中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Өвөр монгол банкны даргын туслах Шяо Шяомин тэргүүтэй ажлын хэсэг манай хороонд ажиллав

Гол мэдээ

Өвөр монгол банкны даргын туслах Шяо Шяомин тэргүүтэй ажлын хэсэг манай хороонд ажиллав

来源:Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-18

   2018 оны 3-р сарын 9-ны өдөр Өвөр монгол банкны даргын туслах Шяо Шяомин-ээр ахлуулсан Өвөр монгол банкны Олон улсын хэлтсийн дарга Ян Иншиун, Монгол улсын үйл ажиллагаагаа хариуцсан захирал Фанфан, Олон улсын үйл ажиллагааны салбарын дарга Гү Мао зэрэг 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай хороонд айлчлав. Манай хорооны дэд даргын төвшний удирдах бус албан тушаалтан Ли Жимин дарга хүлээн авч уулзалдав.
   Ли Жимин дарга ирсэн зочдыг баярлан угтаж байгаагаа илэрхийлэн, манай албаны үндсэн байдал болон ӨМӨЗО-ны сүүлийн жилүүдийн гадаад худалдааны талаар танилцуулав. Шяо Шяомин дараг Өвөр монгол банкны эд хөрөнгийн байдал, үйлчилгээний чиг, гадаад хамтын ажиллагааны талаар танилцуулав. Өвөр монгол банк нь дэлхийн 38 улс, орны 190 банктай орлон гүйцэтгэх хамтын ажиллагаа тогтоож, 8 улс, орны 19 банктай харилцан данс нээх харилцаатай болсон, Ам.доллар, EUR, JPY зэрэг 12 төрлийн гадаад валютын үйл ажиллагаагаа тогтоож цадсан юм. Одоогийн байдлаар Монгол Улсын топ 3 худалдааны банктай хил дамнасан итгэмжилгэт үйл ажиллагааны харилцаа тогтоож чадсан мөртөө Монголын 10 худалдааны банктай орлон гүйцэтгэх харилцаа, 7 банктай харилцан данс нээх харилцаатай тогтоож, Монгол Улс хооронд цаг даруй мөнгө шилжүүлэн тооцоолох боломж бүрдсэн байна. Дараагийн алхам ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөтгөх болно.
   Ирээдүйд талууд гадаад хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт, хурал форумын чиглэлд үргэлжлэн хамтран ажиллах, Монгол, Оростой холбоотой үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн хамтран ажиллах зэрэг талаар санал нийлсэн юм. Тус уулзалтад манай ажлын албанаас ОХУ-ын Буриадад байдаг төлөөлөгчийн газар болон Монгол Улсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын холбогдох хүмүүс байлцав. 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт