中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос ӨМӨЗО болон Сингапур-Хятадын бизнес холбооны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа -2019 хурлыг зохион байгууллаа

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос ӨМӨЗО болон Сингапур-Хятадын бизнес холбооны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа -2019 хурлыг зохион байгууллаа

来源:Гадаад харилцааны хэлтэсНийтэлсэн цаг:2019-08-23

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос ӨМӨЗО болон Сингапур-Хятадын бизнес холбооны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа -2019 хурлыг зохион байгууллаа

8 сарын 9-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ныхудалдааг дэмжих хорооноос ӨМӨЗО болонСингапур-Хятадын бизнес холбооны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны хурлыг зохион  байгууллаа, ӨМӨЗО-ны аж ахуйн нэгж, ХуЖиньшөн дарга тэргүүтэй Сингапур- Хятадын бизнес холбооны төлөөлөл хамтранхуралдаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Лю Чанлин судлаач хуралудирдаж,  Ли Жинмин дэд байцаагчоролцсон  Хятад, Сингапур 2 улсынхолбогдох албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл зэрэг 50 гаруйтөлөөлөгч оролцов.

Ли Жимин хянагчСингапур-Хятадын бизнес холбооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэндталархаж буйгаа илэрхийлээд, Сингапур нь Хятад улстай уул усаар холбогдсон,соёлын харилцаа, уламжлалт найрамдлын харилцааны өнө удаан жилийн түүхтэйболохыг онцлов. 2 улс  нь нягт харилцаахолбоотой, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо нь Сингапур- Хятадын худалдаанытанхимтай гар нэгдэн, 2 талын аж ахуйн нэгжүүд харилцаа, хамтын ажиллагааныхарилцан ашигтай платформыг бий болгож, “Зам ба бүс” бүтээн байгуулалтыг үр өгөөжтэй,өндөр  түвшинд хөгжүүлэхэд түлхэц үзүүлжчадна гэж цохон тэмдэглэв.

Ху Жиньшөн дарга ӨМӨЗО-ныхудалдааг дэмжих хороо халуун дотноор хүлээн авч буйд талархаж буйгааилэрхийлээд, 2 улсын дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ жил тохиожбуйг цохон тэмдэглэж, 2 улс Хятадын үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлж,Хятад-Сингапурын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоогхөгжүүлэх, Өвөрмонголтой худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх ,Сингапурын бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарч, Өвөрмонголын бизнесэрхлэгчдийг зах зээлээ тэлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

     Хятад,Сингапурын 6 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл үг хэлж, цэвэрлэх байгууламж,соёл, аялал жуулчлал, тусгай зориулалтын барилгын материал зэрэг сэдвийнхүрээнд хэлэлцүүлэг явуулж, санал солилцов. Хуралд оролцсон аж ахуйн нэгжүүдсанал, мэдээллээ чөлөөтэй солилцож, үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар лавлантодруулж, гадаад харилцааны “нөхөрлөлийн хүрээ”-гээ тэлсэн хурал болов.

     Хурлын үеэр Ли Жимин дэд хянагч, ХуЖиньшөн дарга нар Хятадын олон улсынхудалдааг дэмжих хорооны ӨМӨЗО-ны хороо болон Сингапур-Хятадын бизнес холбооныхамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр-ийг байгуулж,талуудын цаашдын хамтын ажиллагааны хөгжлийн талаар нэгдсэн саналд хүрэв.

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос ӨМӨЗО болон Сингапур-Хятадын бизнес холбооны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа -2019 хурлыг зохион байгууллаа

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт