中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо коронавирусийн эсрэг олон талт арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо коронавирусийн эсрэг олон талт арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

来源:Нарийн бичгийн газар Жан ХаньНийтэлсэн цаг:2020-02-14

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо нь шинэ төрлийн коронавирус  халдварт өвчин дэгдсэн үеэс Ши Жинпинудирдагчийн коронавирусийн халдвараас сэргийлэх удирдамж зааврыг бүрэнхэрэгжүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажилд өндөр ачхолбогдол өгч, холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлж байна.  

1.Дотоод хяналтыг чангатгаж, цар тахлаас сэргийлэх хяналтзөвлөмжийг эрчимжүүлэх. Намын бүлгээс коронавирусийн халдвараас сэргийлэхажлын хэсэг байгуулж, намын зөвлөлийн нарийн бичгийн дарга, хорооны дарга Жинь Шөнрүйажлын хэсгийг ахалж, цар тахлаас сэргийлэх, ээлжээр жижүүрлэх зэрэг ажлыгөөрийн биеэр үлгэрлэн ажиллаж байна. Хорооны ажилтнуудын гадагш гарсан, зорчсонбайдал, биеийн ерөнхий байдал зэргийг нэг бүрчлэн шалган тэмдэглэж, холбогдохмэдээллийг тухай бүрд нь мэдээлж байгаагийн зэрэгцээ хувь хүн өөрийн аюулгүйбайдлыг сайтар хангах, ажилтнууд ажилдаа ирэх, явахдаа халуунаа тогтмолүзүүлэх, амны хаалт зүүх, олноор цугларахгүй байхыг утас, вечат, видео хэлбэрээрнийтэд анхааруулсаар байна.

2. Аж ахуйн нэгж, байгууллагад тулгарч буй хүнд хэцүүбайдлыг ойлгож, бэрхшээлийг хамтдаа даван туулах. “Коронавирусийн хоригийн хугацаандхудалдааны баримт бичиг, гэрчилгээ олгох мэдэгдэл”-ийг гаргаж, давагдашгүйхүчин зүйлийн мэдэгдлийг татгалзсан нөхцөлд аж ахуйн нэгж, байгууллагаас авахарга хэмжээг танилцуулж, “ногоон гарц” үйлчилгээг нэвтрүүлээд байна. 2 сарын14-ны өдрийн байдлаар ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо нь гадаад худалдааэрхлэгч компани, аж ахуйн нэгжүүдэд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ 3(хамрах гэрээний мөнгөн дүнгийн хэмжээ 864,000 ам.доллар), худалдааны бусадгэрчилгээ 8, консулын баталгаажуулалт 15, гарал үүслийн гэрчилгээ 15, гаралүүслийн хөнгөлөлттэй гэрчилгээ 5 хувийг тус тус гарган өгч, цар тахлаас шалтгаалжгэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон компаниудын хохирлынхариуцлагын хэмжээг хамгийн доод хэмжээнд байлгах, хууль ёсны эрх ашгийг ньхамгаалахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

3. Коронавирусийн халдвартай тэмцэхэд бүх талын хүчээнэгтгэх. БНСУ-ын гадаад худалдаа,хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн тусламжийн хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж,өөрийн  харьяа бүс нутаг дахь БНСУ-ынхөрөнгө оруулалттай компаниудад үйлдвэрлэлээ хэвийн явуулахад дэмжлэг үзүүлээдбайна. Гадаад, дотоодын худалдааны нийгэмлэг, байгууллагуудтай холбоо тогтоож,тусламж дэмжлэгийн бараа материал хандивлахыг уриалав. ӨМӨЗО-ны Олон улсынхудалдааны танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө босгон хандив өгчбайгаагаас ӨМӨЗО-ны Мөнтай групп ХХК Уханий улаан загалмайн нийгэмлэгт 10 саяюань хандивлаж, цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэв. Мөн ӨМӨЗО-ны олон улсынүзэсгэлэн яармагийн нийгэмлэг ӨМӨЗО-ны улаан загалмайн нийгэмлэгт 73,900 юаньхандивласны зэрэгцээ Жинмэнь хотод очиж ажиллах ӨМӨЗО-ны эмнэлгийн багийнхандхамгаалалтын хувцас хэрэгсэл өгчээ. ӨМӨЗО-ны Үндэсний худалдааг дэмжих хорооШинчөн дүүргийн улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан ОХУ-аас оруулж ирсэн 1.5тонн, 60000 гаруй юанийн өртөг бүхий маалингын үрийн тос бэлэглэв.  Хорооны намын хорооноос намын гишүүдийг үүргээсайн дураар биелүүлэхийг уриалж, олон тооны гишүүд харьяа орон нутгийнхаа цартахлаас сэргийлэх ажилд гар бие оролцон ажиллаж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт