中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > АРВАНТАВДУГААР УДААГИЙН ОРОС, МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕСИЙН ФОРУМ ОХУ-ЫН КРАСНОЯРСК ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ

Гол мэдээ

АРВАНТАВДУГААР УДААГИЙН ОРОС, МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕСИЙН ФОРУМ ОХУ-ЫН КРАСНОЯРСК ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ

来源: Гадаад харилцааны хэлтэс Ран ЖиэншэнНийтэлсэн цаг:2019-07-09

ОросынХолбооны Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан“Арвантавдугаар удаагийн Орос, Монгол, Хятадын бизнесийн форум” орон нутгийнцагаар 6 сарын 26 өдөр ОХУ-ын Красноярск хотод нээлтээ хийв. Оросын Худалдаа АжҮйлдвэрийн Танхимийн дэд дарга Бадалко, Хятадын Олон Улсын Бизнес Холбоонынарийн бичгийн дарга Юү Жиэн Лунг, Монголын Үндэсний Худалдаа Аж ҮйлдвэрийнТанхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Красноярск хилийн бүсийн захирагчийнорлогч Нилубин, Красноярск хотын дарга Елимин нар энэ удаагийн форумд оролцов.Өвөр Монголын ОУХДХ гурван улсын форумд Хятадын талын нарийн бичгийн үүрэггүйцэтгэж, Өвөр Монгол, Хэнан мужийн ОУХДХ, Жилин мужийн ОУХДХ, Харбин ОУХДХзэрэг зуу гаруй аж ахуй нэгжийг зохион байгуулж энэхүү форумд оролцов. Мөн энэудаагийн форумд 3 улсын 8 бүс нутгийн төлөөлөл 400 орчим аж ахуйн нэгжийнтөлөөлөгч оролцов.

      Хятадын Олон Улсын Бизнес Холбооны нарийнбичгийн дэд дарга Юү Жиэн Лунг гайхамшигтай илтгэл тавьж, бас гурван саналтавив, нэгдүгээрт 3 улсын стратегийг холбох чухал боломжийг ашиглах, 3 улсынанхны уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, харилцан хоорондын хамтын ажиллагаагхөгжүүлэх. Хоёрдугаарт худалдааг нэмэгдүүлэхийг эрмэлзэх, хөрөнгө оруулалтыгчөлөөтэй болгох, хөнгөвчлөх, гаалийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, боомтынтехник, программ хангамжийг барих, гаалиар нэвтрэх хурдыг дээшлүүлэх,хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах. Бизнесийн орчинд аж ахуй нэгжийнхөрөнгө оруулалтын тал дээр үүссэн асуудлыг шийдвэрлэх аргыг илүү сайжруулах,шударга, ил тод орчинд прагматик хамтын ажиллагаа явуулах. Гуравдугаарт 3 улсынхудалдааг дэмжих байгууллага болон бизнесийн холбооны байгууллагын хамтынажиллагааны механизмыг илүү сайжруулах, илүү олон тавцанг бий болгох, аж ахуйнэгжүүдийн төлөө “Тоглолт”-ыг сайн бэлтгэж тэднээс илүү их алга ташилт сонсох.Худалдааны хөрөнгө оруулалтад үүсэх аливаа маргаанаас урьдчилан сэргийлэхшийдэлд Орос, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг идэвхтэй оролцох.Дашин Анлин Төрийн Өмчит Ойн Менежментийн Газрын ерөнхий инженер Жоу Яан ЧанХятадын аж ахуй нэгжийг төлөөлж үг хэлэв.


АРВАНТАВДУГААР УДААГИЙН ОРОС, МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕСИЙН ФОРУМ ОХУ-ЫН КРАСНОЯРСК ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ

Форумын үеэр 3 улсын Засгийн Газрын төлөөлөл болон аж ахуй нэгжийнтөлөөлөл өргөн цар хүрээнд харилцаж, төслийн тооцоолол хийв. Эрээн хотын даргаЛиү Жипин болон Красноярс хотын дарга нар хоёр хотын найрсаг харилцаагбайгуулж, хоёр хотын худалдаа, хөрөнгө оруулалт, газар тариалан зэрэг салбартхамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх, хоёр бүсийн эдийн засгийн хөгжлийнхамтын ажиллагааны тавцанг байгуулахаар болов. Хоёрдугаарт Өвөр Монголын ДашинАнлин Төрийн Өмчит Ойн Менежментийн Газар цаа буга импортлох, том цацарганатарих, ойн хогийг шийдвэрлэх, их сул зогсолттой ойн тоног төхөөрөмжийн түрээсболон бугын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зэрэг салбарт Оросын холбогдох компанитайсанамж бичигт гарын үсэг зурав. Гуравдугаарт Жун Күн Жүлин олон улсынхудалдааны төвийн үндсэн үйл ажиллагааны баг болон Кузбас худалдаа ажүйлдвэрийн агент, Алтай худалдаа аж үйлдвэрийн агент, Хаккас худалдаа ажүйлдвэрийн танхим, Красноярск архины компани зэрэг Оросын аж ахуй нэгжийнтөлөөлөгчидтэй уулзалт хийж, анхны хамтран ажиллах санамж бичиг болон Оросынхойд Байгалийн хилийн бүсийн “Тагови” модон материалын компанитай хамтранажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Тагови” модон материалын компани нөөцхуваах нөхцөлөөр Зүүн Хойд Азийн хөрөнгө оруулалтын платформд нэгдэн орж, ЖунКүн Жүлин олон улсын төвийн бартер худалдааны суурь зарчмаар өөрийн компанийндэд бүтцийг барьж, сайжруулан, нэг жилд үйлдвэрлэх модон материалын тоогихэсгэв, урьчилсан тооцоогоор “Тагови” жил бүр 1 сая м3-ээр модон материалүйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт Өвөр Монголын Алс Дорнод Модон МатериалХудалдааны Парк ХХК болон Оросын Алигус ХХК бараа нийлүүлэх гэрээ байгуулж, жилбүр 100 мянган м3 бараа нийлүүлэхээр болов. Тавдугаарт Эрээн хотын Хао ГанГуошү Ургамлын Тос Экспорт, Импортын Парк ХХК болон Красноярскийн хамгийн томхоёр жимс, нарийн ногооны бөөний зах хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгзурж, дараагийн удаагийн уулзалтаар гэрээ байгуулахаар болов. Зургаа ӨвөрМонголын Банкны Хөх хотын салбар болон Красноярск хотын санхүүгийн байгууллагаюаниар тооцоо хийж, хоёр улсын мөнгөн тэмдэгтийг харилцан солих болонКрасноярск хотод төлөөлөгчийн газар байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахсанамж бичиг байгуулав. Долоо Жун Күн Мэн Ин Вэн Хуа ХХК болон Оросын анчдынклуб анхны хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Оросын алс дорнододзагасчлал, ан хийх болон Хойд туйлын туяа харах зэрэг аялал жуулчлалын төсөлдөргөн цар хүрээгээр хамтран ажиллахаар болов. Найм Өвөр Монголын төлөөлөгчдийнбүрэлдэхүүн болон Красноярск хилийн бүсийн Хятад иргэдийн холбоо болон ороннутгийн компаниуд бизнес эрхлэгчдийн хурал зохион байгуулж, Холбооны нарийнбичгийн дарга орон нутгийн нийгмийн соёл, эдийн засгийн хөгжил, бизнесийнорчин, хууль зүйн орчин зэргийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, Орос руухөрөнгө оруулж худалдаа хийх гэж буй аж ахуй нэгжүүдэд ерөнхий зөвлөгөө өгч,талуудын цаашдын хамтын ажиллагаанд суурь ойлголт өгөв.

АРВАНТАВДУГААР УДААГИЙН ОРОС, МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕСИЙН ФОРУМ ОХУ-ЫН КРАСНОЯРСК ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ

Өөртөө Засах Орны ОУХДХ-ны дарга Жин Шэнруй, дэд байцаагч Ли Жиминболон судлаач Ран Жиэншэн нарын бүрэлдэхүүн энэ удаагийн форумд оролцов. Форумдоролцох үеэр ОУХДХ-ны Улаан-Үүдэд суух төлөөлөгчийн газар томоохон туслалцаа,дэмжлэг үзүүлэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт