中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Бү Шяолин дарга Япон улсын Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн даргыг хүлээн авч уулзав

Гол мэдээ

Бү Шяолин дарга Япон улсын Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн даргыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн цаг:2019-10-29

9 сарын 12-ны өдөр Бү Шяолин тэргүүлэгчийн урилгаарЯпон улсын Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид манайөөртөө засах оронд айлчлав.

9 сарын 12-ны орой Хөххотод болсон Хятад-Японы хамтын ажиллагааны хурлыг ӨМӨЗО-ны худалдааг дэмжиххорооноос хариуцан амжилттай зохион байгууллаа.

Бү Шяолин дарга Япон улсын Япон-Хятадын эдийн засгийн  нийгэмлэгийн даргыг хүлээн авч уулзав

ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн орлогч, ӨМӨЗО-нытэргүүлэгч Бү Шяолин Япон улсын Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн даргатэргүүтэй төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авав. Хурлын үеэр Бү Шяолин даргаболон Япон-Хятадын нийгэмлэгийн дарга нар, зарим аймаг, хотууд, Хятад, Японы ажахуйн нэгжийн төлөөлөл үг хэлэв.

Бү Шяолин дарга Японы эрчим хүчний салбарын тэргүүний технологи,удирдлагын туршлагаас суралцаж, үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, экоорчныг засан сайжруулах, аялал жуулчлал, эрүүл мэнд, өндөр настны халамжийнүйлчилгээ зэрэг салбарт Япон улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагааилэрхийлэв.  Хятад-Японы эдийн засгийннийгэмлэгтэй хамтран хамтын ажиллагааны салбарын цар хүрээг улам өргөжүүлж,хамтын ажиллагааны түвшинг шат ахиулахын төлөө хүчээ нэгтгэж хамтран ажилланагэдэгт итгэж байна гэв.  

Япон-Хятадын хамтын ажиллагааны нийгэмлэгийндарга энэхүү айлчлалын дүнд ӨМӨЗО-ны талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болж, Япон,ӨМӨЗО-ны найрамдалт харилцааг илүү эрчтэй хөгжүүлж,  эдийн засгийн хамтын ажиллагааны улам олон,шинэ боломжийг бүрдүүлэх болно гэдгээ илэрхийлэв.

Хурлын төгсгөлд БүШяолин тэргүүлэгч Япон улсын төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав. ӨМӨЗО-ныдэд тэргүүлэгч Ай Лихуа, ӨМӨЗО-ны холбогдох байгууллагууд, аймаг, хотынзахиргаа, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд, Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийнтөлөөлөгчид тус өдөр зохиогдсон  хурал,хэлэлцүүлэгт оролцов.

Бү Шяолин дарга Япон улсын Япон-Хятадын эдийн засгийн  нийгэмлэгийн даргыг хүлээн авч уулзав

Бү Шяолин дарга Япон улсын Япон-Хятадын эдийн засгийн  нийгэмлэгийн даргыг хүлээн авч уулзав

9 сарын 13 өдөр ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороонызүгээс Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн хамтаар талнутгийг зорьж, тал нутгийн байдлыг танилцуулав.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт