中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Бүх Хятадын Худалдааг дэмжих ажлын хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлэх тухай

Гол мэдээ

Бүх Хятадын Худалдааг дэмжих ажлын хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлэх тухай

来源:Нарийн бичгийн хэлтэс Гүө ЖэнчинНийтэлсэн цаг:2018-07-18

    2018 оны 2-р сарын 8-ны өдөр, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дарга Лиу Тиншань ажлын хурал зохион байгуулж, Бүх Хятадын худалдааг дэмжих ажлын хурлын зориг санааг уламжилж, ирээдүйн хэсэг хугацааны ажлаа төлөвлөв.
   Хаврын уурын баяраар Бээжин хотноо бүх Хятадын худалдааг дэмжих ажлын хурал 2018 болов. Энэ удаагийн хурал бол намын 19-р хурлын зориг санаа болон засгийн газрын эдийн засгийн ажлын хурлын зориг санааг хэрэгжүүлэх, Си Жиньпин даргын шинэ эрэн цагийн хятадын онцлогт социализмын үзэл санааны хүрээнд явагдсан маш чухал хурал юм. Бүх Хятадын худалдааг дэмжих ажлын хуралд төв засаг болон үндэсний холбогдох байгууллага, эл муж, өөртөө засах орон, шууд хариа хот, Шин-жяны үйлдвэр, бүтээн байгуулалтын цэргийн армь, дэд мужийн зэрэглэлийн хотуудын худалдааг дэмжих хороо, эл салбарын худалдааг дэмжих байгууллага болон худалдааг дэмжих хорооны эл хэлтэс, газрууд, шууд хариа байгууллага, гадаад дэх төлөөлөгчийн газар, чөлөөт худалдааны туршилтын бүсийн хариуцлагатан, ААН-ын төлөөлөл нийт 300 хүн оролцсон байна. БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны намын хорооны нарийн бичгийн дарга, дарга Жян Зэнвэй ажлаа тайлагнаж илтгэл тавьжээ.
   2017онд Си Жиньпин даргаар ахлуулсан намын төв хорооны удирдлага доор бүх Хятадын худалдааг дэмжих ажил гүнзгий шинэчлэлт өөрчлөлт хийж, худалдаа эдийн засгийн нэлээд олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж, худалдаа аж үйлдвэрийн салбарын “Бүс ба Зам” бодлогын хэрэгжилтэд оролцох идэвхжлийг дайчлан, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих ажлыг эрчимжүүлж, бизнес үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн үйлчилгээг сайжруулан, мэдээ, мэдээллийнсудалгааны ажил, боловсрол сургалтыг идэвхжүүлэх, олон улсын дүрэм горим боловсруулахад оролцох, бизнес холбооны хөгжлийг ахиулах, олон талт байгууллага байгуулах зэрэг талаар маш үр дүнтэй ажилласан гэж үзжээ. Бүх Хятадын худалдааг дэмжих салбарын ажилтан худалдаа хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх болон бизнес үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ гэдэг хоёр том чиг үүргийн хүрээнд тасралтгүй мэрийн ажиллаж, тасралтгүй урагшлах, шинэ эрэн цагийн шинэ зориг санааны удирдлагаа доор “эх орныхоо төлөө худалдааг дэмжих ажилд санаа алгасахгүй зүтгэж хувь нэмрээ үзүүлэх” гэдэг худалдааг дэмжигчдийн зориг санааг хатуу мөрдөж ажилласан юм.
   2018 онд бүх улсын худалдааг дэмжих ажил нь Си Жиньпин даргын шинэ эрэн цаг дэх Хятадын онцлогт социализмын үзэл санааны дагуу намын 19-р хурлын зориг санаа болон төв засгийн эдийн засгийн ажлын хурлын зориг санааг хэрэгжүүлэх, худалдааг дэмжих ажил дах удирдлагыг чангатгах, “5-г уялдуулах” болон “4 бүх тал” бодлогыг уялдуулан, ард түмнээр голлуулсан хөгжлийн бодлогыг баримтлан тогтвортой хөгжилтийг барин ажиллах, хөгжлийн шинэ бодлогыг хэрэгжүүлэн, нийгмийн гол зөрчлийн хувиралтыг анхаарч, чанартай хөгжлийн шаардлагыг хангах, “Бүс ба Зам”бодлогыг хэрэгжүүлэхийг манлайлуулан, нийгмийн хангамжийн бүтцийн өөрчлөлтийн ажлаар голлуулан, бүх талын гүнзгий өөрчлөлт шинэтгэлийн алхцыг түргэтгэх, улс төрийн чанар, дэвшилтэт чанар болон ард түмэнч чанарыг чангатгаж, худалдаа эдийн засаг, ААН болон бүлгэмийн хүчийг дайчлан, бүх талын гүнзгий өөрчлөлт шинэтгэлийн шинэ байдлыг үүсгэж, эх орны эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн сайн үйлчлэх болно гэв.
   Лиу Тиньшан дарга хурлын зориг санааг хэрэгжүүлэх талаар дараах саналыг дурдав: 1-рт хурлын зориг санааг практикд хэрэгжүүлэх хэрэгтэй. ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо нь намын 19-р хурлын зориг санаа болон Си Жиньпин даргын шинэ эрэн цаг дэх Хятадын онцлогт социализмын үзэл санаагаар жолоодлого болгон бүх Хятадын худалдааг дэмжих ажлын хурлын үзэл санаа болон ӨМӨЗО-ны намын хорооны байнгын хорооны 10-р хугацааны 5-р бүгэд хурал буюу Өөртөө засах орны эдийн засгийн ажлын хурлын зориг санааг уялдуулан, худалдааг эрчимжүүлэх ажлыг бүх талаар гүнзгийрүүлэн ажиллах хэрэгтэй. 2-рт Өвөр монголын худалдааг дэмжих ажлын хурлыг тун удахгүй зохион байгуулж, бүх Хятадын худалдааг дэмжих ажлын хурлын зориг санааг уламжлан, 2018 оны ажлын чухал үүргүүдийг судлан даалгах. 3-рт Худалдааг дэмжих байгууллагын өөрчлөлт шинэтгэлийн ажлыг гүнзгийрүүлэх. Шинэ цаг үед шинэ хөгжлийн хуудас бичиж, шинэ үйлдэл хийх хэрэгтэй юм. Шинэ цаг үеийн худалдааг дэмжих ажлын онцлог болон хандлагад зөв танин, бүх талын өөрчлөлт шинэтгэлийн ажлыг туушлуулан, худалдааг дэмжих үйлсийг нэн сайн хөгжүүлэх хэрэгтэй гэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт