中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > “Олон улсын экологийн өрсөлдөх чадварын дээд хэмжээний уулзалт-2019” Өвөрмонголын Хөлөнбуйр хотод нээлтээ хийлээ

Гол мэдээ

“Олон улсын экологийн өрсөлдөх чадварын дээд хэмжээний уулзалт-2019” Өвөрмонголын Хөлөнбуйр хотод нээлтээ хийлээ

来源:Гадаад харилцааны хэлтэс Фань ЦайшяНийтэлсэн цаг:2019-09-07

Хятадын олон улсын худалдааг дэмжих хороо, Хятадын олон улсын бизнесхолбоо, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хүн ам, байгалийн нөөцийн хороо,Үндэсний ойн аж ахуй, тал нутгийн асуудал эрхэлсэн товчоо, ӨМӨЗО-ны ардынзасгийн ордон ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, ӨМӨЗО-ны худалдааг дэмжиххороо, Хөлөнбуйр хотын ардын засгийн ордноос хамтран зохион байгуулж буй “Олон улсын экологийн өрсөлдөх чадварын дээдхэмжээний уулзалт-2019” Өвөрмонголын Хөлөнбуйр хотод 9 сарын 9 өдөр нээлтээхийлээ. Энэ удаагийн “Эко орчинг нэн тэргүүнд тавих ногоон хөгжил” сэдэвт тусчуулганд манай улсын холбогдох эрх бүхий байгууллага, худалдааны нийгэмлэг,экологийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, эрдэмтэд, Англи, Япон,Энэтхэг, Шири-ланка зэрэг улсаас Хятад улсад суугаа элчин сайдын яамны 20гаруй  элч төлөөлөгч, гадаад худалдаанынийгэмлэг болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, эко соёл иргэншлийнбүтээн байгуулалт, ногоо хөгжлийн шинэ замналын талаар хэлэлцлээ. Тус хурлыг Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн хүн ам, байгалийн нөөцийн хорооны дэд дарга РэньЯапин удирдав.

“Олон улсын экологийн өрсөлдөх чадварын дээд хэмжээний уулзалт-2019” Өвөрмонголын Хөлөнбуйр хотод нээлтээ хийлээ

Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Хө Вэй нээлтийн ёслолд хэлсэн үгэндээХятад улс нь эко соёл иргэншлийг бүтээн байгуулах ажиллагааг өргөн цар хүрээндявуулж буйн зэрэгцээ дэлхийн экологийн орчныг засан сайжруулах үйл хэрэгтидэвхийлэн оролцож, хүн төрөлхтний цаашдын урт удаан хөгжилд өндөр хариуцлагаүүрч буйгаа илтгэн харуулсаар байна. Хятад улс нь эко соёл иргэншлийг бүтээнбайгуулах чухал оролцогч, хүчин зүтгэгч, дагуулагчийн байр сууринд ирээд буйгонцолж, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий нийтийн тогтвортойхөгжилд Хятад улсын зүгээс улам их мэргэн ухаан, төлөвлөгөө, хүчээ нэмэрлэхээилэрхийлэв.

“Олон улсын экологийн өрсөлдөх чадварын дээд хэмжээний уулзалт-2019” Өвөрмонголын Хөлөнбуйр хотод нээлтээ хийлээ

Хятадынхудалдааг дэмжих хорооны дарга Гао Янь хэлсэн үгэндээ энэ удаагийн дээдхэмжээний уулзалт нь Ши Жиньпин удирдагчийн эко соёл иргэншлийн үзэл санаагнэвтрүүлэн хэрэгжүүлэхэд чухал алхам болж буйг дурдаад,  энэ удаагийн уулзалт нь Хятад улс ногоонэрчим хүч, ногоон үйлдвэрлэл, ногоон хот зэрэг салбар дахь олон улсын хамтынажиллагаагаа гүнзгийрүүлэхэд чухал, эерэг нөлөө үзүүлэх бөгөөд  Хятад улсын худалдааг дэмжих хороо нь табүхэнтэй хамтран хүчин зүтгэж, улс орон бүрийн аж ахуйн нэгж, байгууллагатайэкологи байгаль хамгаалах салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхийн тулд уламболовсронгуй платформыг бий болгож, өргөн хүрээтэй сувгуудыг нээж, улам шилдэгүйлчилгээг үзүүлж,  илүү хялбар замыг бийболгож, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулагч, ногоон “Зам ба бүс” –ийнхөгжлийг хөдөлгөгч, дэлхийн нийтийн эко соёл иргэншлийг бүтээн байгуулалтадоролцох үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэх болно гэв.

Үндэсний ойн аж ахуй, тал нутгийн асуудалэрхэлсэн газрын дага Пөн Ёудун хэлсэн үгэндээ, эрүүл экологийн орчин нь нийтэдзориулагдсан хамгийн хүртээмжтэй бүтээгдэхүүн юм, ард түмний амьжиргааныхамгийн энгийн хангамж, хамгийн чухал экологийн өрсөлдөх чадвар болохыгонцлоод,  та бүхэн энэхүү экологийнөрсөлдөх чадварын дээд хэмжээний уулзалт болох платформоор дамжуулж харилцаахолбоогоо улам гүнзгийрүүлж, харилцан туршлага солилцон, хамтын ажиллагаагааөргөжүүлж,  үзэсгэлэнт Хятад улс болонэко соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг түргэсгэхэд шинэ хувь нэмэр оруулжчадах болно хэмээн онцлон тэмдэглэв.

“Олон улсын экологийн өрсөлдөх чадварын дээд хэмжээний уулзалт-2019” Өвөрмонголын Хөлөнбуйр хотод нээлтээ хийлээ

ӨМОЗО-ны дэд дарга Ли Бинрунхэлсэн үгэндээ энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь ӨМӨЗО-ны хувьд  Ши Жинпинь удирдагчийн эко соёл иргэншлийнүзэл санааг нэвтрүүлэн хэрэгжүүлэх үйл хэргийг шинэ хөгжлийн үзэл баримтлалтайнэгтгэж, бодит үйл явцаар улам төгөлдөржүүлж, эрхэм зочдын эко орчныг хамгаалахмэргэн санааг сонсож, ногоон хөгжилд хүрэх санаа бодлоо уралдуулж, хэлэлцсэнээрӨвөрмонголыг экологийн хүчин зүйлээ үйлдвэрлэлийн хүчин зүйл болгон хувиргахаддэмжих хүч болж, экологийн давуу талаа хөгжлийн давуу тал болгоход туслах юмхэмээн тэмдэглэв.

“Олон улсын экологийн өрсөлдөх чадварын дээд хэмжээний уулзалт-2019” Өвөрмонголын Хөлөнбуйр хотод нээлтээ хийлээ

НҮБ-ын хөгжил, төлөвлөлтийнгазрын Хятад улсад суугаа суурин төлөөлөгч хэлсэн үгэндээ Хятад улс ногоонхөгжлийн замаар тууштай замнаж, экологи, байгаль хамгаалал, уурь амьсгалынөөрчлөлтийг сааруулах, шийдвэрлэх тал дээр дэлхийг дагуулах үүргээ зайлшгүйгүйцэтгэх ёстой. Өнөөгийн нийгэмд хүн төрөлхтөн урьдын адил эко системийндоройтол, байгалийн нөөц баялгийн зохисгүй хэрэглээ зэрэг асуудалтай тулгарсаарбайна, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд төрийн болон төрийн бусбайгууллагууд, хувийн хэвшлүүд гар нэгдэн хамтран зүтгэж, асуудлыг хамтдаадаван туулах нь зүйтэй юм хэмээн цохон тэмдэглэв.

  Тусхурлаар 2019 оны экологийн өрсөлдөх чадвар бүхий хотуудын жагсаалтыг гаргасанба Хөлөнбуйр, Чиндао, Лүжөү , Люйлян, Чижөү зэрэг хотууд тус жагсаалтад багтсанбайна. Жагсаалтад багтсан хотуудын төлөөлөгчид ногоон хөгжлийн үзэл санаахэрхэн эдийн засгийн хөгжилд хөтөлдөг болон хотын зэрэглэлийг хэрхэн шинэтүвшинд гаргах талаар туршлагаа хуваалцлаа.

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооноос хурлын төлөвлөлт, зохион байгуулалтзэрэг бүхий л үйл явцад гар бие оролцсоны дээр хорооны дарга Жинь Шөнрүй, дэддарга Вэй Хун нар тус дээд уулзалтад оролцсон байна.



内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт