中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Вэй Хун дэд дарга Азийн хөгжлийн банкны хил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагаа, судалгааны багийг хүлээн авч уулзлаа

Гол мэдээ

Вэй Хун дэд дарга Азийн хөгжлийн банкны хил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагаа, судалгааны багийг хүлээн авч уулзлаа

来源:Нарийн бичгийн газар Жан ХаньНийтэлсэн цаг:2019-12-05

Вэй Хун дэд дарга Азийн хөгжлийн банкны хил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагаа, судалгааны багийг хүлээн авч уулзлаа

12 сарын 4-ны өдөр ӨМӨЗО-ныХудалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун Азийн хөгжлийн банкны Төв азийн болонбаруун азийн бүс нутгийн  хамтынажиллагааны мэргэжилтэн хатагтай Лаура Изкуэрдо, хил дамнасан бүс нутгийнхамтын ажиллагааны мэргэжилтэн/ олон улсын зөвлөх эксперт ноён Харрис нарыгхүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банкны Хятад дахь төлөөлөгчийн газрын Төвазийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ху Чао-и, ӨМӨЗО-ны санхүүгийн танхимын төлөөлөгч, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны холбогдоххэлтэс, гадаадад суугаа төлөөлөгчийн газрын албаны хүмүүс тус уулзалтадбайлцлаа.  Талууд Худалдааг дэмжиххорооны ажил байдал, хил дамнасан бүс нутгийн хөгжлийн төслүүд, гадаадхудалдаа, олон улсын хамтын ажиллагааны төсөл зэрэг асуудлаар харилцан саналбодлоо солилцлоо.

      Хатагтай Лаура хэлэхдээ Азийн хөгжлийн банкныүүсгэн байгуулсан Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааныбайгууллага (CAREC11 гишүүн оронтойХятад улс гишүүн орнуудын нэг нь) нь хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахынтөлөө ажилладаг бөгөөд тус байгууллага нь “Сайн хөрш, сайн түнш, сайханирээдүй” 2030 стратегийн зорилтыг дэвшүүлж, гишүүн орнуудын иргэд хоорондын харилцаагулам эрчимжүүлэхийг тэргүүлэх зорилгоо болгон, хамтран зүтгэж, тогтвортойхөгжилд хүрэхээр зорин ажиллаж байна. Өвөрмонгол болон Монгол Улс хоорондын хилдамнасан бүс нутгийн хамтын ажиллагааны туршлага, ололтын талаар тодорхойсудалж мэдсэнээр 2 талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэдцаашид дэмжлэг, туслалцаа үзүүлж, бүс нутаг хоорондын хөгжлийг эрчимжүүлэхэдчухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Ноён Харрис хэлсэн үгэндээӨМӨЗО нь Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагынХятад улс дахь чухал бүсийн хувьд Монгол улстай хүмүүнлэгийн солилцоо,худалдааны нягт харилцаатай байдаг бөгөөд Өвөрмонгол, Монгол улс хоорондынхарилцаа хамтын ажиллагааны талаарх бодит судалгааг эрчимжүүлснээр “CAREC –ынхил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд” чухал үүрэггүйцэтгэхийн зэрэгцээ CAREC бүс нутаг дахь хил дамнасан бүсийн хамтынажиллагааны хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улам өргөн боломжуудийгнээж өгөх юм хэмээн онцлов.

        ВэйХун дэд дарга Азийн хөгжлийн банкны хил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагаасудалгааны багийг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлээд, Өвөрмонгол ньМонгол, Орос улстай хиллэдэг, 19 гадаадад нээлттэй боомттой, Монгол улстайхарилцаагаа хөгжүүлэх газар зүйн онцгой давуу талтай болохыг онцлоод, “Нэг бүснэг зам” санаачилга болон “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээнбайгуулалтын гол зангилаа цэг юм гэв. ӨМӨЗО нь урт удаан хугацааны туршидМонгол, Орос болон хөрш зэргэлдээ улсуудтай олон талт болон хоёр талт хамтынажиллагааны механизмыг бүрдүүлж, экспо, үзэсгэлэн яармаг, форум, хуралзөвлөгөөн зэрэг хамтын ажиллагааны платформыг бий болгож, бизнес, эрх зүйнталын үйлчилгээ үзүүлж, Монгол, Хятад, Орос гурван улсын бизнес форумыг зохионбайгуулж, Монгол, Хятад 2 улсын бизнес эрхлэгчдийн зөвлөлийн нарийн бичгийнгазрын ажиллагааг залгамжлан үргэлжлүүлж, Монгол, Хятадын хамтарсан эвлэрүүлэнзуучлах төв байгуулж, Монгол, Хятад 2 улсын худалдаа, эдийн засгийн хамтынажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр гүйцэтгэсээрирсэн юм. ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо нь цаашид Азийн хөгжлийн банк,Монголын талтай нягт уялдаатай хамтран ажиллаж, Монгол, Хятад 2 улсын хамтын ажиллагаанытөслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкны дэмжлэгийг авахын тулд идэвхийлэнажиллана гэв.

Тус уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны төсөл,хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, харилцан санал солилцлоо.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт