中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > 2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гол мэдээ

2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

来源:Нарийн бичгийн газар , Үзэсгэлэнгийн хэлтэсНийтэлсэн цаг:2019-07-16

2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 6 сарын 27 өдөр ХятадынОлон Улсын Худалдааг Дэмжих Хорооны зөвшөөрлөөр Хятадын Олон Улсын БизнесХолбоо ерөнхий зохион байгуулж, Өөртөө Засах Орны Ардын Засгийн Ордон болонМонгол улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэмжлэгтэйгээр, ӨөртөөЗасах Орны Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, Монгол улсын Мишээл группийнхариуцан зохион байгуулсан “2019 дөрөвдөх удаагийн Улаанбаатар-БНХАУ, ӨвөрМонголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” Монгол улсын Улаанбаатар хотод нээлтээхийв. Өөртөө Засах Орны дарга Бү Шиаоли, БНХАУ-аас Монгол улсад суугаа онцбөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Монгол улсын Их Хурлын гишүүнН.Амарзаяа, Монгол улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн дарга Амартүвшин болонМонгол улсын Засгийн Газрын холбогдох байгууллагын төлөөлөгчид, Өөртөө ЗасахОрны зарим аймаг, хот, газар хэлтсийн хариуцсан хүмүүс болон бизнесийн холбоонытөлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 100 орчим зочид нээлтийн ёслолдоролцож, хамтдаа үзэж сонирхов. Нээлтийн ёслолыг Өөртөө Засах Орны Олон УлсынХудалдааг Дэмжих Хорооны дарга Жин Шэнруй удирдав.

2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус үзэсгэлэн хурлыг сайн зохион байгуулах,үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгж болон бараа бүтээгдэхүүнийг чанартай байлгахынтулд үзэсгэлэнгийн ерөнхий түвшинг дээшлүүлж Өөртөө Засах Орны ОУХДХ үзэсгэлэндоролцох аж ахуй нэгж болон бараа, бүтээгдэхүүнд хатуу шалгуур тавин 12 аймаг,хотын 170 аж ахуй нэгжийг зохион байгуулж, 136 үзэсгэлэнгийн талбай гаргаж, 100орчим бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв. Анх удаагаа танилцуулж байгаа ӨвөрМонголын банк, Өвөрмонголын Хуа Хун Экологийн Технологи, Өвөр Монголын Тиэн ХэнЭм, Бугат Бэй Бэн Хүнд Даацын Машин Групп, Ордос Жэн Нэнг Хими Групп зэрэг олонтооны Өөртөө Засах Орны дундаж болон томоохон төрлийн аж ахуй нэгжүүдүзэсгэлэнд оролцож, хүмүүсийн анхаарлыг татаж байв. “Хянганы цагаан будаа” “Тэнгрийнхишиг Бортохой” зэрэг алдартай эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Жин Хэ Шинжлэхухаан мал эмнэлгийн вакцин, Эртний эмийн жортой Монгол тос зэрэг бүтээгдэхүүнМонголын худалдан авагчдын сайшаалыг ихээхэн авч, үзэсгэлэнд оролцсонбүтээгдэхүүн ерөнхийдөө борлуулагдаж дуусав. Монгол улсын томоохон хэвлэлмэдээллүүд үзэсгэлэнг бүх талаар сурвалжилсан нь Өвөр Монголын брэндүүдийн нэрхүндэд ихээхэн нөлөөлж өсгөв. Дөрвөн өдрийн үзэсгэлэнгийн хугацаанд нийтборлуулалтын мөнгөн дүн 15 сая юань болж, байгуулсан гэрээний мөнгөн дүн 230сая юань болж, үзэсгэлэнг үзсэн нийт хүний тоо 20 мянга хол гарав.


2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

6 сарын 28 өдрийн үдээс хойш ӨөртөөЗасах Орны ОУХДХ болон Монгол улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимерөнхий зохион байгуулсан, Монгол дахь Өвөр Монголын Бизнесийн Холбоо, Монгол,Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Холбоо, Монголын Нэг бүс, Нэг зам ХөрөнгөОруулалтын Зөлөл гардан зохион байгуулсан “2019 Монгол улс, БНХАУ-ын ӨвөрМонголын Эдийн засаг, Худалдааны Хэлэлцээрийн Хурал”-ыг МҮХАҮТ-ийн байрандзохион байгуулж, хоёр талын 260 гаран аж ахуй нэгж хэлэлцээрийн хуралд оролцов.Хурлыг Монгол-Өвөр Монголын Бизнес Холбооны дарга Ү Хаймин даргалж, ӨөртөөЗасах Орны ОУХДХ-ны дэд дарга Вэй Хун, МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэннар тус тус илтгэл тавив. Жин Хэ Биологи ХХК, Ордос Жэн Нэнг Хими Групп, БамэнЛү Еэ Компани, Монгол улсын Ховд аймгийн 10 Мв-ын фотоэлектрик цахилгаанүүсгүүрийн станцын төсөл, хүлэмжийн цагаан мөөг тарих төсөл, арьс боловсруулахүйлдвэрийн төсөл зэрэг хоёр талыг төлөөлсөн 8 аж ахуй нэгж танилцуулга хийж,хоёр тал Чингис хааны ордон музейн төсөл, ган материал экспортын хамтынажиллагааны төсөл, аж үйлдвэрийн машин борлуулах төсөл зэрэг 152 сая юанийндүнтэй, 7 хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурав.

2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Айлчлалын үр дүнг нэгтгэх,өргөжүүлэх зорилгоор, үзэсгэлэн хурлын үеэр Өөртөө Засах Орны ОУХДХ-ны даргаЖин Шэнруй БНХАУ-аас Монгол улсад суугаа онцгой бөгөөд бүрэн эрхт элчин сайдШин Хайминд бараалхаж, гуравдах удаагийн Монгол, Хятадын Экспо-д бэлтгэх,хоёрдох удаагийн Хятадын (Ордос) Олон Улсын Ноос, Ноолуурын үзэсгэлэн, Монгол,Хятадын АТА Бизнесийн Семинар Сургалт зэрэг холбогдох асуудлаар уулзаж зөвлөгөөавч, Монгол улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяатай ганцаарчлан уулзаж, МҮХАҮТ-ийншинэ дарга Амартүвшин, Монгол Хятадын ОУХДХ-ны дарга Самдандорж, Улаанбаатархотын захирагчийн орлогч Батбаясгалан, “нэг зам, нэг бүс” хөрөнгө оруулалтынхорооны дарга Д.Насанбат нартай уулзаж, ярилцан, элсний үйлдвэр, хил орчмынаялал жуулчлал, үзэсгэлэн худалдаа, хуулийн үйлчилгээ, АТА баримт бичиг,худалдааны хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцааггүнзгийрүүлэх, мөн Монгол улсад БНХАУ-ын Өвөр Монголын Худалдааны Төв Танхимаассудалгаа хийнэ. Үүнээс гадна Хөх хот, Ордос хот, Хүлэнбээр хот, Баяннуур хотынтөлөөлөгчдийн бүрэлдэхүүн тусдаа олон төрлийн эдийн засаг, худалдааныхэлэлцүүлэг, танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, Монгол дахь Ордосын Бизнесхолбоо байгуулж, “Монгол дахь Хянган аймгийн Бизнес холбооны нээлтийн үйлажиллагааг зохион байгуулав.

2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэ удаагийн “Улаанбаатар-БНХАУ,Өвөр Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн” болон эдийн засаг, худалдаанысалбарын үйл ажиллагаа нь Орос, Монгол, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийнтав дахь удаагийн уулзалтаас хойш болж байгаа, Монгол, Хятадын дипломатхарилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж, «Монгол, Хятадын найрсаг хамтынажиллагааны гэрээ» байгуулагдсаны 25 жилийн ой болон Өөртөө Засах Орны ЗасгийнГазрын гол дарга нар Монголд айлчилсан зэрэг нь бүх талаар өндөр ач холбогдлыгөгөв. Өөртөө Засах Орны ОУХДХ харилцаа холбоогоо бүрэн дүүрэн ашиглаж, “албаныболон иргэнийн” давуу талаа ашиглан эдийн засаг, худалдааны салбарын үйлажиллагааг амжилттай зохион байгуулж, улс төр, эдийн засгийн интеграцийн сайннөлөөг авчирч, гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үр дүнг хэрэгжүүлж,манай бүсийн умард зүгт хэрэгжүүлж буй стратегийг түргэсгэн, бага, дунд аж ахуйнэгжийг “нэг зам, нэг бүс”, “Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор”-ийнүйл ажиллагаанд оролцох, нэгдэхэд идэвхтэй дэмжлэг үзүүллээ.

2019 ДӨРӨВДӨХ УДААГИЙН УЛААНБААТАР-БНХАУ, ӨВӨР МОНГОЛЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт