中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Өөртөө засах орны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Сихү ААН-д ажиллав

Гол мэдээ

Өөртөө засах орны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Сихү ААН-д ажиллав

来源:Харилцаа холбооны хэлтэс Ран ЖяншэнНийтэлсэн цаг:2018-07-18

    2018 оны 4-р сарын 17-ны үдээс хойш ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Сихү 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өвөр монголын “Шин тай тян и жинь”мэдээллийн техник ХК-д ажиллав.
   Өвөр монголын “Шин тай тян и жинь”мэдээллийн техник ХК бол Өвөр монголын зам харилцаа хөнгөр оруулалтын групп ХХК-ын хариа Өвөр монголын хөгжил хөрөнгө оруулалтын удирдлага ХК болон Бээжингийн хөрөнгө оруулалалтын “Жун ин яа ин” ХК, Бээжингийн цахим худалдааны “Жун кэ жэн лян” ХК, “Тян и сай жин” техник үйлчилгээний ХК болон Шанхайн “Жин Циу” үйлдвэрийн ХХК-гаас хамтран байгуулсан ААН юм. Үйл ажиллагааны цар хүрээний хувьд програм хангамж болон техник үйлчилгээ, интернет сүлжээ болон түүнтэй холбоотой үйлчилгээ. Үүний зэрэгцээ хувьцаа нийлүүлэгч компаниудын давуу нөхцөл болон хүчинд тулгуурлан Факторинг үйлчилгээний үйл ажиллагаа хийж эхэлж, санхүү болон дата сангийн мэдээллийг уялдуулахын дагуу ААН-үүдэд мэдээлэл, санхүү болон техникийн үйлчилгээ зэрэг олон төрөлт үйлчилгээ үзүүлж байгаа юм.
   Ван Сихү дараг хөгжил хөрөнгө оруулалтын удирдлага ХК, “Шин тай тян и жинь”мэдээллийн техник ХК-ын ерөнхийлөг Вэн Жиуншян-ын хамт хангамжийн системийн дата сан, Хятад, Монголын нийтийн амар төвшний “Хуа шин бэй дэү” систем зэрэгтэй танилцаж, “Шин тай тян и жинь”мэдээллийн техник ХК-ын үйл ажиллагаатай танилцсан байна. Уулзалтын үеэр ерөнхийлөг Вэн Жиуншян компанийн нөхцөл байдал, хөгжлийн шат үе, зохион байгуулалт зэрэг талаар танилцуулж, гүйцэтгэгч дэд захирал Жоү Вэнькан хангамжийн систем, хангамжийн системийн санхүүгийн үйлчилгээ, дата сан үйлчилгээ зэрэг талын ахицын талаар танилцуулав.
   Ван Сихү дарга ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны ерөнхий байдлыг танилцуулав. “Шин тай тян и жинь”мэдээллийн техник ХК-ын хөгжлийн шинэ бодлого, зорилго зорилтод өндөр үнэлж, ирээдүйд талууд мэдээллийн тавцан байгуулан хөгжүүлэх, дата сангийн мэдээллээ харилцан хуваалцах, сайн чанарын бараа бүтээгдэхүүний сурталчилгаа зэрэг тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг найдсан байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт