中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Худалдааг дэмжих хорооны удирдлага “2019 Эзнээ хошуу-Монгол, Хятадын олон улсын үзэсгэлэн”-гийн нээлтийн ёслолд оролцов

Гол мэдээ

Худалдааг дэмжих хорооны удирдлага “2019 Эзнээ хошуу-Монгол, Хятадын олон улсын үзэсгэлэн”-гийн нээлтийн ёслолд оролцов

来源: Үзэсгэлэнгийн хэлтэсНийтэлсэн цаг:2019-10-21

9 сарын 26 өдөр ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо, Алшаа аймгийн захиргаанаас хамтран зохион байгуулж буй “2019 Эзнээ хошуу-Монгол, Хятадын олон улсын үзэсгэлэн” Алшаа аймгийн Эзнээ хошуунд нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.  Монгол улсын их хурлын гишүүн Амарзаяа, Оросын Хяагт хотын орлогч дарга Чернейв Алкади Владимирович, Чанарын хяналт хорио цээрийн ерөнхий газрын орлогч дарга, төрийн зөвлөлийн зөвлөх асан, Хятад улсын брэндийг дэмжих хорооны орлогч эрхлэгч Гө Жирун, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байнгын хороо, төрийн зөвлөлийн зөвлөх Жэнь жэнь, Хотуудын фермерүүдийн төв холбооны хяналтын хорооны тэргүүлэгч, хороон даргын туслах, Хятадын худалдааны холбооны хууль эрх зүйн хорооны орлогч Рэнь Хуанхай, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун, аймгийн орлогч Сүнь Минчюань зэрэг удирдлагууд нээлтийн ёслолд оролцлоо.

  Үзэсгэлэн зохиогдох газар 23 мянган м2 талбайтай, дотроо 300, гаднаа 100 лангуутай, нарийн чамин бараа бүтээгдэхүүний үзмэрийн 2 танхимтай, үзэсгэлэнгийн үеэр Монгол, Хятад, Оросын онцлог, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, олон улсын бүтээгдэхүүний тусгай үзэсгэлэн худалдаа, Тооройн мод зургийн үзэсгэлэн, соёл, аялал жуулчлалын баяр буюу гоёл чимэглэлийн чулуу, эрдэнийн чулуу сонирхогчдод зориулсан үнэт эрдэнийн чулууны үзэсгэлэн, Жюй Янь соёлыг илтгэсэн бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг 4 гол арга хэмжээ зохион байгуулсан юм.  Тус үзэсгэлэнд гар урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний онцлог бүхий хоол хүнс, гэр ахуйн хэрэгсэл, бүтээлч урлал, гоёл чимэглэлийн чулуу, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн зэрэг 10 мянга орчим бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ.  Монгол, Орос, Пакистан, Япон, БНСУ зэрэг 15 улсын 200 гаруй гадаадын төлөөлөгчид,  Жянсү, Шаньдун, Шиньжян, Гуанши зэрэг мужийн 200 гаруй бизнес эрхлэгчид тус үзэсгэлэнд оролцов. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монгол, Хятад, Оросын соёл, аялал жуулчлалын форум, Монгол-Оросын урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохиогдож, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг улам өргөн дэлгэр, үр өгөөжтэй болголоо. 

 “2019 Эзнээхошуу-Монгол, Хятадын олон улсын үзэсгэлэн” нь нийт 15 хоног үргэлжлсэн ба 10сарын 17 өдөр өндөрлөв. Тус үзэсгэлэнг нийт 115 мянган хүн үзэж сонирхохоорирж, 30 сая гаруй юанийн арилжаа хийгдэж, 50 сая орчим юанийн дүн бүхийхэлэлцээрийг үзэглэж, өндөр үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөв. Тус үзэсгэлэннь Монгол-Хятад-Оросын худалдаа, эдийн засаг болон иргэд хоорондын харилцаа,харилцан итгэлцлийг улам бататгах, боомтын эдийн засгийн хөгжилд чухал үүрэггүйцэтгэж буйгаараа онцлог юм.

Худалдааг дэмжих хорооны удирдлага “2019 Эзнээ хошуу-Монгол, Хятадын олон улсын үзэсгэлэн”-гийн нээлтийн ёслолд оролцов

Худалдааг дэмжих хорооны удирдлага “2019 Эзнээ хошуу-Монгол, Хятадын олон улсын үзэсгэлэн”-гийн нээлтийн ёслолд оролцов

Худалдааг дэмжих хорооны удирдлага “2019 Эзнээ хошуу-Монгол, Хятадын олон улсын үзэсгэлэн”-гийн нээлтийн ёслолд оролцов

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт