中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Хөлөнбуйр хотод олон улсын ногоон хөгжлийн чуулган, эко, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Гол мэдээ

Хөлөнбуйр хотод олон улсын ногоон хөгжлийн чуулган, эко, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

来源:Гадаад харилцааны хэлтэс Фань ЦайшяНийтэлсэн цаг:2019-09-02

 2019 оны 8 сарын 26-29 өдрүүдэд Өвөрмонголынтал нутгийн соёлыг хамгаалах хөгжлийн сангаас ногоон хөгжлийн чуулганыг Хөлөнбуйр хотод зохион байгууллаа. МөнХөлөнбуйр хотын өвөрмонголын үндэсний спортын төв (Эвэнх өөртөө засах хошууныморин уралдааны талбай) –д “Хөлөнбуйр 2019-олон улсын эко, байгальд ээлтэйүйлдвэрлэлийн үзэсгэлэн ” –г зохион байгуулав.

  8 сарын 26 өдрийн үдээс өмнөолон улсын ногоон хөгжлийн чуулган Хөлөнбуйр хотод нээлтээ хийж, “эко, ногоонхөгжлийг тэргүүлэх чигээ болгосон өндөр хөгжлийн замыг эрэлхийлье” сэдвийнхүрээнд зохиогдсон тус хуралд дотоод, гадаадын 300 гаруй эрдэмтэн судлаачидоролцож, ногоон хөгжлийн талаар хамтран эрэл хайгуул хийж, санал солилцлоо.

Хөлөнбуйр хотод олон улсын ногоон хөгжлийн чуулган, эко, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Өөртөө засах орны дарга Бү Шяолин хэлсэн үгэндээ байгаль экологиохамгаалах, ногоон хөгжлийн замнал нь хүн төрөлхтний хувь заяаг  бүхэлд нь хамарсан чухал сэдэв болохыгонцлов. Намын 18-р бүгд хурлаар эко соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг Хятадонцлог бүхий социализмын үйл хэргийн “Тавыг нэгтгэх” ерөнхий төлөвлөлтөдбагтааж, үзэсгэлэнт Хятадыг бүтээн бий болгох, хятад үндэстний тасралтгүйхөгжлийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн билээ. Бид ард түмнийг төвөө болгосонхөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримталж, тогтвортой хөгжил, улам өндөрчанар бүхий үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг зогсолтгүй эрэлхийлж,үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эко орчны нөлөөлөх хүчийгтэлж, хүн ба байгалийн харилцан уялдаатай хөгжлийн тэнцвэрийг хадгалж, харилцанзохицон нийцэж хамтран орших боломжийг бүрдүүлнэ. Бү Шяолин хэлсэн үгэндээӨМӨЗО –ын харьцангуй өргөн газар нутаг байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн,Хятад улсын хойд бүсдээ нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог,эко төрөл зүйл  хамгийн арвин баялаг бүснутаг юм.  Хөгжлийн шинэ үзэл баримтлалыгнэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг байгаль экологио хамгаалах бүтээнбайгуулалттай нэгтгэн төлөвлөж, стратегийн шаардлагад нийцсэн, үндэснийонцлогийг илтгэн харуулж чадах, эко орчныг нэн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийгчиглэлээ болгосон өндөр чанартай хөгжлийн шинэ замыг хичээнгүйлэн эрэлхийлэх ньүзэл санаа, арга зам, арга хэлбэр, зорилгоо улам хөгжүүлж бүхэл талын хувьсалөөрчлөлтөд хүргэж чадах зам болохыг онцлоод эрдэмтэн, судлаачид энэхүү сэдвийнхүрээнд мэргэн санаа дэвшүүлнэ гэж найдаж байна гэж цохон тэмдэглэв.

Хөлөнбуйр хотод олон улсын ногоон хөгжлийн чуулган, эко, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Нээлтийн ёслолын дараачуулганы зочид “ Хөлөнбуйр 2019- олон улсын эко, байгальд ээлтэй үйлдвэрлэлийнүзэсгэлэн”-г үзэж сонирхов. Энэ удаагийн үзэсгэлэнг ӨМӨЗО-ны худалдааг дэмжиххороо, ӨМӨЗО-ны хөдөө аж ахуйн танхимаас зохион байгуулсан ба тус үзэсгэлэн ньногоон, байгальд ээлтэй хөгжлийг гол чиг шугам болгож, эдийн засгийн хөгжилболон эко орчныг хамгаалах асуудлын харилцан хамаарлыг зүй зохистой шийдвэрлэхталаар онцгойлон авч үзсэн. Тус үзэсгэлэнг сонирхогчдын тоо өдрийн 10000 хүрч,4 өдрийн хугацаанд үзэсгэлэнг сонирхогчдын тоо 40000 давсан ба нам засгийн удирдлага,Хятад улсад суугаа элч төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид зэрэг 600 гаруй хүндэтзочид тус хуралд оролцож, 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа,бүтээгдэхүүнээ сурталчлан таниулав. Хурлын үеэр яригдсан төслүүд нь эко орчныгнөхөн сэргээх, эдийн засгийн хэмнэлттэй барилга байгууламж, дулааны энергиэражиллах төхөөрөмж, нарны энерги ашиглах, хаягдал усыг дахин ашиглах, ресторанхоолны газрын хог хаягдлыг зохистой шийдвэрлэх, хөдөөгийн иргэдийн амьдрахорчныг сайжруулах зэрэг агуулгыг голлож байв. Хурлын үеэр нийт 25 төслийнхүрээнд 2.892 тэрбум юанийн гэрээг үзэглэв. Хамтын ажиллагааны чиглэл ногоонсанхүүжилт, ногоон уул уурхай, хидро-экологийн аргаар өөрчлөн сайжруулах, цэвэрдулаан хангамж, халаалтын зуухны технологийн шинэчлэл, хөлдөөж хадгалж,нөөцөлсөн бүтээгдэхүүний логистик, ногоон хөдөө аж ахуй зэрэг салбаруудыгголлон хамарч, тус хурлын үеэр мөн Европ- Америкийн худалдааны танхим болонБээжин Ланпү олон улсын эрчим хүчний зөвлөх төвийн хооронд стратегийн хамтынажиллагааны хэлэлцээ байгуулсан байна.

ӨМӨЗО-ныхудалдааг дэмжих хорооны намын нарийн бичгийн дарга, хорооны дарга Жинь Шөнрүйэнэхүү чуулганд оролцов.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт