中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун Тайландын вант улсаас Чөндү хотод суугаа ерөнхий консулын газрын худалдааны консул Ли Сүжюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гол мэдээ

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун Тайландын вант улсаас Чөндү хотод суугаа ерөнхий консулын газрын худалдааны консул Ли Сүжюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

来源:Гадаад харилцааны хэлтэс Фань ЦайшяНийтэлсэн цаг:2019-09-19

9 сарын 16 өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ныхудалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун Тайландын вант улсаас Чөндү хотодсуугаа ерөнхий консулын газрын худалдааны консул Ли Сүжюнь тэргүүтэйтөлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав, тус уулзалтад гадаад харилцааныхэлтсийн ажилтан Лю Жанлин, Фань Цайшя нар байлцлаа.

  ВэйХун дэд дарга юуны түрүүнд Ли Сүжюнь консул тэргүүтэй төлөөлөгчдийг хүрэлцэнирсэнд талархал илэрхийлээд, Худалдааг дэмжих хорооны ерөнхий байдал, үндсэнчиг үүргийг товч танилцуулж, ӨМӨЗО-ны газар зүйн байршлын давуу тал, нөөцбаялгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороонь Зүүн өмнөд азийн холбооны улс орнуудтай тэр дундаа Тайланд улстай соёл,эдийн засгийн салбарын өргөн хүрээний хамтын ажиллагаатай төдийгүй хоёр орныхамтын ажиллагааны түүх нэлээд эртнээс үүдэлтэйг онцлов. 2013 оны сүүлээрХудалдааг дэмжих хороо Тайланд улсад зохион байгуулагдсан “Зүүн өмнөд азийнхолбооны (Бангкок) Хятадын экспорт, импортын үзэсгэлэн”-д ихээхэн амжилттай оролцож,Өвөрмонголын давуу тал, онцлогийг илтгэн харуулахын зэрэгцээ, өвөрмонголын ажахуйн нэгжүүд “зах зээлээ тэлэхэд” чухал платформыг бий болгож чадсан юм.Тайланд нь жимсний орон бөгөөд цагаан будаагаараа дотоод, гадаадад алдартай,1991 оноос эхлэн байгалийн каучук үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч,экспортлогч улс болсон. Өвөрмонголын аж ахуйн нэгжүүд Тайланд улсын сайнчанарын бүтээгдэхүүнийг шууд импортлох бизнесийн таатай боломжийг эрэлхийлсээрбайгаа бөгөөд Тайландын бараа бүтээгдэхүүн Өвөрмонголын зах зээлд нэвтрэхихээхэн нөөц бололцоо буйг цохон тэмдэглэв.

Уулзалтын эцэст Вэй Хун дэд дарга Ли Сүнжюньконсулыг 2020 онд тус хорооноос зохион байгуулах Азийн хамтын ажиллагааныфорумд оролцохыг урив.

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун Тайландын вант улсаас Чөндү хотод суугаа ерөнхий консулын газрын худалдааны консул Ли Сүжюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ли Сүжюнь консул Хятад,Тайландын найрамдалт харилцаа өнө удаан жилийн түүхтэй болохыг онцлоод, ӨМӨЗОболон Тайландын холбогдох эрх бүхий байгууллагын харилцаа хамтын ажиллагаагхөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Тайландын заримбүтээгдэхүүн Өвөрмонголд борлуулагдаж байгаа ч борлуулалтын хэмжээ төдийлэн ихбиш, төрөл зүйлийн хувьд цөөн тул Өвөрмонголын аж ахуйн нэгжүүд Тайландын сайнчанарын бүтээгдэхүүнийг өөрийн улсын зах зээлд нэвтрүүлэх тал дээр идэвхийлэнажиллахыг хүсэв. Мөн ӨМӨЗО-ны аж ахуйн нэгжүүд Тайланд улсад сууршин үйлажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг таатай хүлээн авч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.Ли Сүжюнь консул ирэх онд Хөлөнбуйрт зохион байгуулагдах Монгол-Хятад- Оросын худалдаа,эдийн засгийн чуулганы цар хэмжээ, хэлбэр зэргийн талаар дэлгэрэнгүй асуужтанилцан, 2020 онд зохиогдох Монгол-Хятад-Оросын худалдаа эдийн засгийн чуулгандихээхэн анхаарал хандуулж буйгаа илэрхийлээд тус чуулганд оролцох хүсэлтэйбуйгаа илэрхийлэв.

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун Тайландын вант улсаас Чөндү хотод суугаа ерөнхий консулын газрын худалдааны консул Ли Сүжюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав



内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт