中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Өвөр монголын Худалдааг дэмжих хорооны Эвлэрүүлэн зуучлах төвийн ажлын хурал сургалт Хөххотноо зохион байгуулагдав

Гол мэдээ

Өвөр монголын Худалдааг дэмжих хорооны Эвлэрүүлэн зуучлах төвийн ажлын хурал сургалт Хөххотноо зохион байгуулагдав

来源: Хууль эрх зүйн хэлтэс Дун ЖиалиньНийтэлсэн цаг:2018-07-18

    4-р сарын 26-ны өдөр Өвөр монголын Худалдааг дэмжих хорооны Эвлэрүүлэн зуучлах төвийн ажлын хурал сургалт Хөххотноо зохион байгуулагдав. Хятадын худалдааг дэмжих хорооны бизнес үйл ажиллагааны хууль эрх зүйн үйлчилгээний төвийн дарга Ли Жяньнин, Хятадын Худалдааг дэмжих хороо\ Олон улсын бизнес холбооны эвлэрүүлэн зуучлах газрын нарийн бичгийн дэд дарга Ван Фань, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун, удирдах бус албан тушаалын дарга Ли Цао-ин, удирдах бус албан тушаалын дэд дарга Ли Жимин, ӨМӨЗО-ны улс төр, хууль эрх зүйн зөвлөл, дээд шүүх, хууль эрх зүйн танхим, хууль сахиулах газар, нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, хуульчдын холбоо, хууль эр зүйн мэргэжлийн холбоо, Бээжин, Тянжин, Хэбэй, Шаньши зэрэг орон нутгийн Худалдааг дэмжих хороо болон ӨМӨЗО-ны эл аймаг, хотуудын худалдааг дэмжих хороо, холбогдох хуульчдын газрын ажилтан, мэргэжилтэн, судлаачид оролцсон байна.
Хурлаар Ли Жяньнин дарга “ Хятадын худалдааг дэмжих хорооны бизнес үйл ажиллагааны хууль эрх зүйн үйлчилгээний төвийн ӨМӨЗО-ны эвлэрүүлэн зуучлах төвийн дарга нарыг шинээр томилох болон эвлэрүүлэгчийг ажиллуулах тухай шийдвэр”-ийг уншиж, үг хэлэв. Тэрээр эвлэрүүлнэ гэдэг бол Хятадын уламжлалт “эе найртай байх”тухай үзэл санааны илрэл, мөн дорнодын оюун санаа дэлхийд нэмэрлэсэн зөрчлийг арилгах шинэ сэтгэхүй болон арга зам юм. Саяхан болоод өнгөрсөн төвийн өөрчлөлт шинэтгэлийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай хурлаар “Бүс ба Зам”-ын зөрчил арилгах механизм болон байгууллага байгуулж, “Бүс ба Зам”-ын худалдаа, хөрөнгө оруулалтын зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэх, дотоод гадаадын тухай иргэний эрх, ашгийг хамгаалж, тогтвортой, эрх тэгш, ил тод хуульжисан худалдааны орчинг бий болгох хэрэгтэй гэв, тиймээс эвлэрүүлэгчийн мэргэжлийн төвшин нь эвлэрүүлийн ажлын үр дүнг шууд нөлөөлөх болно гэв. Тэрээр эвлэрүүлэгчид маань харилцан уялдаатайгаар мэргэжлийн өндөр төвшинд олон улсын худалдааны зөрчил эвлэрүүлэгчийн багыг бий болгоход хувь нэмрээ оруулан, дотоод гадаадын ААН-д бизнесийн зөрчлийг арилгаж өгөн, эх орны эдийн засгийн хөгжлийн том үйлс, хоёр талт худалдаа болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэв.

Өвөр монголын Худалдааг дэмжих хорооны Эвлэрүүлэн зуучлах төвийн ажлын хурал сургалт Хөххотноо зохион байгуулагдав

Өвөр монголын Худалдааг дэмжих хорооны Эвлэрүүлэн зуучлах төвийн ажлын хурал сургалт Хөххотноо зохион байгуулагдав   

Өөртөө засах орны худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй хун Өөртөө засах орны Худалдааг дэмжих хорооны нэрийн өмнөөс ирсэн зочид төлөөлөгчдийг баярлан угтаж байгаагаа илэрхийлэн мэндчилэв. Тэрээр уг арга хэмжээгээр дамжин манай Өөртөө засах оронд бизнесийн эвлэрүүлэн зуучлах хялбар мөртөө үр ашиг өндөр механизмыг байгуулж, Өвөр монголын эвлэрүүлэн зуучлах төвийг Хятадын “ Бүс ба Зам” бодлог болон ӨМӨЗО-ын “урд хойд хөршүүдтэйгээ хамтран ажиллаж, зүүн баруун бүс нутгуудтай нээлттэй ажиллаж, дотоод гадаадтай уялдаатай, олон талуудтай хамтран ажиллах” урианы хүрээнд гадаад хамтын ажиллагааны шинэ тогтолцоонд мэргэжсэн олон улсын стандарт хангасан интернетчлсан үйлчилгээгээрээ идэвхтэй нөлөөлж, манай Өөртөө засах орны олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зөв ач холбогдол өгч ажиллана гэв.
Тус хурлаар 98 эвлэрүүлэгчдэд томилолтын бичиг гардуулав.
   

Өвөр монголын Худалдааг дэмжих хорооны Эвлэрүүлэн зуучлах төвийн ажлын хурал сургалт Хөххотноо зохион байгуулагдав

Хятадын Эвлэрүүлэн зуучлах төвийн дарга Ван Фан, Хятадын Худалдааг дэмжих хорооны эрдэмтний комиссын гишүүн Хэ Гүйсай, Бээжингийн “Да Цэн” хуулийн фирмийн хуульч Шу Юунцян “Дотоодын бизнес эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа болон Хятадын худалдааг дэмжих хорооны эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зурам”, “ Бизнес эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны ажил хэрэг болон худалдааг дэмжих хорооны бизнес үйл ажиллагаагаа дэх хуулийн үйлчилгээ”, “ Бүс ба Зам эдийн засгийн коридор байгуулах явц дэх үйл ажиллагааны ажил хэрэг болон хууль эрх зүйн эрсдэлийн удирдлага” зэрэг сэдвээр лекц уншиж, Өвөр монголын эвлэрүүлэн зуучлах төвийн Өөртөө засах орны ААН-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бизнес маргааныг эвтэй шийдвэрлэх шинэ санааг олоход дэмжлэг болсон байна.   

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт