中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос шинэ төрлийн коронавирусийн хоригийн үед худалдааны баримт бичиг, гэрчилгээ олгох асуудлаар гаргасан мэдэгдэл

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос шинэ төрлийн коронавирусийн хоригийн үед худалдааны баримт бичиг, гэрчилгээ олгох асуудлаар гаргасан мэдэгдэл

来源:Хуулийн хэлтэс Жан ХуйНийтэлсэн цаг:2020-02-07

Холбогдох байгууллага, аж ахуйннэгжүүдэд:

Цар тахлаас сэргийлэх ажлыг сайтар зохионбайгуулж, олон хүн нэг дор цугларах явдлыг багасгах, халдвар тарах нөхцөлийгтаслан зогсоохын зэрэгцээ ААН, байгууллагуудад холбогдох худалдааны баримтбичиг, гэрчилгээг цаг тухай бүрд нь олгох баталгааг хангах үүднээс гаргасан шаардлагындагуу коронавирусийн халдварын үед ААН, байгууллагад худалдааны баримт бичиг, гэрчилгээголгох асуудлаар дараах мэдэгдлийг гаргав:

1.Гарал үүслийн гэрчилгээг компаниөөрөө хэвлэн авах үйлчилгээг нэвтрүүллээ

Коронавирусийн халдварын үедхалдвар авах эрсдэлийг хамгийн бага хэмжээнд байлгах үүднээс Худалдааг дэмжиххорооны гарал үүслийн гэрчилгээг компаниуд өөрсдөө хэвлэн авах үйлчилгээгхэрэгжүүлээд байна. Гарал үүслийн гэрчилгээ мэдүүлэх http://qiye.ccpiteco.net хаягт нэвтэрч, системийнзааварчилгааны дагуу гэрчилгээгээ мэдүүлж, хэвлэн авна. Аль ч загварын өнгөтлазер принтер ашиглан “гэрээс гарахгүйгээр” хянаж зөвшөөрөгдсөн гарал үүслийнгэрчилгээгээ хэвлэн авах боломжтой юм.

2.Аж ахуйн нэгжийн мэдээллийн бүртгэл

Анх удаа гарал үүслийн гэрчилгээ мэдүүлж буй аж ахуйн нэгж нь хэрэв худалдааныасуудал хариуцсан газарт  гадаад худалдааэрхлэгчийн архивын бүртгэл хийлгэсэн бол итгэмжлэгдсэн нэгдсэн кодын дагууХудалдааг дэмжих хорооны гарал үүслийн гэрчилгээ мэдүүлэх системqiye.ccpiteco.net, улсынболон холбогдох орон нутгийн олон улсын худалдааны “нэг цонх”-д шууд нэвтэрчгарал үүслийн гэрчилгээ мэдүүлэх зааврын дагуу автоматаар гарч ирэх холбогдохмэдээллүүдийг бөглөнө. Гадаад худалдаа эрхлэгчийн архивын бүртгэл хийлгээгүйбусад аж ахуйн нэгжийн хувьд (тухайлбал үйлдвэрлэгч, татварын баталгаат бүс дэхолон улсын худалдаа эрхлэгч компани, зарим гадаад худалдааны компани зэрэг нь) marina227@126.com-дцахим хаягаар материалаа илгээж мэдээллээ бүртгүүлнэ.

3.“Уулзахгүйгээр” худалдааны баримт бичиг, гэрчилгээ, консулын баталгаажуулалтынүйлчилгээ авах

(1)  Аж ахуйн нэгж, байгууллагаалбан гэрчилгээ мэдүүлэх, консулын баталгаажуулалтын үйлчилгээ авахдаа вечатгруппээр дамжуулан цаг авч, Хятад улсын Худалдааг дэмжих хорооныбаталгаажуулалтын платформ http://www.rzccpit.com-аар дамжуулан онлайнаар хүсэлт гаргаж, мэдүүлсний дараа системээсхүсэлтийн маягтаа (албаны тамга дарна) хэвлэн авч, баталгаажуулах шаардлагатай баримтбичиг болон хуулбар, гэрчлэх материал ( системийн зааврын дагуу бэлдэх),хэвлэсэн хүсэлт зэргээ бүгдийг шуудангаар илгээх ба гарсан гэрчилгээг холбогдохаж ахуйн нэгжид шуудангаар илгээнэ.

(2)  Тус хороо нь өөрийн харьяа бүснутагт экспортын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн “шинэ төрлийн коронавирус”-ээсүүдсэн хохирлын нөлөөг бууруулах, гэрээний хугацааг сунгах, үүргээ биелүүлээгүйгээсүүрэх хохирлын хэмжээг бууруулахад туслах үүднээс “шинэ төрлийн коронавирус”-ээсүүдсэн нөхцөлийг нотлон тодорхойлох үйлчилгээ үзүүлж, холбогдох гэрчилгээггарган өгч байна, тус гэрчилгээг авах аж ахуйн нэгж нь хүсэлт гаргахын зэрэгцээдараах материалыг бүрдүүлэн өгөх шаардлагатай:

1.     Тухайн аж ахуйн нэгж харьяалагдажбуй орон нутгийн хотын зэрэглэлээс дээших захиргааны байгууллагынмэдэгдэл/тодорхойлолт

2.     Далай, хуурай зам, агаарынтээврийн газраас гаргасан тээврийн хугацаа, нислэгийн хугацааг хойшлуулансунгасан, цуцалсан мэдэгдэл/тодорхойлолт.

3.     Бүтээгдэхүүн экспортынхудалдах худалдан авах гэрээ, захиалгын гэрээ, тээвэр зуучийн гэрээ, мэдүүлгийнхуудас;

4.     Бусад шаардагдах материал.

4.”Уулзахгүйгээр” АТА карней үйлчилгээ авах

http://www.atachina.org хаягаар нэвтэрч, цахимаар АТА карней мэдүүлэх хүсэлт гаргаж, баталгаа болохбарьцааг төлсний дараа материалаа шуудангаар илгээх ба АТА карней зөвшөөрөлгармагц манай хороо шуудангаар илгээх юм.

5.Аж ахуйн нэгжийн хил дамнасан худалдааны хөрөнгө оруулалтын асуудалд эрхзүйнзөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Шинэ төрлийнкоронавирусийн хориг харьяа бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн хил дамнасанхудалдааны хөрөнгө оруулалтад үзүүлэх  сөрөг нөлөөллийг бууруулахын тулд тус хорооноосхил дамнасан худалдааны хөрөнгө оруулалтын асуудлаар хууль, эрхзүйн дэмжлэг,зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна, коронавирусийн хоригийн үед аж ахуйн нэгжбайгууллага нь утас, вечат групп, и-мэйлээр дамжуулан манай хороотой цахимаархолбогдож, холбогдох хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой юм.Хууль, эрх зүйн дэмжлэгийн агуулгын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хамааралтайхууль, эрх зүйн асуудлууд хамрах ба үүнд коронавирусээс шалтгаалан гарсан эрхзүйн асуудлууд, худалдааны хохирлыг арилгах асуудлыг шийдвэрлэх, олон улсын үйлажиллагааны нийцтэй байдлын болон эрсдэлийн үнэлгээ, гадаад улс дахь оюуныөмчийн эрхийг хамгаалал, арбитр, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, экспортынхяналт, монополийн эсрэг хяналт судалгаа, үндэсний аюулгүй байдлын хяналт, эдийнзасгийн хориг арга хэмжээ, гадаад улс дахь эрх ашгаа хамгаалах зэрэг асуудлаарзөвлөгөө өгөх үйлчилгээ багтаж байна.

Утас: Жан Хуй18504716807, Дун Жялинь 15661046353

И-мэйл хаяг: marina227@126.com  

6. Холбоо бариххэлбэр болон цахим хаяг

Холбоо барих хүн: ЖанХуй,Дун Жялинь  

Холбоо барихутас:0471-694663

Хаяг: Хөх хотШиньхуа гудамж 63 тоот засгийн газрын 5-р байр 330 тоот

Хавсралт: Шинэтөрлийн коронавирусийн хоригийн үед давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ аваххүсэлт гаргах явц

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо

2020 оны 2 сарын 7


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт