中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Бохай бүс нутгийн худалдааг дэмжих системийн хурал, хөгжлийн судалгааны хэлэлцүүлэг- 2019 Ордос хотод амжилттай зохион байгуулагдлаа

Гол мэдээ

Бохай бүс нутгийн худалдааг дэмжих системийн хурал, хөгжлийн судалгааны хэлэлцүүлэг- 2019 Ордос хотод амжилттай зохион байгуулагдлаа

Нийтэлсэн цаг:2019-08-23

Бохай бүс нутгийн худалдааг дэмжих системийн хурал, хөгжлийн судалгааны хэлэлцүүлэг- 2019 Ордос хотод амжилттай зохион байгуулагдлаа

8 сарын8 өдөр ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооноос зохион байгуулсан Бохай бүс нутгийнхудалдааг дэмжих системийн хурал, Бохай бүс нутгийн худалдааг дэмжих системийнхөгжлийн судалгаа хэлэлцүүлэг Өвөр Монголын Ордос хотын Эзэн Хороо хошуундамжилттай болж өндөрлөлөө. Бохай бүс нутгийн худалдааг дэмжих салбар хорооныдарга, албаны хүмүүс, зарим салбар хуралдаан болон өөртөө засах орны харьяааймаг, хотуудын худалдааг дэмжих хорооны албаны хүмүүс зэрэг нийт 50 гаруйтөлөөлөл тус хуралд оролцов.

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны намын зөвлөлийн нарийн бичгийн дарга,хорооны дарга Жинь Шөнрүй, Ордос хотын ардын засгийн ордны дэд дарга Юй Рэньженар тус хуралд оролцож, үг хэлэв. ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэд даргаХун Вэй хурлыг удирдав. Бээжин, Тяньжинь, Хөбэй муж, Шаньши муж, Ляонин муж, Шаньдунмуж, Далянь, Чиндао, Шэньян, Жинань зэрэг газрын худалдааг дэмжих хорооныалбаны хүмүүс хурлын гол сэдвийн хүрээнд тус тус үг хэлж, санал бодлооилэрхийлэв. Энэ удаагийн хурал нь Бохай бүс нутгийн хүрээний харилцаа, хамтынажиллагаа, хамтран бүтээн байгуулах, харилцан ашигтай ажиллах асуудлыг голлонхэлэлцэж, гадаад харилцаа, худалдааг дэмжих системийн талаар, тухайлбал“дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн” болон “Бүс ба зам” санаачилгыг харилцануялдаатай хөгжүүлэх, гадаад зах зээлд нээлттэй ажиллах туршлага, арга замынталаар санал солилцов.

 ӨМӨЗО-ны худалдааг дэмжиххорооны дарга Жинь Шөнрүй хэлсэн үгэндээ, Бохай бүс нутгийн худалдааг дэмжихсистемийн хурал нь Бохай бүс нутгийн худалдааг дэмжих системээр дамжуулжБээжин, Тяньжин, Хөбэй нутгийг Бохай бүс нутагтай хамтатган хөгжүүлэх, худалдаахөрөнгө оруулалтын мэдээллийг харилцан солилцох талаар хэлэлцэх чухал платформюм, түүнчлэн Бохай бүс нутгийн хүрээний улс орнуудын засгийн газар хоорондынтогтолцооны чухал нэмэлт систем болохыг онцлов. Жинь Шөнрүй дарга ӨМӨЗО-ны бүснутгийн газар зүйн байршил болон байгалийн баялгийн давуу талыг дэлгэрэнгүйтанилцуулахын зэрэгцээ ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо нь “дарга болон ардиргэд”-ийн төлөөллөөс бүрдсэн онцлог бүхий гадна, дотныг нэгтгэсэн давуу талтайгдурдаад, “өвөрмонголын шошго”-той бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд бүрэн нэвтрүүлэнтаниулахад түлхэц үзүүлэх нь өнөөгийн болон ирээдүйн өндөр чанар бүхий хөгжлийгбий болгох гол  анхаарууштай чиг болохыгонцлоод, хуралд оролцож буй эрхэм зочид мэргэн санаагаа уралдуулж, үр өгөөжтэйсаналыг дэвшүүлж, санал бодлоо чөлөөтэй солилцож, Бохай бүс нутгийн эдийнзасгийн хөгжлийн уялдааг хангах, ӨМӨЗО-ны эдийн засгийг өндөр түвшинд хүргэхийнтулд үнэт, бодит бодлогын шинжтэй санал дэвшүүлнэ гэж итгэж буйгааилэрхийлэв.  ӨМӨЗО-ны худалдааг дэмжиххорооны дэд дарга Вэй Хун ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны талаар товчтанилцуулж, худалдааг дэмжих хорооны ойрын жилүүдэд авч хэрэгжүүлсэн гадаадхарилцаа, хамтын ажиллагаа, ӨМӨЗО-ын Ази, Европын олон улсын логистик ХХК-ийнCR экспресс ажиллагааны ерөнхий байдал, Хятад- Монголын Эрээн –Замын үүдийнэдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн гол нөлөө бүхий хөгжиж буй үйлдвэрлэлзэрэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тэрээр Бохай бүс нутгийн худалдаагдэмжих системийн хурал нь бүс нутгийн тогтолцооны платформын хувиар 13 жилтасралтгүй үйл ажиллагаа явуулж, ач холбогдол, үүрэг нөлөө нь улам гүнзгийрчбуйг тэмдэглэв. Эцэст нь дэд дарга Вэй Хун Бохай бүс нутгийн худалдааг дэмжихсистемийн хуралд дараах 3 саналыг дэвшүүлэв. Үүнд: нэгдүгээрт, хот, муж бүрийнхудалдааг дэмжих хорооны ажиллагааг Бохай худалдааг дэмжих системийн хуралтайуялдуулан, энэхүү ажлыг хариуцсан тусгай хэлтэс байгуулж, албаны хаяг нээж,нөөц баялгийн талаар мэдээлэл хуваалцах платформыг бий болгох, хоёрдугаарт,хорооны давуу талыг ашиглан Бохай бүс нутгийн брэнд, онцлог бүтээгдэхүүнийүзэсгэлэнг зохиож байх, гуравдугаарт, Бохай бүс нутгийн эдийн засгийн хамтынхөгжлийн дээд хэмжээний форумыг зохион байгуулж, бүс нутгууд харилцан давуу султалаа нөхөн хөгжих боломжийг бүрдүүлэх;

Энэ удаагийн хурлаар дараагийн ээлжит хурлыгТяньжянь хотын худалдааг дэмжих хороо зохион байгуулахаар хэлэлцэн тогтов.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт