中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Дэд дарга Вэй хун Тү-нан холдинг групп ХХК-д ажиллав

Гол мэдээ

Дэд дарга Вэй хун Тү-нан холдинг групп ХХК-д ажиллав

来源:Хурал чуулганы мэдээлэл хэлтэс Жин ЮунбөНийтэлсэн цаг:2018-10-11

Дэд дарга Вэй хун Тү-нан холдинг групп ХХК-д ажиллав 

    7-р сарын 3-ны өдөр, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун хатагтай Өөртөө засах орны Худалдааг дэмжих хороо болон Хөххотын Худалдааг дэмжих хорооны нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй Тү-нан холдинг групп ХХК-д ажиллаж, уулзалт болов. Уулзалтаар Өөртөө засах орны Худалдааг дэмжих хорооны хурал чуулганы мэдээлэл хэлтсийн дарга Жин Юунбө, Хөххотын Худалдааг дэмжих хорооны дарга Баатар, Эдийн засаг мэдээлэл, хууль эрх зүйн хэлтсийн дарга Жи Көчинь нар хамт байлцав. Тү-нан холдинг групп ХХК-ын ТУЗ-ын дарга Сүрэн, Гүйцэтгэх дэд захирал Жи Юунмэй, Байнгын дэд захирал Жан Вэньцан нар уулзалтад оролцов.
    Тү-нан холдинг групп ХХК бол хувьцаат хамтын ажиллагааны ААН юм, 2017 оны 7-р сард байгуулагдаж, дүрмийн сандаа 1 тэрбум юань суулгасан. Тус ААН нь санхүүгийн салбарт голцуу үйл ажиллагаагаа хийдэг бөгөөд санхүү, логистик, интернет технологи, соёл, эрчимжсэн хөдөө аж ахуй, үржлийн аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах зэрэг олон төрлийн салбарт үйл ажиллагаагаа хийдэг юм. Компанийн төв оффис нь Хонгконг-д байдаг, одоогийн байдлаар нийт 8 охин компанитай, голцуу Өвөр монголын Хөххот, Баян-нуур хот, Улаанцав хот болон Бээжин, Шанхай, Шэньшэнь, Хонгконг зэрэг газруудаар тархаж байна.
    Тү-нан компани нь олон төрөлжсөн хөгжлийн стратегийн үзэл баримтлалын дагуу “хөрөнгө мөнгө, физик эдийн засаг, интернет”-ыг уялдуулан хөгжүүлэхийг анхаарч, санхүү, логистик, интернет технологи, соёл, техник, хөдөө аж ахуй, хүнд үйлдвэр зэрэг салбарыг уялдуулах, төрөөс онцолж байгаа эко бүтээн байгуулалт, ядуурлыг бууруулах, эрүүл мэнд болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийгмийн хөрөнгө мөнгөний хүчинд тулгуурлан эзэгнэх зарчмын дагуу ажилласаар ирсэн бөгөөд 2020 он гэхэд бүх охин компануудаа биржд гаргах төлөвлөгөөтэй байна. ТУЗ-дарга Сүрэн компанийн үйл ажиллагаа, хөгжлийн ул мөрөө, Өөртөө засах орны эл аймаг хотуудад ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлж байгаа тухайгаа танилцуулав.
    

Дэд дарга Вэй хун Тү-нан холдинг групп ХХК-д ажиллав

   Вэй Хун дарга Худалдааг дэмжих хороо болон Олон улсын бизнес холбооны чиг үүрэг болон зохион байгуулж байгаа худалдаа эдийн засгийн арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, цаашид бидний зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг Тү-нан компанид найдав.
    ТУЗ-ын дарга Сүрэн Тү-нан компани нь Өвөр Монголын Олон улсын бизнес холбоод гишүүн байгууллага болох хүсэлтээ илэрхийлсэнд Вэй Хун дарга баяртай байгаагаа илэрхийлж, цаашид Худалдааг дэмжих хороо нь ядуурлыг барагдуулах төслүүдийг танилцуулж, хэрэгжилтэд нь дэмжлэг болохоо илэрхийлэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт