中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо аж ахуйн нэгжид судалгаа хийв.

Гол мэдээ

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо аж ахуйн нэгжид судалгаа хийв.

来源:Байгууллагын намын хороо Ү ЗөиньНийтэлсэн цаг:2019-08-06

2019 оны 8 сарын 6-ны өдөрӨөртөө засах орны “Уг санаагаа үл мартан,үүрэг хариуцлагаа бат цээжлэх” үндсэнсэдэвт сурган хүмүүжлийн хөтөлбөрийн хүрээнд ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооныалбаны хүмүүс Өвөр монголын Шянь Хун технологийн ХХК-ийн ажил байдалтайтанилцаж, судалгаа хийв.  Худалдаагдэмжих хорооны намын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны дарга Жинь Шөнрүй,намын хорооны гишүүн, хорооны дэд дарга Вэй Хун, дэд байцаагч ЛиЖимин нар болон худалдааг дэмжих хорооны намын төв зөвлөлийн гишүүд энэхүү аргахэмжээнд оролцов.

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо аж ахуйн нэгжид судалгаа хийв.

Өвөрмонголын ШяньХун технологийн ХХК нь Хөх хотын Хорингэр шинэ дүүрэгт байрладаг. IOT буюуинтернэттэй холбоотой төхөөрөмж, биетийг хэрэглээнд нэвтрүүлэх системийнүйлчилгээ эрхэлдэг, өндөр технологийн компани бөгөөд Өвөрмонголыг үйлажиллагааны гол төв болгож, Хонконг, Шэньжэнь, Гуанжоу зэрэг газрыг тулгуурболгон технологийн инновацын платформыг хөгжүүлэн ажиллаж байна. ӨвөрмонголынШянь Хун технологийн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ү Күйшөн намын зөвлөлийн гишүүдэдкомпанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүйтанилцуулж, компанийн үйлдвэрлэлийн хэсгийн үзмэр болон намын хорооны үйлажиллагааны хэсэгтэй танилцуулав.

ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо аж ахуйн нэгжид судалгаа хийв.

 Компанийн  ажил байдалтай танилцаж, судлах явцад Жинь Шөнрүй дарга бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн зах зээлийн хэрэглээний талаар дэлгэрэнгүй асууж тодруулахын зэрэгцээ шинэ технологийн бүтээгдэхүүн ялангуяа нууц алгоритм бүхий чип “Мон шин” бүтээгдэхүүнийг өндрөөр үнэлэв. Вэй Хун дэд дарга компанийн хөгжил, бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх явцад тулгарч буй хүндрэлийн талаар тодруулж, худалдааг дэмжих хорооны “Дөрвийг нэгтгэх” хөтөлбөрийн давуу талыг ашиглан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв.



内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт