中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > “БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд ба ахмад настныг асрах салбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019”арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

Гол мэдээ

“БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд ба ахмад настныг асрах салбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019”арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

来源:Харилцаа холбооны хэлтэсНийтэлсэн цаг:2019-11-29

11 сарын 20,21-ний өдөр “Шинэ эрин, шинэ салбар, шинэболомж”сэдэвт “БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд болон ахмад настныг асрахсалбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019” арга хэмжээУлаанхад хотод амжилттай зохион байгуулагдав. Тус арга хэмжээг Хятадын Ахмаднастны соёл, солилцоог дэмжих холбоо, ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжиххороо, Улаанхад хотын Ардын засгийн ордон ерөнхий зохион байгуулж, Олон улсынүзэсгэлэнгийн “Жин Жи” ХК \Бээжин\ гүйцэтгэн зохион байгуулав.

Нийт 200 гаруй дотоод, гадаадын эрдэмтэн, судлаач, салбарынмэргэжилтнүүд хуран цугларч эрүүл мэнд болон ахмад настныг асрах салбарын хамгийншинэ хөгжлийн хандлага, технологийн шинэ дэвшлийн талаар харилцан ярилцав. ХятадынАрдын чөлөөлөх армийн ар талын ерөнхий хэлтсийн Эрүүл мэндийн газрын дарга асан,Хятадын Амьдралыг хамгаалах нийгэмлэгийн дарга генерал Ли Жянхуа, ӨМӨЗО-ны Олонулсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун, ӨМӨЗО-ны Улаанхад хотын дэддарга Ли Янру, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн зөвлөлийн өндөр настны холбооны Тамгынгазрын дарга Хас нар форумд оролцож үг хэлэв.

“БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд ба ахмад настныг асрах салбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019”арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

Хятадын Ардынчөлөөлөх армийн ар талын ерөнхий хэлтсийн Эрүүл мэндийн газрын дарга асангенерал Ли Жянхуа хэлэхдээ, Эрүүл мэнд байх бол хүн бүрийн насан туршийн холбогдохасуудал бөгөөд хувь хүн, гэр бүлийн амьдралын аз жаргал, улс үндэстний хөгжинмандахын суурь болж байдаг. Хятад улсын Төрийн зөвлөлөөс “Эрүүл мэнд, Хятад2030 он мөрийн хөтөлбөр” хэрэгжүүлж, эрүүл мэнд Хятад хөтөлбөрийг хэрэгжүүлэхзохион байгуулах хороо байгуулж, нийт 15 төсөл санал боловсруулан хэрэгжүүлжбайгаагийн гол зорилго нь иргэдийн эрүүл мэндийн тухай ойлголтыг өөрчлөн,өнгөрсөн үед өвчнийг эмчлэх асуудлыг голлож байсныг өөрчлөн, ард түмний эрүүлмэндэд гол анхаарал хандуулан, эрүүл мэнд болон ахмад настныг асрах цогц эрүүлмэндийн салбарыг хөгжүүлж, тус салбарт хөгжлийн шинэ боломжийг бий болгох болногэж онцлов.

Үндэсний хөгжил,шинэтгэлийн хорооны Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал ЗэнХунин эрүүл мэнд болон ахмад настныг асрах салбарт хэрэгжүүлж байгаа төрийнбодлогыг танилцуулж, Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн Эрүүл мэндийн хөгжлийнсудалгааны төвийн захирал Хао Шюнин эмнэлэг болон асрах салбарыг уялдуулах бодлогыгтанилцуулан, Хятадын эрүүл мэнд болон ахмад настныг асрах салбарын нэгдсэнхолбооны дэд нарийн бичгийн дарга Цао Жүожүн Хятадын онцлог бүхий эрүүл мэндболон ахмад настныг асрах салбарын хөгжлийн загвар судалгааны талаар нарийвчлантайлбарлаж, Хятадын өндөр настны Шинжлэх ухаан судалгааны төвийн Стратегийн газрын дэд захирал Ван Хайто Хотодхэрхэн эрүүл мэнд болон ахмад настныг асрах салбарыг хөгжүүлэх талаар илтгэлтавив.

“БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд ба ахмад настныг асрах салбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019”арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

ӨМӨЗО-Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун хурал хөтлөн үгхэлэхдээ, тус удаагийн форумыг зохион байгуулж байгаа гол зорилго нь үндэснийэрүүл мэнд болон ахмад настныг асрах их хурал ба “Эрүүл мэнд, Хятад 2030 онмөрийн хөтөлбөр”-ийн зориг санааг туушлуулж, ард түмний эрүүл мэндийн төвшнийгдээшлүүлж, ахмад настныг асран хамгаалах, хүндлэх нийгмийн орчин болон бодлогыгбүрдүүлж, эмнэлэг ба асрах газрыг уялдуулах, ахмад настныг асрах салбарын хөгжилдхувь нэмэр оруулахад оршино.

Энэхүүфорумаар дамжуулан бид бүхэн хамтдаа эрүүл мэнд болон ахмад настныг асрахсалбарын хөгжилд анхаарал хандуулан хөрөнгө оруулалтын төсөлд хамтран ажиллаж,хамтын хүчин чармайлтаар нэн олон санал нэгдэлд хүрч, нэн олон үр ашигт хүрччадна гэж онцлов.

“БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд ба ахмад настныг асрах салбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019”арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

ӨМӨЗО-ныУлаанцав хотын дэд дарга Ли Янру Улаанцав хотын ерөнхий байдал эрүүл мэнд болонахмад настныг асрах салбарын хөгжлийг танилцуулж, Улаанхад хот сүүлийн жилүүдэд“Эрүүл мэнд болон ахмад настныг асрах салбарыг түргэн хөгжүүлэх санал”, “Ахмаднастныг асран үйлчлэх зах зээлийг бүх талаар нээж, үйлчилгээний чанарыгдээшлүүлэх санал”, “Эмнэлгийн эрүүл мэнд болон ахмад настныг асрах үйлчилгээгуялдуулан хөгжүүлэх санал” зэрэг бодлого боловсруулж “1+N” гэсэн бодлогын системийг бүрдүүлж, “Гэртээ эрүүл мэндболон ахмад настныг асрах ”, “Байгууллагад эрүүл мэнд болон ахмад настныг асрах”,“Соёлоор эрүүл мэнд болон ахмад настныг асрах” загваруудыг бүрдүүлсэн байна.Энэ удаагийн хурлаар дамжуулан тал талын эрдэмтэн, судлаач нар эрүүл мэнд болонахмад настныг асрах салбарт оролцож, харилцан ашигтай хамтдаа хөгжин, үр дүндхүрнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

“БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд ба ахмад настныг асрах салбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019”арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн зөвлөлийн Ахмад настны холбооны Тамгынгазрын дарга Хас илтгэлдээ, Хүн амны өндөр насжилт нь нийгэмийн баталгаа болонүндсэн системд сорилт болж байгаа бөгөөд ахмад настны эрүүл мэндийн салбартшинэ боломж авчирч байна. Бид дараагын алхамд Ши Жиньпин даргын шинэ цаг үеийнахмад настны ажлын шаардлага дагуу, хүн амын өндөр насжилтын хугацааг сайнашиглаж, эрүүл мэнд болон нийгмийн халамжийг уялдуулан, эрүүл мэндийн асуудлыгнэн тэргүүн хөгжүүлэх стратегийн бодлогод оруулж, ахмад настны эрүүл мэндийнхэрэгцээг хангахыг удирдамж болгон ахмад настанд үйлчлэх системийг нэн түргэнбүрдүүлж, эмнэлэг, сувилал, эрүүл мэнд сувилалыг уялдуулан хөгжүүлнэ гэж онцлов.

“БНХАУ-ын Олон улсын эрүүл мэнд ба ахмад настныг асрах салбарын хөгжлийн дээд хэмжээний уулзалт Улаанхадын форум 2019”арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

Тус форумд “Эрүүл мэнд болон ахмад настныг асрах салбарындотоод, гадаадын туршлага солилцох”, “Эрүүл мэнд болон ахмад настныг асрах салбардахь хувийн хэвшилд тулгарч байгаа бэрхшээл”, “Улаанхадын онцлогт эрүүл мэндболон ахмад настныг асрах загвар бий болгон хөгжүүлэх” сэдвээр ярилцлага хийж, Ууханхошууны рашаан сувилалын төсөлтэй танилцав.

  Тус форум амжилттай зохион байгуулагдсан нь Эрүүл мэнд болон ахмад настныгасрах салбарын хөгжлийн шинэ үр бүтээлийг Улаанхад хотод нутагшуулах, шинэтөсөл хэрэгжүүлэх, салбарын уялдаатай шинэ хөгжлийг бий болгох, Улаанхад хотынэрүүл мэнд болон ахмад настныг асрах салбарыг нэн сайн хөгжүүлэхэд идэвхтэй үрдүн бий болгоно.

  Тус форумд Ляонин мужын Худалдааг дэмжих хорооны дарга Пан Баогүо,Монгол улсын “Нэг бүс, нэг зам” хөрөнгө оруулалтын зөвлөлийн тэргүүнД.Насанбат, Англи улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийнбичиг Jane Fulbrook, DWA-гийн Хятадын зах зээлийн ерөнхийлөгч Mark Dodds, Олонулсын ахмад настныг асрах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Dan Levitt, Японулсын Гунма мужын их сургуулийн Эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн пос докторЖин Чүан, Япон-Хятадын Эм, эмнэлэгийн технологи харилцан солилцох нийгэмлэгийнзахирал Да Сэн нар оролцов.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт