中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Шинэ цаг үед ӨМӨЗО-ны худалдааг дэмжих ажлын хир төвшинг эрчимжүүлэх хэрэгтэй

Гол мэдээ

Шинэ цаг үед ӨМӨЗО-ны худалдааг дэмжих ажлын хир төвшинг эрчимжүүлэх хэрэгтэй

来源:Нарийн бичгийн хэлтэс Гүө ЖэнчинНийтэлсэн цаг:2018-07-18

   3-р сарын 8-ны өдөр, 2018 оны ӨМӨЗО-ны худалдааг дэмжих ажлын хурал Хөххотноо зохион байгуулав. Тус хурлын зориг санаа бол ӨМӨЗО-ны намын хороо, засгийн ордны удирдлага доор шинэтгэлийн ажлыг эрчимжүүлэх, худалдааг дэмжих чиг үүргээ бадруулах, шинийг үүдэх, “Бүс ба Зам” бодлоготой уялдаатай ажиллах, худалдаа хөрөнгө оруулалтын ажлыг сайжруулах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тавцанг ажил хэрэгч хөгжүүлэх, дэлхийн экспод идэвхтэй оролцох, үзэсгэлэн яармагийн эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын худалдаа эдийн засгийн мэдээлэл үйлчилгээний хэлбэрийг шинэчлэн хөгжүүлэх, гэрчилгээ үйлчилгээ болон гадаад улс, орнууд хоорондын үйл ажиллагаа дэх үйлчилгээгээ сайжруулах, нөлөө болон уялдааг чангатгаж, Өөртөө засах орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах.
   Өвөр монголын Худалдааг дэмжих хорооны дарга Лиу Тиншань “Улс төрийн хараагаа өндөржүүлэн, шинэтгэлийн үйл ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ цаг үеийн худалдааг дэмжих ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх” сэдвээр ажлаа тайлагнасан юм. Тэрээр БНХАУ-ын хөгжил шинэ шат үед шилжиж, худалдааг дэмжих ажил ч шинэ цаг үетэй золгов, үүний төлөө бид шинэ цаг үеийн худалдааг дэмжих үйл ажиллагааны шинэ хандлага болон онцлогт анхааран, худалдааг дэмжих ажлын түүхт хариуцлага болон үүргийг сайн биелүүлэн, цаг үеийн давшилтад уялдан, шинэ үзэл санаа, шинэ шаардлага болон шинэ үйлдлийг хийх хэрэгтэй гэв.
2018 онд намын 19-р хурлын үзэл санааг хэрэгжүүлэх анхны жил, мөн өөрчлөлт хөгжилтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байгаа, бүх талаар чинээлэг нийгэм байгуулах, “13-р 5 жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх болон үргэлжлүүлэн хөгжилтийн чухал нэг он юм. Лиу Тиншань дараг 2018 оны худалдааг дэмжих ажил нь Си Жиньпин даргын шинэ эрэн цагийн Хятадын онцлогт социализмын үзэл санаагаар удирдлага болгохыг эрс барих, Си Жиньпин даргын Намын төв хороо болон бүх нам дэх байр суурь болон намын төв хорооны нэгдсэн удирдлага, “5-г төвлөрүүлэх” болон “4 бүх тал”-ын стратегийн бодлогыг барьж, Намын 19-р хурлын зориг санаа болон ӨМӨЗО-ны намын хорооны 10-р хугацааны 5-р хурлын эдийн засгийн асуудлаарх бодолгыг хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ санааг баримтлан, “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахаар голлуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажилд уялдаж, өөрчлөлт шинэчлэлтийн ахицаа түргэтгэх, бүх талаар нээлттэй ажиллах шинэ хэв байдлыг үүсгэж, Өвөр монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагыг бүх улсдаа оройлох хэмжээнд болгон хөгжүүлж, Өөртөө засах орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдийг онцлов.
   Лиу Тиншань дарга 2018 оны ӨМӨЗО-ны худалдааг дэмжих ажлын гол үүрэг бол “Бүс ба Зам”-ыг байгуулах ажлыг гүнзгийрүүлэх, худалдааг дэмжих ажлыг шинэчлэн өөрчлөх, нээлттэй хөгжлийн шинэ үе шат болон худалдаа хөрөнгө оруулалтын хөгжлийг эрчимжүүлэх үйл ажиллагааг шинэчлэх, Өвөр монголын олон улсын бизнес холбооны гишүүн байгууллага дэх үйлчилгээг сайжруулах, хөгжлийн шинэ санал бодол дэвшүүлэх, худалдаа, аж үйлдвэрийн хир төвшинг зөв илэрхийлэх, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Өөртөө засах орны худалдааг дэмжих ажлыг тогтвортой хөгжүүлэх болно гэв.

Шинэ цаг үед ӨМӨЗО-ны худалдааг дэмжих ажлын хир төвшинг эрчимжүүлэх хэрэгтэй

Шинэ цаг үед ӨМӨЗО-ны худалдааг дэмжих ажлын хир төвшинг эрчимжүүлэх хэрэгтэй

 

   ӨМӨЗО-ны намын хороо, засгийн ордны холбогдох байгууллага, эл аймаг хот, хошуу шяны болон ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны холбогдох газар, хэлтэс, гадаад суугаа төлөөлөгчийн газрын хариуцлагатан, Өвөр монголын олон улсын бизнес холбооны дэд даргаын байгууллага, ААН-ын дарга удирдлага зэрэг нийт 130 төлөөлөгч хуралд оролцов. Хөххот, Бугат, Ордос, Шилийн-гол, Хянган аймаг зэрэг орон нутгийн худалдааг дэмжих хорооноос илтгэл хийсэн байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт