中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > 14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум Рашаан хотод зохион байгуулагдав

Гол мэдээ

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум Рашаан хотод зохион байгуулагдав

来源: Хурал чуулганы мэдээлэл хэлтэсНийтэлсэн цаг:2018-10-11

 

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум Рашаан хотод зохион байгуулагдав

    6-р сарын 13-ны өдөр, 14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум ӨМӨЗО-ны Рашаан хотод зохион байгуулагдав. Тус арга хэмжээг БНХАУ-ын Худалдааг дэмжих хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим, ӨМӨЗО-ны АЗО хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо болон Хянган аймгийн захиргаа гүйцэтгэн зохион байгуулжээ.
    Хятадын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Цэн Жоү, ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх хурлын дэд тэргүүлэгч Цан Жиунжэн форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга Лиу Тиншань форумын нээлтийн үйл ажиллагааг хөтлөв.
    

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум Рашаан хотод зохион байгуулагдав

    Цэн Жоү дарга үг хэлэхдээ Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум нь 2005 оноос зохион байгуулагдаж эхэлснээс Хятадын Худалдааг дэмжих хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын хүчин чармайлтаар нийт 13 удаа зохион байгуулагдаад өнгөрчээ. Олон жилийн турш, энэхүү механизм нь гурван орны бизнес холбоо болон худалдаа аж үйлдвэрийн төлөөл хоорондын найрсаг солилцоо хийхэд зам гүүр болж өгсөн юм гэв.
   

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум Рашаан хотод зохион байгуулагдав

    Цан Жиунжэн дарга үг хэлэхдээ тус форум нь худалдаа аж үйлдвэрийн салбарын яриа хэлэлцээ болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ямагт анхаарч, гурван орны бүс нутгийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хил залгаа орон нутаг хоорондын найрсаг солилцооны хөгжилд маш гүн нөлөөлж, маш сайн үр дүнтэй байгаа юм. Гурван орны худалдаа аж үйлдвэрийн салбарын солилцоо хамтын ажиллагааны маш чухал механизм буюу тавцан юм гэж үнэлэв.
    

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум Рашаан хотод зохион байгуулагдав

    Тус форум нь хамтдаа байгуулан хамтдаа хуваалцах, хамтран ажиллаж хамтдаа хожих гол сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бүгээд гурван орны 200 гаруй төлөөлөгчид дараах таван асуудлын дагуу хэлэлцсэн байна, үүнд: олон талт хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх, эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад хамтдаа оролцох, хамтран ажиллаж, хамтдаа хожих, гурван орны бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хир төвшинг өсгөх, гурван орны хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, эко бүтээн байгуулалтыг өргөтгөх, байгаль орчинг хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, худалдааны бүтцийг хялбаршуулах, хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулах.
    

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум Рашаан хотод зохион байгуулагдав

   Форумын хүрээнд бас Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн төсөл танилцуулах хурал, Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын төсөл танилцуулах хурал, Хятад, Монгол, Оросын бизнес үйл ажиллагааны хууль эрх зүйн судлан ярилцах хурал зохион байгуулагдаж, Хятад, Монгол, Орос гурван орны худалдаа аж үйлдвэрийн байгууллага хоорондоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт