中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Жинь Шэнруй дарга импортын 2-р экспогийн“Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний олон улсын хамтын ажиллагааны форум”-ын нээлтийн ёслолд үг хэллээ

Гол мэдээ

Жинь Шэнруй дарга импортын 2-р экспогийн“Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний олон улсын хамтын ажиллагааны форум”-ын нээлтийн ёслолд үг хэллээ

来源: Гадаад харилцааны хэлтэс Рань ЖяньшөнНийтэлсэн цаг:2019-11-12

11 сарын 8-ны өдөр “Хятадын олон улсын импортын 2-р экспо”-гийн үеэр ерөнхий зохион байгуулагчаар Хятадын худалдааг дэмжих хороо ажиллаж, Хятадын олон улсын бизнес зөвлөл болон Или групп хамтран зохион байгуулсан “Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний олон улсын хамтын ажиллагааны форум” Шанхай хотын олон улсын экспо төвд зохион байгуулагдлаа. Хятадын худалдааг дэмжих хорооны дэд дарга Чэнь Жяньань, Филиппин улсын худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Адугани Макатуман, Шинэ Зеландаас Хятад улсад суугаа элчин сайд Бо Эньлай, НҮБ-ийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хятад улс болон Ардчилсан солонгос улсад суугаа төлөөлөгч, Европын холбооны Хятад улсад суугаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүн болон зөвлөх Ма Жюньзө, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дарга Жинь Шөнрүй, Или группын ерөнхий захирал Жан Жяньчю зэрэг албаны хүмүүс форумын нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.  Хүнс, үр тариа, мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүний аж ахуй болон хүнсний бүтээгдэхүүн боловсруулалтын салбарын гадаад, дотоодын нийт 300 гаруй төлөөлөгчид тус форумд оролцов.

      Хөдөөаж ахуй, хүнсний бүтээгдэхүүний олон улсын өнөөгийн хамтын ажиллагаа эрчимтэйхөгжлийн шинэ үе шатанд шилжээд буйг Чэнь Жяньань дэд дарга хэлсэн үгэндээонцлон тэмдэглэв. Хятадын худалдааг дэмжих хороо хөдөө аж ахуйн хамтынажиллагааны олон түвшинт механизмыг бий болгохыг эрмэлзэж буй бөгөөд харилцаахолбооны олон сувгийг төрөлжүүлэн өргөтгөж, улам илүү үр өгөөжтэй үйлчилгээнийплатформыг бий болгож, хөдөө аж ахуй, хүнсний салбарын гадаад болон дотоодын ажахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын илүү их боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллажбайна гэв.

Жинь Шэнруй дарга импортын 2-р экспогийн“Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний олон улсын хамтын ажиллагааны форум”-ын нээлтийн ёслолд үг хэллээ

 Жинь Шэнруй дарга хэлсэн үгэндээ Ши Жиньпинудирдагч ӨМӨЗО-ныг эко орчныг нэн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийг гол чигээболгосон өндөр түвшний хөгжлийн замыг эрэлхийлж, эко хөдөө аж ахуйг идэвхийлэнхөгжүүлж, улс орныхоо хүнсний аюулгүй байдалд дорвитой хувь нэмэр оруулна гэжнайдаж буйгаа дурдсан билээ. Тиймээс бид энэхүү захиасыг хичээнгүйлэн санаж,зоригтойгоор урагш тэмүүлэн, ногоон газар тариалан, ногоон мал аж ахуйг тууштайхөгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын логистикийн бүтцийг улам боловсронгуй болгож,дэлхий нийтийн үйлдвэрлэл, үнэ цэнэ, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд  санаачилгаараа нэгдэн орж, хөдөө аж ахуйнтомоохон бүсээс хөдөө аж ахуйн хүчирхэг бүс болох гайхамшигтай эргэлтийгбүтээхийн тулд хичээн зүтгэж байна. Түүний зэрэгцээ гадаад, дотоодын зочдооӨвөрмонголын нутагт дахин дахин хүрэлцэн ирж, бидэнтэй хамтдаа ногоон хөгжлийгөөрийн биеэр сонирхон үзэж, шинэ хөгжлийн боломжийг хамтдаа хуваалцахыг чинсэтгэлээсээ хүсэж байна гэв.




内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт