中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны намын хорооны байнгийн гишүүн, Хөххотын намын хорооны нарийн бичгийн дарга Юун Гуанжун Улаанбаатар хотын дарга С.Батболдыг хүлээн авч уулзав

Гол мэдээ

ӨМӨЗО-ны намын хорооны байнгийн гишүүн, Хөххотын намын хорооны нарийн бичгийн дарга Юун Гуанжун Улаанбаатар хотын дарга С.Батболдыг хүлээн авч уулзав

来源:Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-18

    Хөххот мэдээллийг сайтын 4-р сарын 27-ны өдрийн мэдээлэл\Хөххот өдрийн сонины ахлах сэтгүүлч Хай Жэнь. Хөххот мэдээллийн сайт Хао Шаоже\ 4-р сарын 26-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны намын хорооны байнгийн гишүүн, Хөххотын намын хорооны нарийн бичгийн дарга Юун Гуанжун Улаанбаатар хотын хотын дарга С.Батболдоор ахлуулсан Улаанбаатар хотын ажлын хэсэгтэй уулзав. Талууд найрсаг тааламжтай орчинд эл салбар дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай саналаа солилцжээ.
Уулзалтын үеэр Хөххотын удирдлага Фэн Юузэн, Лиу Вэнюу, Үү Жицян, Сун Хуй  байлцав.
   Юун Гуанжун дараг юуны өмнө С.Батболдын ажлын хэсгийн айлчлалыг баярлан угтаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр 1991 онд Хөххот болон Улаанбаатар хот нь олон улсын нөхөрсөг хотын харилцаа байгуулснаас талууд олон удаа харилцан айлчилж, худалдаа, эдийн засаг, соёл иргэншил зэрэг талаар олон талт хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Одоо “Бүс ба Зам” бодлого болон “Хөгжлийн зам” бодлогын доор Хөххот болон Улаанбаатар хот нь хамтын ажиллагааны нэн их нөөц бололцоо болон цар хүрээтэй гэж үзэж байна. Хятад-Монгол экспо нэгэнт 2 удаа зохион байгуулагдав. Улаанбаатарын төлөөлөгчдийн энэ удаагийн аялалаар Хөххотод зохион байгуулж буй бизнес, соёлын арга хэмжээнүүд дэмжлэг үзүүлэн оролцоно. Хоёр хотын ирээдүйн хамтын ажиллагаа улам бататгаж, хоёр орны найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулна гэв.
   С.Батболд хэлэхдээ Монгол Улс болон БНХАУ нь уул усаараа залгалдан оршиж, Хятад улс нь Монголын стратегийн түнш мөртөө хамгийн том худалдаа хөрөнгө оруулалтын түнш юм. Хятад улсаас Монголын зам харилцаа, гүүр зэрэг дэд бүтцийн тал дээр маш олон дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Улаанбаатар хот болон Хөххот нь нөхөрсөг харилцаа тогтоогоод 27 жилийн нүүр үзэж байгаа, энэ хугацаанд эдийн засгийн эл салбарт найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж чадсан юм, хойшид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллаж, үүнд эрүүл мэнд, спорт, хот төлөвлөгөө, цэцэрлэгжүүлэлт ногоожуулалт, байгааль орчин хамгаалах, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудад ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Улаанбаатар хотын хөгжлийг урагшлуулан, ард түмэнд үр өгөөжөө өгөхийг санаачлав.
   Уулзалтын даргаа талууд харилцан бэлэг солилцож, Фэн Юузэн болон С.Батболд Хөххот болон Улаанбаатар хотыг төлөөлөн “БНХАУ-ын Хөххот болон Монгол Улсын Улаанбаатар хот хоорондын нөхөрсөг хотын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурав.  

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт