中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Вэй Хун дэд дарга Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэнг хүлээн авч уулзлаа

Гол мэдээ

Вэй Хун дэд дарга Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэнг хүлээн авч уулзлаа

来源:Үзэсгэлэнгийн хэлтэсНийтэлсэн цаг:2019-11-11

2019 оны 11 сарын 6-ны өдөр ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэддарга Вэй Хун Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэнгхүлээн авч уулзлаа. Талууд 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, худалдаа,эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаарсанал бодлоо дэлгэрэнгүй солилцож, хамтын ажиллагааны тал дээр нэгдсэн саналдхүрэв. Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын тэргүүн Баатар, мэргэжилтэн Содгэрэлзэрэг албаны хүмүүс уулзалтад байлцав.

Вэй Хун дэд дарга Т.Дүүрэн даргын айлчлалыг талархан хүлээн авчбуйгаа илэрхийлж,  Монгол улсын худалдаааж үйлдвэрийн танхим олон жилийн туршид ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороотой нягтхарилцаа, хамтын ажиллагаатай байсныг дурдаад, сүүлийн жилүүдэд 2 талын хамтынхүчин зүтгэл, чармайлтын дүнд Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа,хамтын ажиллагаа, 2 талын аж ахуйн нэгжүүдийн харилцаанд дорвитой ахиц гарсныгонцлон тэмдэглэв . 2019 онд талууд “4 дэх удаагийн Улаанбаатар-Өвөрмонголынбараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”, 3 дахь удаагийн Монгол-Хятадын экспо ”Монголулсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” зэрэг олон томоохон арга хэмжээг хамтранзохион байгуулж, 2 улсын аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын ажиллагааныплатформыг бий болгож, ихээхэн үр өгөөжтэй хамтран ажилласан билээ.  Дараа дараагийн үйл ажиллагаанд Монгол улсынхудалдаа аж үйлдвэрийн танхим урьдын адил ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж,цаашид бизнес, эрх зүй, ATA карней, мэдээлэл солилцоо, сургалт зэрэг салбартхарилцан хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэв.

Т.Дүүрэн Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхим, ХятадынХудалдааг дэмжих хороо нь хамтын ажиллагааны олон жилийн түншүүд болохыгдурдаад, ялангуяа ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороотой олон жилийн туршид нягтхамтран ажиллаж буйг онцлов. Ирэх жил бид ӨМӨЗО-ны аймаг, хотуудаас зохионбайгуулах худалдаа, эдийн засгийн томоохон форум, арга хэмжээнд улам идэвхтэй оролцож,2 талын аж ахуйн нэгж, байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг уламбэхжүүлэхийн зэрэгцээ  Монгол, Хятад,Оросын хил дамнасан аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахыгихээхэн сайшааж буйгаа дурдаад, АТА карнейг үүргэвчтэй, ганцаарчилсан аялалжуулчлалд нэвтрүүлж, арбитр болон эвлэрүүлэн зуучлах тал дээр хамтынажиллагаагаа өргөжүүлэх саналаа илэрхийлэв. Түүний зэрэгцээ Т.Дүүрэн дарга“Улаанбаатар экспо-төв” төслийн төлөвлөлтчиг үүргийнтаамаглал, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар танилцуулж, тус төслийгӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо анхааралдаа авч, дэмжлэг үзүүлнэ хэмээн найдажбуйгаа илэрхийллээ.

Вэй Хун дэд дарга Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэнг хүлээн авч уулзлаа

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт