中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос Олон улсын бизнес холбооны гишүүн ААН-үүдийн уулзалтыг зохион байгуулав

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос Олон улсын бизнес холбооны гишүүн ААН-үүдийн уулзалтыг зохион байгуулав

来源:Олон улсын бизнес холбоо Бао Или, хурлын мэдээлэл хэлтэс Фан ЯананНийтэлсэн цаг:2018-07-18

 

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос Олон улсын бизнес холбооны гишүүн ААН-үүдийн уулзалтыг зохион байгуулав

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос Олон улсын бизнес холбооны гишүүн ААН-үүдийн уулзалтыг зохион байгуулав

   5-р сарын 10-ны өдөр ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос Олон улсын бизнес холбооны гишүүн ААН-үүдийн уулзалтыг ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны уулзалтын өрөөнөд зохион байгуулав. ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун болон холбогдох газар, хэлтсийн хариуцлагатан, Өвөр монголын үндэстний худалдааг дэмжих хороо, Өвөр монголын бизнес залуусын холбоо, Өвөр монголын эм, эмнэлгийн холбоо, Өвөр монгол банк, Өвөр монголын хөгжил хөрөнгө оруулалтын удирдлагаа ХК, Өвөр монголын Лян Цуан соёл хэвлэл мэдээллийн ХК зэрэг гишүүн ААН-ын хариуцлагатан зэрэг нийт 30 гаруй бүрэлдэхүүн оролцож, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны Харилцаа холбооны хэлтэс, Үзэсгэлэн хэлтэс, Хурал,уулзалтын мэдээллийн хэлтэс, хууль зүйн хэлтсийн хариуцлагатан болон ажилтан уулзалтад оролцож, холбогдох асуудлуудаар танилцуулаг хийсэн байна.
   Вэй хун дарга хурлыг хөтөлж ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо болон Олон улсын бизнес холбооны үйл ажиллагааны талаар танилцуулан, тус удаагийн уулзалтаар намын 19-р хурлын зориг санааг уламжлан хэрэгжүүлэх, Өөртөө засах орны гадаад нээлттэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Худалдааг дэмжих хороо болон Олон улсын бизнес холбооны чиг үүргийг бадруулах, гишүүн байгууллагууд дэх үйлчилгээгээ сайжруулах, гишүүн ААН-ын үйл ажиллагааны байдал болон хэрэгцээ шаардлагад цаг ямагт анхаарах болно гэв. Худалдааг дэмжих хорооны 2018 оны төлөвлөгөө, үйлчилгээний үйл ажиллагаа, зохион байгуулагдах үзэсгэлэн арга хэмжээ, чуулга уулзалт, айлчлал зэргийг танилцуулж, гишүүн ААН-үүдийн санал, зөвлөгөө болон хүсэлтээ илэрхийлэхийг хүсэж, гишүүн ААН-үүдийн Худалдааг дэмжих хорооноос зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг найдсан байна.
   Хуралд оролцсон гишүүн ААН-үүд нь үйл ажиллагааны байдлаа танилцуулж, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо болон Олон улсын бизнес холбоонд санал, зөвлөгөө болон хүсэлтээ илэрхийлэв.
   Өвөр монголын үндэстний худалдааг дэмжих хорооны дарга Жан Жаньзун ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооноос зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцож байсан туршлагаа хуваалцаж, Астанагийн дэлхийн экспо, Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форум болон хэд хоногийн өмнө Япон дэх айлчлал зэрэг арга хэмжээнд оролцохоор дамжин олон улсын хараа болон ойлголттой болж, маш олон шинэ мэдээлэл хүлээн авч, худалдаа болон хөрөнгө оруулалтын шинэ түнш нартай танилцаж, бизнесийн шинэ нөөц боломжийг олж харсан юм, хойшид ч гэсэн Худалдааг дэмжих хорооноос зохион байгуулах арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоно гэв.
   Өвөр монголын Залуучуудын холбооны бизнес залуусын хөгжлийн газрын дэд дарга, бизнес залуусын холбооны дэд дарга Жан Сэ холбооныхоо талаар танилцуулж, худалдааг дэмжих хорооны эл төрлийн арга хэмжээнд оролцох сонирхолтой, ӨМӨЗО-ны бизнес залуучуудад хөгжил дэвшлийн нэн уудам тавцан ба гишүүн ААН-үүдэд гадаад худалдаа болон солилцооны тавцан бий болгож өгөхийг найдав.
   Оролцогчид тус удаагийн хуралд маш өндөр үнэлэлт өгч, Худалдааг дэмжих хорооны талаар мэдээлэл авах ба холбогдох арга хэмжээнүүдийн талаар ойлголт авахад маш их ач холбогдолтой гэцгээв. 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт