиглэн ажиллахыг хүсэж байдгааилэрхийлэв.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид Өвөрмонголын Хүнсний бизнесийн холбоонд зочилж намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулах асуудлаар судалгаа хийв

       Судалгааныбагийнханд Өвөрмонголын Хүнсний бизнесийн холбооны намын хорооны нарийн бичгийндарга Ү Шиньхуа намын салбар хорооны бүтээн байгуулалтын ажлын талаартанилцуулав. Хуралд оролцогчид намын салбар хорооны бүтээн байгуулалтыг хамтынбүтээн байгуулалттай уялдуулах ажлын инновацын загвар, үр өгөөжийг өндрөөрүнэлж буйгаа илэрхийлээд, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

       ӨМӨЗО-ны Худалдааг дэмжиххорооны дэд дарга Ван Жипин ӨМӨЗО-ныХудалдааг дэмжих хороо нь аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх үүргээ гол зорилгооболгож, Олон улсын бизнесийн холбооны үйлчилгээний түвшинг цаашид тасралтгүйсайжруулж, бизнесийн нийгэмлэгүүд, аж ахуйн нэгжүүдтэй харилцаа, хамтынажиллагаагаа улам бэхжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг “гаднын зах зээлдгарах, шинэ дэвшилтэт технологийг дотооддоо нэвтрүүлэх”-д дэмжлэг үзүүлэх талдээр цаашид илүү хүчин чармайлт гарган, улам нягт, бодит хамтын ажиллагаагөрнүүлэн ажиллахын зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн тухайн оршин байгаа газарнутгийн төр захиргааны байгууллага, бизнесийн холбоодтой мэдээллийн сувгуудаардамжуулан саадгүй нэвтрэлцэж, хилийн чанад дахь үйл ажиллагааг улам тэлж, ӨМӨЗО-ныаж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлд гарч, улс орныхоо эдийн засгийн хөгжлийгэрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэн ажиллана. Хүнснийбизнесийн холбоо өөрийн үйл ажиллагааг батжуулахын зэрэгцээ өөрийн ухамсраарнамын гишүүн байгууллагын үлгэр жишээ дүр төрхийг бүрдүүлж, намын бүтээнбайгуулалтын ажлыг нэн тэргүүний үүргээ болгож, шинэчлэл инновацийг зоригтойгоор туршиж, намын бүтээн байгуулалтын үйлажиллагаанд хүчин чармайлт гарган, бүтээн байгуулалтын үр дүнг улам өргөжүүлэнажиллах нь зүйтэй гэж цохон тэмдэглэв.

       ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд байцаагч Ли Жимин,нарийн бичгийн газрын судалгааны мэргэжилтэн Цао Иншань, гадаад харилцааныхэлтсийн мэргэжилтэн Рань Жяньшөн, Лю Жанлин гар тус уулзалтад байлцлаа.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт