中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Дэд дарга Вэй Хун “Хятад, Монголын бизнес форум”-д оролцов

Гол мэдээ

Дэд дарга Вэй Хун “Хятад, Монголын бизнес форум”-д оролцов

来源:Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-18

 

Дэд дарга Вэй Хун “Хятад, Монголын бизнес форум”-д оролцов

   4-р сарын 11-ны өдөр БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Хятад, Монголын бизнес форум”-г Бээжин хотын Диао-иу-тай төрийн хүлээн авалтын буудалд зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх фоумд оролцож, гол сэдэвт илтгэл хийв. БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зэнвэй болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөг Б.Лавагзав үг хэлэв. Манай ажлын албаны дэд дарга Вэй Хун болон Хятад, Монголын бизнес зөвлөлийн дарга бөгөөд И Ли эрдэс группын ерөнхийлөг Ван Вэнбяо нар Жян Зэнвэй болон У.Хүрэлсүх Ерөнхий сайдын уулзалтад байлцаж, форумд оролцов. Манай ажлын албаны харилцаа холбооны хэлтсийн дарга Ван Вэй форумд оролцож, Улаанбаатар дах төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Баатар Хятадын олон улсын бизнес холбоод туслан бэлтгэл хангаж, Жян Зэнвэй дарга болон У.Хүрэлсүх Ерөнхий сайдын уулзалтад орчуулагчаар оров. Өвөр монгол банкны дарга Юу Шуежун, Бугатын худалдааны банкны ерөнхийлөг Ли Жэньши болон Монгол Өвөр монгол бизнес холбооны дарга Ү Хаймин нар багаа ахлан форумд оролцов. Өвөр монгол банкн, Бугатын худалдааны банк нь Монголын Бугд банк болон худалдаа хөгжлийн банктай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
   У

Дэд дарга Вэй Хун “Хятад, Монголын бизнес форум”-д оролцов

.Хүрэлсүх хэлэхдээ Монгол, Хятад хоёр орон уул усаараа холбоотой, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн хөгжиж байгаа. Монгол Улс нь “ Бүс ба Зам” бодлого болон “Хөгжлийн зам” бодлогыг уялдуулан, холбогдох салбаруудад хамтын ажиллагаагаа эхлүүлэх сонирхол байна. Монголын засгийн газар нь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашигыг хамгаалах зорилготойгоор нэлээд бодлогыг батлан хэрэгжүүлж байгаа юм, тиймээс хоёр орны аж ахуйн нэгжүүд нөөц боломжуудыг идэвхтэй судлан, хоёр орны худалдааны барааны төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсэж байна. Монголын засгийн газраас ААН-үүд нэмүү өртөг илүү шингэсэн бараа бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад уруу экспортлохыг дэмжиж байна, мөн Хятад ААН-үүд Монголд уул уурхай, эрчим хүч хэмнэгч байгаль орчиндоо ээлтэй салбаруудад хөрөнгө оруулахыг хүсэж байна гэв.
   Ж

Дэд дарга Вэй Хун “Хятад, Монголын бизнес форум”-д оролцов

ян Зэнвэй дарга хэлэхдээ Хятад, Монгол хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа маш саруул хөгжлийн ирээдүйтэй, талууд үйлдвэрлэл болон нөөц баялгын талаар өөр өөр давуу нөхцөлтэй, харилцан нөхөх шинжтэй хамтын ажиллагааны түнш юм. Талуудын ААН-үүд худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөх, худалдаа эдийн засгийн харилцааны хэв маяагыг элбэгжүүлэхийг санал болгож байна гэв. Хятадын худалдааг дэмжих байгууллага нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, нэн олон харилцааны тавцанг зохион байгуулж, хоёр орны ААН-үүдэд худалдаа хөрөнгө оруулалтын тааламжтай үйлчилгээ болон дэмжлэг үзүүлнэ гэв.
Монгол Улсын гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин болон хамтын ажиллагааны нөөц боломжуудын талаар танилцуулав.
Гарын үсэг зурах ёслолд Жян Зэнвэй дарга БНХАУ-ын худалдааг дэмжих хороог төлөөлж, Б.Лавагжав Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг төлөөлөн хоёр байгууллагын бизнесийн хууль зүйн талаарх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хятад, Монголын ААН-үүд нийт 35 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Дэд дарга Вэй Хун “Хятад, Монголын бизнес форум”-д оролцов

Нээлтийн ёслолын даргаа ургамал үр тариа, хөдөө аж ахуй, Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц болон барилга зэрэг салбарууд тус тусдаа уулзаж, төсөл танилцуулан, ААН-үүд ганцаарчилсан уулзалтууд болсон байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт