中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Жан Шаоцүнь БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны дарга Жян Зэнвэй уулзав

Гол мэдээ

ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Жан Шаоцүнь БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны дарга Жян Зэнвэй уулзав

来源:Нарийн бичгийн газар Юун ЖянНийтэлсэн цаг:2018-07-18

   

ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Жан Шаоцүнь БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны дарга Жян Зэнвэй уулзав

ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Жан Шаоцүнь БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны дарга Жян Зэнвэй уулзав

2018 оны Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын бэлтгэл хангах болон 2019 оны Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг сайн хийх зорилгоор, ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Жан Шаоцүнь, тамгын газрын дэд дарга Жан Руйхуай, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга Лиу Тиншань 2018 оны 2-р сарын 26-ны үдээс өмнө БНХАУ-ын Худалдааг дэмжих хороонд хүрч, 2018 оны Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум болон 2019 оны Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн экспоний бэлтгэл ажил, бусад Хятадын худалдааг дэмжих хорооны дэмжлэг хэрэгтэй асуудлаар Хятадын Худалдааг дэмжих хорооны Жян Зэнвэй даргатай уулзав.
   Жан Шаоцүнь дэд тэргүүлэгч юуны өмнө Нарийн бичгийн дарга Ли Жихэн, Тэргүүлэгч хатагтай Бу Шиаолинь-ны нэрийн өмнөөс Хятадын Худалдааг дэмжих хорооны олон жилийн турш ӨМӨЗО-д үзүүлсэн туслалцаа, дэмжлэгэд баярласнаа илэрхийлж, 2018 оны Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум болон 2019 оны Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн экспо арга хэмжээний бэлтгэл ажлын талаар танилцуулав. Жан Шаоцүнь дэд тэргүүлэгч дараах 4 талаар Хятадын Худалдааг дэмжих хорооноос дэмжлэг хүсэв: 1-рт нөлөө ихтэй арга хэмжээнүүдийг Өвөр монголд зохион байгуулах. 2-рт гадаадын худалдаа аж үйлдвэрийн салбарын алдарт хүмүүсийн аяллыг Өвөр монголд зохион байгуулах. 3-рт Өвөр монголын “Бүс ба Зам”-ын хүрээн дэх бүтээн байгуулалтын үйл ажиллагааг дэмжиж, сайн төсөл, нөөц боломжийг Өвөр монголд өгч, Өвөр монголын сайн чанарын бүтээгдэхүүн болон ААН-ыг дэлхийд танилцуулах. 4-рт Монгол Улс-Өвөр монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, Эрээн хотын Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт болон Ордос хотын олон улсын ямааны ноолуурын экспо 2018 болон олон улсын цөлжилийн салбарын экспог дэмжихийг хүссэн байна.
   Жян Зэнвэй дарга хэлэхдээ олон жилийн турш ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо нь маш амжилттай ажилласаар ирсэн, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, засгийн газрын Монгол Улс, ОХУ-тай хамтран ажиллахад маш их нөлөө гаргаж ажилласан юм. Хятадын Худалдааг дэмжих хороо нь чиг үүргийн давуу байдалдаа тулгуурлан, худалдаа аж үйлдвэрийн олон талт хамтын ажиллагааны механизм, үзэсгэлэн, форум зохион байгуулж, Өвөр монголын худалдааг дэмжих үйл ажиллагаанд хүч нэмнээ гэв.
   Жян Зэнвэй дарга дэд дарга Цэнь Жоү-гээр ахлуулж, худалдаа хөрөнгө оруулалт эрчимжүүлэх газар, Олон улсын бизнес холбоо, үзэсгэлэнгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага, газруудыг оролцуулан, Өвөр монголтой харилцаа холбоогоо сайжруулан, Өвөр монголын онцлогт олон улсын үзэсгэлэн, форум зохион байгуулах, олон улсын бизнес холбоо болон сургалтын төвөөс Өвөр монголд туслан гишүүн ААН-үүдэд сургалт зохион байгуулж, зах зээлийн хэлбэрээр байлгаж, Өвөр монголын олон улсын бизнес холбоог гишүүн ААН-ын тоогоор их мөртөө чанар чансаагаараа ч өсөлттэй байлгах хэрэгтэй гэж даалгав.
   Хятадын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Цэнь Жоү болон холбогдох газар, хэлтсийн хариуцлагатан хамт уулзав.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт