中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Хятад, Монголын Бизнес зөвлөлийн дарга Ван Вэньбиао Монгол, Хятадын Ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн дарга С.Бямбцогттой уулзав

Гол мэдээ

Хятад, Монголын Бизнес зөвлөлийн дарга Ван Вэньбиао Монгол, Хятадын Ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн дарга С.Бямбцогттой уулзав

来源:Харилцаа холбооны хэлтэс Лиу ЦанлинНийтэлсэн цаг:2018-07-18

   Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улс, БНХАУ-ын Ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн дарга С.Бямбцогт-ын урилгаар И Ли эрдэс группийн ерөнхийлөг бөгөөд Хятад, Монголын Бизнес зөвлөлийн дарга Ван Вэнбиао 2018 оны 3-р сарын 20-ны өдөр айлчлалын хамт ирсэн Монгол, Хятадын Ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн дарга С.Бямбцогтоор ахлуулсан ажлын хэсэгтэй уулзаж уулзалт хийв.
   Ван Вэнбиао дарга С.Бямбцогтын ажлын хэсгийг баярлан угтаж байгаагаа илэрхийлж, Бүх Хятадын одоо болж байгаа “Хоёр хурал”, “Бүс ба Зам” бодлогын хүрээнд хийгдэж байгаа БНХАУ-ӨМӨЗО болон Монгол улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, И Ли эрдэс группийн тухай товч танилцуулав. С.Бямбцогт баярласнаа илэрхийлж, Монгол улсын эд уурс, татвар, хөрөнгө оруулалтын орчин зэрэг талаар танилцуулж, И Ли эрдэс групп мэтийн ААН-тэй хамтран ажиллаж, Монголын цөлжилт болон эко орчны асуудлаа шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ван Вэнбиао дарга Хятад, Монголын Бизнес зөвлөл нь хоёр орны хамтын ажиллагаанд идэвх нөлөөлөн ажиллахад анхаарч Хятад ААН-ыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг дэмжиж ажиллана. И Ли групп нь хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны цар хүрээнд экологийн салбарт хамтран ажиллаж, Хөвч цөлийн бүсийн туршлага болон цөлжлийн эсрэг арга замаа хуваалцаж болно гэв.
   Түүний даргаа талууд дараах 4 талаар санал нэгдэв. 1-рт энэ оны 4-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Хятадад айлчлах үеэр Хятад, Монголын Бизнес зөвлөл болон Монгол, Хятадын Ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах. 2-рт талууд хугацаа товлон энэ онд багтаан Улаанбаатар хотод Хятад, Монголын Бизнес зөвлөл болон Монгол, Хятадын Ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулах. 3-рт БНХАУ-ын засгийн газар, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон, И Ли эрдэс групп нь Хөвч цөлжлийн бүсийн туршлагаар Монгол Улсын эко салбарт дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хотын байгаль орчны асуудалд дэмжинэ. 4-р Монгол Улсын байгааль орчны асуудлыг хоёр орны засгийн газрын төвшинд нэгдсэн саналтай болгох.
   Уулзалтад Монгол, Хятадын Ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Байгалма, Монгол Улсаас Хятад Улсад сууга элчин сайдын зөвлөх Базарсад, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бээжин дэх төлөөлөгч Мөнгөн-цацрал, Барс группийн ерөнхийлөгч Амарбаатар, гишүүний зөвлөх Баян-мөнх, И Ли эрдэс группийн дэд захирал Жү Шаохун, И Ли экологийн төлөвлөгөө судалгааны хүрээлэнгийн дарга Еэ Хао, И Ли эрдэс группийн дэд ерөнхийлөгч Сай Юун, И Ли эрдэс группийн тамгын газрын дарга Лүө Вэй, И Ли эрдэс группийн брэнд хөгжлийн захирал Шу Вэй, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны Харилцаа холбооны хэлтсийн дарга Ван Вэй, дэд дарга Лиу Цанлин нар байлцав.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт