中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Хятад, Америкийн бизнес хамтын ажиллагааны суудлын хурал Хөххотноо амжилттай зохион байгуулагдав

Гол мэдээ

Хятад, Америкийн бизнес хамтын ажиллагааны суудлын хурал Хөххотноо амжилттай зохион байгуулагдав

来源:арилцаа холбооны хэлтэс Фан СайшяаНийтэлсэн цаг:2018-07-18

   ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо болон АНУ-ын Хятадад суугаа худалдааны газар хамтран 21-ны оройн Хөххотын Өвөр монгол зочид буудлын 2 давхрын “Талын торгоны зам” танхимд Хятад, Америкийн бизнес хамтын ажиллагааны суудлын хурлыг зохион байгуулав. АНУ-ын талаас 24 төлөөлөл, Хятад талаас 27 төлөөлөл арга хэмжээнд оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, химийн үйлдвэрлэл зэрэг салбаруудын хүрээнд саналаа солилцсон байна. Арга хэмжээг Худалдааг дэмжих хорооны Хариуцаа холбооны хэлтсийн дарга Ван Вэй хөтөлж, удирдах бус албан тушаалын дэд дарга Ли Жимин үг хэлж, Лиу Тиншань дарга хуралд оролцов.
   

Хятад, Америкийн бизнес хамтын ажиллагааны суудлын хурал Хөххотноо амжилттай зохион байгуулагдав

Хятад, Америкийн бизнес хамтын ажиллагааны суудлын хурал Хөххотноо амжилттай зохион байгуулагдав

Ли Жимин дарга Америкийн талын төлөөллийг баярлан угтаж байгаагаа илэрхийлэн, Өвөр монголын эдийн засгийн хөгжлийн хандлага болон Өвөр монголын ААН-үүд АНУ-д хөрөнгө оруулж байгаа байдлыг танилцуулж, ААН-үүдэд АНУ-уруу хөрөнгө оруулахад зам гүүр болж, харилцан ашигтай хамтдаа хөгжих зорилт тавьж байна гэв. АНУ-аас Хятадад суугаа худалдааны газрын Ран Жэн үг хэлэхдээ тус ажлын албаны чиг үүрэг, АНУ-ын хөрөнгө оруулалтын орчин, худалдааны газрын Хятадын орон нутгуудад зохион байгуулсан сутралчилгааны арга хэмжээнүүд зэрэг талаар танилцуулга хийж, Өвөр монгол нь газар зүйн байршил болон үйлдвэрлэлийн бүтцийн талын давуу байдалдаа тулгуурлан АНУ болон БНХАУ-ын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна гэв.
   Даамал хурал эхэлснийг тунхагласны дараа талууд АНУ-дэх хөрөнгө оруулалт, худалдааны татвар, хууль эрхзүй зэрэг талаар чөлөөтэй хэлэлцүүлэг хийсэн байна. Үүнд Өвөр монголын дэвшилтэт технологийн үйлдвэрлэл “Юу хан рэн” ХХК-ын захирал Ван Шан-и болон Пенсийг мужийн ахлах төлөөлөгч Сай И-Лин саналаа солилцож, АНУ-ын хөрөнгө оруулалтын орчин, зах зээлийн хэрэгцээ шаардлага болон хууль эр зүй зэрэг талаар мэдээлэл авч, цацаргана үйлдвэрийн олон улсын том үйлдвэрийн хувьд Америк уруу чиглэж брэдээ хөгжүүлэх сонирхолтой гэв.
   Эцэст АНУ-ын Хятад дэх худалдааны газрын хатагтай Ран Жэн Хятад ААН-үүд АНУ-д хөрөнгө оруулснаар тухай орон нутгийн эдийн засгийн хөгжилд идэвх нөлөөлсөн юм. Ирээдүйд талууд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг найдаж байна, мөн үүнтэй холбоотойгоор туслалцаа дэмжлэгийг хүргэж, ААН-үүдэд зам гүүр болж өгнө гэв.
Уулзалтын даргаа Хятадын талын ААН-ын төлөөллүүд энэ төрлийн арга хэмжээнд оролцосноор АНУ-уруу хөрөнгө оруулах сонирхол өссөн байна гэцгээв.
   Уулзалтын өмнө Ли Жимин дарга АНУ-ын Хятад дэх худалдааны газрын дарга Пэн Шекан-г хүлээн авч уулзав. Харилцаа холбооны хэлтсийн дарга Ван Вэй АНУ-ын хөрөнгө оруулалтын сурталчилгааны авто замын сурталчилгааны асуудлаар Америкийн элчин сайдтай саналаа солилцов.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт