中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны ардын засгийн газраас “Бээжин-2019 олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”хэвлэлийн бага хурлыг зохиов

Гол мэдээ

ӨМӨЗО-ны ардын засгийн газраас “Бээжин-2019 олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”хэвлэлийн бага хурлыг зохиов

Нийтэлсэн цаг:2019-10-29

2019оны 10 сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны ардын засгийн газраас “Бээжингийнцэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн-2019” хэвлэлийн бага хурал зохиов.

ӨМӨЗО-ны  ардын засгийн газраас “Бээжин-2019 олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”хэвлэлийн бага хурлыг зохиов

Хэвлэлийнхуралд ӨМӨЗО-ны засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Жан Рүйхуай үгхэлж, “2019-Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-д ӨМӨЗО хэрхэн оролцсонтухай дэлгэрэнгүй танилцуулж, үүний дараагаар ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо,соёл, аялал жуулчлалын танхим, ойн аж ахуй, тал нутгийн асуудал эрхэлсэнтовчоо,  ӨМӨЗО-ны тал нутийн экологийнорчин ХХК-ийн холбогдох албаны хүмүүс сурвалжлагчдын сонирхсон асуултадхариулав.

Дэд дарга Вэй ХунӨМӨЗО “Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-д оролцсон гол үйл ажиллагааныагуулга, хүрсэн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. ӨМӨЗО энэ удаагийн“Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-д оролцож, холбогдох байгууллагуудынхамтын хүчин зүтгэл, нягт хамтын ажиллагааны хүрээнд “Өвөрмонголын өдрүүд”өдөрлөг, худалдаа, эдийн засгийн форум, хэлэлцүүлэгхоолны амталгаа, урлагийнтоглолт зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ энэхүүарга хэмжээгээр дамжуулан Өвөрмонголын соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийнзасаг, экологийн нөхцөл, аж ахуйн нэгжүүдийн онцлог, брэнд бүтээгдэхүүн зэргийголон тал, олон өнцгөөс сурталчлан таниулсан юм. Тус үйл ажиллагааны үеэр нийт11 аймаг, хот болон Эрээн хот, 4 хошууны өдөрлөгийг зохион байгуулж, 1600 гаруйхүн тус үзэсгэлэнд оролцож, бэлтгэл ажлыг сайтар хангасны дүнд 15 аймаг, хотуудтусгайлан танилцуулах уулзалт, эдийн засаг хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэгзохион байгуулж, 39 төсөлд гарын үсэг зурж, байгуулсан гэрээний дүн 49.416тэрбум юань давж, өндөр үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

ӨМӨЗО-ны  ардын засгийн газраас “Бээжин-2019 олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”хэвлэлийн бага хурлыг зохиов

ВэйХун дэд дарга хэлсэн үгэндээ цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд оролцсоноор олонулсын болон олон нийтийг хамарсан гадаад харилцааны платформоор дамжуулж,Өвөрмонголын ногоон экологийн бүтээн байгуулалтын үр өгөөж, соёл, аялалжуулчлал, үндэсний ёс заншлын өвөрмөц онцлогийг өргөн хүрээнд сурталчилж,ӨМӨЗО-ны “эко орчныг нэн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийг эрхэмлэе”үзэлбаримтлалыг илтгэн харуулж, Ши Жиньпин удирдагчийн Өвөрмонголыг экологийнаюулгүй бүс болгох бүтээн байгуулалтын удирдамжийг бодит үйлдэл болгож буйявдал юм хэмээн цохон тэмдэглэв.

Соёл,аялал жуулчлалын танхим, Ойн аж ахуй, тал нутгийн товчоо, Монголын тал нутаггрупп зэрэг байгууллагууд  ӨМӨЗО  энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний соёл, аялалжуулчлалын бүтээгдэхүүнээ хэрхэн оновчтой сурталчлан таниулсан болонүзэсгэлэнгийн зохион байгуулалт, хэрхэн хүн ба байгалийн зүй зохистой нэгдлийнүзэл санаанд тулгуурлан эко Өвөрмонголыг сурталчлан таниулсан талаардэлгэрэнгүй танилцууллаа.

Хятадын хэвлэлмэдээллийн хэрэгслийн Өвөрмонгол дахь мэдээллийн алба, орон нутгийн хэвлэлмэдээллийн хэрэгслийн төлөөлөл, сурвалжлагчид тус хуралд урилгаар оролцов.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт