中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Бүх Хятадын Худалдааг дэмжих хорооны ажлын хурал-2020 Бээжин хотод зохион байгуулагдлаа

Гол мэдээ

Бүх Хятадын Худалдааг дэмжих хорооны ажлын хурал-2020 Бээжин хотод зохион байгуулагдлаа

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэн Хятадын худалдааг дэмжих хорооны веб сайтНийтэлсэн цаг:2020-01-13

1 сарын 8-9 өдрүүдэд Бүх Хятадын худалдаагдэмжих хорооны ажлын хурал Бээжин хотод зохион байгуулагдлаа. Тус хурлаар ШиЖиньпин удирдагчийн Хятад онцлогтой социализмын үзэл санааг чиг шугамаа болгож,Намын 19-р их хурал, 19 дэх удаагийн 2,3,4-р бүгд хурлын үзэл санааг бүрэнхэрэгжүүлэх, “дөрвөн ухагдахуун”-ыг боловсронгуй болгох, ”дөрвөн итгэл”-ийгбататгах, “хоёр хамгаалал”-ыг биелүүлэх, Хятадын Төвийн Эдийн засгийн ажлынхурлын төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах, Худалдааг дэмжих хорооны 2019 оныажлын үр дүнг дүгнэх, ажлын шинэ чиг шугам, шинэ шаардлагад дүн шинжилгээ хийх,2020 оны ажлын төлөвлөгөө гаргах зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.

     Хятадын Худалдаагдэмжих хорооны намын хорооны нарийн бичгийн дарга буюу тус хурлын дарга Гао ЯньТөрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ху Чүньхуа Худалдааг дэмжих хороонд хүргэсэнсанал зөвлөмжийг дамжуулж, ажлын тайлангаа танилцуулав. Хятадын Худалдаагдэмжих хорооны намын хорооны гишүүн, Хурлын дэд дарга Люй Пөнчи хурлындүгнэлтийг хийв.  

Бүх Хятадын Худалдааг дэмжих хорооны ажлын хурал-2020  Бээжин хотод зохион байгуулагдлаа

Хурлын үеэр хэдий 2019 онд гадаад, дотоодын эрсдэлтэй сорилтууд өсөн нэмэгдсэн ээдрээтэйнөхцөл байдалтай нүүр тулсан ч Ши Жиньпин удирдагчаар ахлуулсан Намын төв хорооны тууштайудирдлагаар нийт улсын худалдааг дэмжих хорооны систем шинэ хөгжлийн үзэл санаа,өндөр үр дүнтэй хөгжлийн төлөөх зорилгоо тууштай баримталж, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн шинэчлэлийг гол чиг шугамааболгон, “Уг санаагаа үл мартан, эрхэм зорилгоо бат сахих” сэдэвт сурганхүмүүжлийн хөтөлбөрийг ул суурьтай хэрэгжүүлснээр Худалдааг дэмжих хорооны үйлажиллагааг шинэ хөгжил, шинэ дэвшил, шинэ үсрэлтэд хүргэж чадсан болохыгтэмдэглэв.

      Тусхурлаар 2020 он бол чинээлэг нийгмийг бүрэн цогцлоон байгуулж, “XIII-р таванжил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлж дуусах он болохыг онцлоод Худалдааг дэмжиххорооны ажилд намын зүгээс үзүүлэх бүх талын удирдлагыг чинээлэг нийгмийгцогцлоон байгуулах зорилттой нягт уялдуулж, тогтвортой байдлыг хадгалахынзэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлж, өөрчлөлтийг тууштай гүнзгийрүүлж, Худалдаагдэмжих хорооны засаглалын тогтолцоо болон чадавхыг шинэчлэх ажлыг урагшлуулахынчухлыг цохон тэмдэглэв. 2020 онд Худалдааг дэмжих хорооноос хэрэгжүүлэх ажил:Эдийн засгийн болон олон нийтийн томоохон дипломат үйл ажиллагааг хэрэгжүүлэх;“Бүс ба зам” санаачилгыг өндөр түвшинд хамтран хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх,Хятад, Америкийн эдийн засаг худалдааны сөргөлдөөнийг шийдвэрлэхэд идэвхтэйоролцох; Гадаад худалдааны тогтвортой, чанартай хөгжилд түлхэц үзүүлэх;Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах бодлогыг эрчимжүүлэх; Дэлхийнэдийн засгийн шинэчлэлд идэвхийлэн оролцох; Цогц шинэчлэлийг гүнзгийрүүлэхэддэмжлэг үзүүлэх зэрэг асуудал багтсан байна. Мөн зорилтот хэсэгт чиглэсэнядуурлыг бууруулах ажлыг зогсолтгүй урагшлуулж, сурган хүмүүжүүлэх хөтөлбөрийнололтыг өргөжүүлэн бататгаж, инновацыг тууштай хөгжүүлж,  ажил хэрэг болгоход бүх хүчээ дайчланажиллаж,  шинэ эрин үед Худалдааг дэмжиххорооны үйл хэргийг өндөр хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах шинэ нөхцөлийгбүрдүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулах, Хятад үндэстний агуусэргэн мандалтын төлөөх хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

      Тусхуралд намын төв хорооны болон төрийн зарим байгууллага, муж, өөртөө засахорон, шууд харьяа хот, Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпус, мужийнзэрэглэлийн хотын Худалдааг дэмжих хороо, салбар бүрийн Худалдааг дэмжих хорооболон Хятадын Худалдааг дэмжих хорооны хэлтэс албатууд, шууд харьяабайгууллагууд, Гадаадад суугаа төлөөлөгчийн газар, чөлөөт худалдааныхэлэлцээрийн туршилтын бүсийн үйлчилгээний төв зэрэг байгууллагуудын голмэргэжилтнүүд, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 300 гаруй албаны хүн оролцов.Хуралд оролцогчид нь бүлгийн хэлэлцүүлэг явуулж, зарим орон нутгийн Худалдаагдэмжих хорооны төлөөлөгчид үг хэлж,санал бодлоо солилцлоо.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт