中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид аж ахуйн нэгжүүдэд зочилж, намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулан ажиллах талаар судалгаа хийв.

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид аж ахуйн нэгжүүдэд зочилж, намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулан ажиллах талаар судалгаа хийв.

来源:Гадаад харилцааны хэлтэс ФаньЦайшуаньНийтэлсэн цаг:2020-04-08

4 сарын1-ний өдрийн үдээс өмнө, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны намын зөвлөлийнгишүүн, хорооны дэд дарга, байгууллагын намын хорооны нарийн бичгийн дарга ВанЖипин зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Өвөрмонголын Өмчийн эрхийн арилжаанытөв, Өвөрмонголын Үндэсний худалдааг дэмжих хороонд судалгаа хийж, гадаадхарилцааны хэлтсийн намын үүрийн бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулан ажиллах талаарсудалгаа хийв.

Судалгааны хэсэг Өвөрмонголын Өмчийн эрхийн арилжаанытөвийн удирдлагын танилцуулсан төв байгуулагдсан түүх, төвийн хөгжил, шинэчлэл,үйл ажиллагааны хөгжлийн явцад хуримтлуулсан туршлага, үр дүнгийн талаарилтгэлийг сонсож,мөн Өмчийн арилжааны төвийн их танхимд зочилж, онлайнарилжааны үйл ажиллагаатай танилцаж, цар тахлын үеийн ажлын явцын талаармэдээлэл авав.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид аж ахуйн нэгжүүдэд зочилж, намын үүрийн  бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулан ажиллах талаар судалгаа хийв.

Өвөрмонголын Өмчийн эрхийн арилжааны төв ньтөрөл бүрийн эд хөрөнгийн эрх, зээлдүүлэгчийн эрх, хувьцааны эрх, аж ахуйннэгжийн капиталын өсөлт, тендер шалгаруулалтын замаар худалдан авалт хийх,оюуны өмчийн эрх зэрэгт хамаарах арилжааг зохих журмын дагуу нээлттэй явуулахүйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Тус төв нь өмчийн холимог хэлбэрийншинэчлэлийн төсөл, илүүдэл хүчин чадлын үзүүлэлтийг бууруулах, санхүүгийнхөрөнгө, хуучин машины арилжаа, аж ахуйн нэгжийн худалдан авалтын нээлттэйплатформ зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.Тус төв нь бүс нутаг дамнасанхамгийн том интернэт платформ “e арилжаа”-ны системээр дамжуулж онлайн болонбодит үйлчилгээг уялдуулан төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн шинэчлэл, холимогөмчийн хэв маяг бүхий эдийн засгийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин зүйлийннөөцийг улам боловсронгуй болгох зохион байгуулалтыг хийх, төрийн өмчийн үнэцэнийг хадгалах, өсгөх явдлыг эрчимжүүлэхийг зорин ажиллаж байна.Мэргэжилтнүүдийн чадвар болон дэвшилтэт технологид тулгуурлан байгууллагынөрсөлдөх чадвараа тасралтгүй сайжруулснаар тус төвийн үйл ажиллагаа цархүрээгээ тэлж, өдгөө Өвөрмонголын 12 аймгийг хамраад байна.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид аж ахуйн нэгжүүдэд зочилж, намын үүрийн  бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулан ажиллах талаар судалгаа хийв.

Тус төвийг цаашид шинжлэх ухааны үндэслэлтэйудирдлага, өндөр хүчин чадал бүхий технологийн хүчээр шинэчлэл өөрчлөлтийгтасралтгүй хэрэгжүүлж, механизмаа шинэчилж, зах зээлтэй бүрэн нийцэж, цогцхөгжилд хүрэх нь зүйтэй гэж Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипинонцлов.

     Түүний дараагаар судалгааны багӨвөрмонголын Үндэсний худалдааг дэмжих хороог зорьж намын үүрийн бүтээнбайгуулалтыг хамтын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай уялдуулах асуудлаарсудалгаа хийж, хэлэлцүүлэг явуулав. Гадаад харилцааны хэлтсийн намын намын үүрболон аж ахуйн нэгжийн намын үүрийн хамтын бүтээн байгуулалтыг хэрхэн уялдуулахзагварын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Өвөрмонголын аж ахуйннэгжүүдийн нэгдсэн холбооны дарга Ма Жичюнь тус уулзалтад оролцлоо.

     Судалгааныбаг Үндэсний худалдааг дэмжих хорооны дарга Жан Жаньжун, Аж ахуйн нэгжүүдийннэгдсэн холбооны дарга Ма Жичюнь нар өөрийн хороодын намын бүтээн байгуулалтболон гишүүн байгууллагуудын үйлдвэрлэл, үйл ажиллагаа, сэргэлтийн байдал,байгууллагын хөгжил болон хөгжилд хүрэх явцад хуримтлуулсан туршлага, үрдүнгийн талаар тавьсан илтгэлийг сонсов.  Хороодын дарга нар хэлсэнүгэндээ цаашид гишүүн аж ахуйн нэгжүүд олон улсын худалдаа эрхлэх явцдаабэрхшээл, хүндрэлтэй тулгарах үе багагүй тохиолдоно. Тиймээс тулгамдсанасуудлуудаа хэрхэн шийдвэрлэх, гадаадын зах зээлтэй танилцах, судалгаа хийхажлыг улам шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй аргаар хэрхэн өрнүүлэх зэрэгасуудлаар ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Олон улсын бизнесийн холбоо хэмээхэнэхүү том платформд түшиглэн дэмжлэг туслалцаа авч ажиллахыг хүсэж буйгааилэрхийлэв. Судалгааны багийн холбогдох ажлыг хариуцсан удирдлага мөн илтгэлтавив.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жипин тэргүүтэй төлөөлөгчид аж ахуйн нэгжүүдэд зочилж, намын үүрийн  бүтээн байгуулалтыг хамтын бүтээн байгуулалттай уялдуулан ажиллах талаар судалгаа хийв.

Уулзалтын эцэст ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэддарга Ван Жипин “2 хороо”-ны намын бүтээн байгуулалт болон гишүүн аж ахуйннэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны байдал, үйл ажиллагаагаа сэргээх талааравч хэрэгжүүлсэн ажлыг өндрөөр үнэлээд, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо нь ажахуйн нэгжүүдэд үйлчлэх үүргээ гол зорилгоо болгож, Олон улсын бизнесийнхолбооны гишүүн байгууллагуудын үйлчилгээний түвшинг цаашид тасралтгүй сайжруулж,бизнесийн нийгэмлэгүүд, аж ахуйн нэгжүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа уламбэхжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг “гаднын зах зээлд гарах, шинэ дэвшилтэттехнологийг дотооддоо нэвтрүүлэх”-д дэмжлэг үзүүлэх тал дээр цаашид илүү хүчинчармайлт гарган, улам нягт, бодит хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллахын зэрэгцээаж ахуйн нэгжүүдийн тухайн оршин байгаа газар нутгийн төр захиргааныбайгууллага, бизнесийн холбоодтой мэдээллийн сувгуудаар дамжуулан саадгүйнэвтрэлцэж, хилийн чанад дахь үйл ажиллагааг улам тэлж, ӨМӨЗО-ны аж ахуйннэгжүүд дэлхийн зах зээлд гарч, улс орныхоо эдийн засгийн хөгжлийгэрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээилэрхийлэв.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооныбайцаагч Ли Жимин, байгууллагын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч ВанЧөн, гадаад харилцааны хэлтсийн судалгааны мэргэжилтэн Рань Жяньшөн, Лю Чанлиннар тус уулзалтад байлцлаа.




内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт