中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд айлчилж, судалгаа хийв

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд айлчилж, судалгаа хийв

来源:Мэдээллийн хэлтэс ЖаоШуайНийтэлсэн цаг:2020-03-23

3 сарын 19-ний үдээс өмнө ӨМӨЗО-ныХудалдааг дэмжих хороо, Олон улсын бизнесийн холбооны дарга ЖиньШөнрүй,ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Олон улсын бизнесийн холбооны дэд дарга ВэйХун болон  холбогдох алба хэлтсийн дарганар нийт 6 хүнийбүрэлдэхүүнтэй баг ЖиЛу эмийн үйлдвэр, Өвөрмонголын Фүфөн биотехнологийн компанидайлчилж, ажил байдалтай нь танилцлаа.

Энэ удаагийн судалгаанд ӨМӨЗО-ны биофармаци, химийн технологийн салбарынтөлөөлөх чадвар бүхий, экспортын хэмжээ өндөр,манай хорооноос гарал үүслийнгэрчилгээ болон худалдааны холбогдох баримт бичгийн зөвшөөрлийг авсан томоохонкомпаниудыг хамрууллаа.Талууд шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдалкомпанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг сэргээх, бүтээгдэхүүнээ борлуулахад үзүүлжбуй нөлөөлөл, экспортлогч улс болон олон улсын зах зээлийн эрэлт,худалдаанычиглэлээр үзүүлж буй эрх зүйн туслалцаа,визийн үйлчилгээ, зах зээлийн хүлээлтзэрэг тодорхой асуудлаар санал бодлоо солилцов.

Дээрх 2 компанийн удирдлагууд судалгааны багийнханд компанийн үйлажиллагаагаа танилцуулсны дараа судалгааны багийнхан үйлдвэрлэлийн цехээрзочилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Цар тахлын онцгой үедкомпанийн аюулгүй байдлыг хангахын тулд үйлдвэрлэлийн бүсэд хатуу чандурьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өвчний халдвар тархахаас сэргийлэн ажиллажбайна. Одоогоор гаднын мужаас ирэх цөөн тооны ажилчид зам тээврийн асуудлаасүүдэн ажилдаа хараахан ирээгүй байгаач энэ нь компанийн үйл ажиллагааг хэвийнявуулахад төдийлөн нөлөө үзүүлэхгүй юм гэж компанийн удирдлагууд танилцуулав.Дотоодод өвчний халдвар аажмаар хумигдаж буй нөхцөл байдлыг дагаад түүхий эдийннийлүүлэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийнталын хүндрэлүүд аажмаар буурч,дотоод дахь борлуулалтын байдал нааштайгаар эргэх, тогтворжих найдвар харагдажбайна. Одоогоор хамгийн тулгамдсан асуудал нь халдвар дэлхий нийтээр тархаж буйнөхцөлийг дагаад хяналтдаа авах боломжгүй гадаад орчны хүчин зүйлс уламнэмэгдэж, олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ багасах, экспортын хэмжээндтодорхой нөлөө үзүүлэх, бараа бүтээгдэхүүнээ илгээх, төлбөрөө буцааж авахадхүндрэл үүсэх зэрэг тодорхой бэрхшээл, эрсдэлүүд үүсээд байна.

         ӨМӨЗО-ныХудалдааг дэмжих хороо, Олон улсын бизнесийн холбоо гадаадад нээлттэй бодлогынхүрээнд төрийн үйлчилгээний байгууллагын үүргийг идэвхтэй гүйцэтгэж, аж ахуйннэгжүүдэд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах олон улсынхудалдааны баримт бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэргийг гарган өгч, хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх, олон улсын худалдаа эдийн засагтай хамааралтайхолбогдох мэдээллээр хангах зэрэг дэмжих үйлчилгээ үзүүлж, хүнд үеийг хамтдаа давантуулахын төлөө ажиллаж байна.Мөн түүнчлэн улам олон аж ахуйн нэгжүүдийг Олонулсын бизнесийн холбоо хэмээх энэхүү том гэр бүлд нэгдэхийг уриалж, бүгдээрнэгдэж, харилцан бие биеэ дэмжин хамтран ажиллаж,Олон улсын бизнесийн холбооныолон улсын түвшний харилцааны платформын давуу талыг ашиглан, хилийн чанад дахьүйл ажиллагаагаа идэвхтэй тэлэхийг урьж байна.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд айлчилж, судалгаа хийв

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд айлчилж, судалгаа хийв

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд айлчилж, судалгаа хийв

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд айлчилж, судалгаа хийв




内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт