中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо Бээжин хотын дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо 2019-ын муж, хотуудын 2-р удаагийн ажлын хуралд оролцов

Гол мэдээ

ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо Бээжин хотын дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо 2019-ын муж, хотуудын 2-р удаагийн ажлын хуралд оролцов

来源: Үзэсгэлэнгийн хэлтэс Ма ФэйпэнНийтэлсэн цаг:2018-07-18

    2018 оны 3-р сарын 30 ны өдөр Бээжин хотын дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо 2019-ын муж, хотуудын 2-р удаагийн ажлын хурал Бээжин хотын Ян Чин дүүрэгт зохион байгуулагдав. Тус хурлаар ирээдүйн хэсэг хугацааны ажлын төлөвлөгөөг тогтоож, энэ нь Бээжин хотын дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспоний дотоодын үзэсгэлэн бүртгэх үйл ажиллагаанаасаа хэрэгжүүлэх шат үедээ орсон гэдийг илэрхийлж байгаа юм. Манай Өвөр монголн худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун болон Үзэсгэлэнгийн хэлтсийн дарга оролцов.
   Бүх Хятадын ногоожуулалтын хорооны тамгын газрын дэд дарга Фү Занхуй, БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Вэй, Хятадын цэцгийн холбооны дарга Жян Зэхуй, Бээжин хотын засгийн ордны дэд дарга Ван Хун хуралд оролцож, үг хэлэв, бүх улсын эл Муж, Өөртөө засах орон, Шууд хариа хотын төлөөлөгчид оролцож, Жян Ши, Жэ Жян мужоос илтгэл тавив. Хурлын үеээр Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспоны газраас бүх улсын 17 оролцогч ААН-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үүнд Өвөр монголын Мөн Сао эко орчин \групп\ХХК-ын ерөнхийлөг Ван Жаомин оролцогч ААН-үүдийг төлөөлөн үг хэлэв. Оролцогчид Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспоны газар дээр нь танилцаж, БНХАУ-ын үзэсгэлэн болон Жян Ши мужийн үзэсгэлэнтэй танилцсан байна.
   Бүх Хятадын ногоожуулалтын хорооны тамгын газрын дэд дарга Фү Занхуй хэлэхдээ 2019 онд дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо зохион байгуулах ажлын ач холбогдол маш их тул холбогдох муж, Өөртөө засах орон болон хотууд өндөр анхаарал төвлөрүүлж, бэлтгэл хангалтын ажлыг бүх талаар эрчимжүүлэх хэрэгтэй, үүнд 1-рт маш анхааран ажиллаж, эл талын бэлтгэл ажлыг сайн биелүүлэх хэрэгтэй, мөн тус арга хэмжээний ач холбогдолд зөв таньж, удирдлага, зохион байгуулалт, төлөвлөгөө, хариуцлага зэргээ зөв байрлуулан, дотоодын үзэсгэлэнд оролцогчийг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэн, холбогдох зураг төслийг сонгодог бүтээл болгоход мэрийж ажиллах. 2-рт ажлын ахицыг түргэтгэж, үзэсгэлэн танхимыг барьж байгуулах ажлыг амжилттай биелүүлэх. Барилгын ажлын хүчин чадлыг боломжоороо ихэсгэж, ажлын төлөвлөгөөний дагуу төв барилга болон холбогдох дэд бүтцийн барилгын ажлыг зэрэг урагшлуулан, ирэх оны арга хэмжээнд 100 хувийн бэлтгэл хангах. 3-рт чанарын хувьд онц анхаарч, сонгодог бүтээл туурвих. Арга хэмжээний гол сэдэв болон харалтын тойронд орон нутгийн давуу нөхцөлөө орчин үеийн техникийн давуулгуудтай уялдуулан орон нутгийн онцлог харуулсан сонгодог үзэсгэлэнг байгуулах хэрэгтэй. 4-рт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эл муж хотуудын үзэсгэлэнд амжилттай оролцоход туслалцаа үзүүлэх. Орон нугууд Бээжин хотын засгийн ордон болон холбогдох Яам, газруудтай харилцаа холбоогоо чангатгаж, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспоны газар нь ус эрчим хүч болон зам зэрэг дэд бүтэц болон үйлчилгээний асуудалд бүх талын дэмжлэг үзүүлж, арга хэмжээний амжилттай явагдахыг батлах хэрэгтэй.
   БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Вэй хэлэхдээ Худалдааг дэмжих хороо нь зохион байгуулах хорооны харилцаа холбоо болон форумын удирдлага, экспо-гийн хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулах зэрэг асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Орон нутгууд тус арга хэмжээг ашиглан төрийн “ Бүс ба Зам” стратеги болон орон нутгийн эдийн засгийн хөгжилд үйлчлэх. 1-рт анхааран ажиллаж, маш сайн зохион байгуулалттайгаар хандаж, манай орны эл орон нутаг эл үндэстэн угсаануудын олон төрөлт соёл иргэншил, үйлдвэрийн хөгжлийн үр дүнг дэлхийд харуулж, орон нутгийн техник соёлын хүрээн дэх гадаад хамтын ажиллагаа болон олон улсын худалдаа эдийн засгийн хөгжлийг улам нэг алхам хөгжүүлэх. 2-рт эл муж, өөртөө засах орон болон хотуудын өдөрлөг, долоо хоног, форум зэрэг арга хэмжээнд анхааран ажиллаж, Шанхайн дэлхийн экспоогоос туршлага суран, уран сайхны тоглолт, худалдаа эдийн засгийн солилцооны арга хэмжээнүүдээр дамжуулан олон улсын харилцаагаа чангатган хамтран ажиллаж хамтдаа хөгжих. 3-рт орон нутгийн ажлын хэсгүүд механзимын ур чадвараа бадруулж, худалдаа, аялал жуулчлал, соёл болон гадаад хэрэг зэрэг байгууллагуудыг дайчилж, тэдний мэргэжлийн үйл ажиллагаанд тулгуурлан боловсон хүчнийг ашиглан ажлаа амжилттай биелүүлэх хэрэгтэй гэв.
   Хятадын цэцгийн холбооны дарга Жян Зэхуй Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үйлдвэрлэгчдийн холбооны ARPH дарга нарын Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспогийн бүтээн байгуулалтын ажлын талаар судалгаа хийсэн тухай танилцуулав. Түүгээр Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо бол БНХАУ-ын засгийн газрын зүгээс зохион байгуулж байгаа төрийн үйлдэл юм, нам ба үндэсний хөгжил, хүн төрөлхтний хамтын хувь заяаг байгуулах гэдэг өндөр төвшингээс тус асуудлыг ойлгож харах хэрэгтэй, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспог дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн хүрээний шинэ хир төвшин, эко боловсны шинэ сонгодог бүтээл болох дэлхийн хэмжээний цэцэрлэгжүүлэлтийн баяр болгож байгуулах хэрэгтэй. 1-рт удирдлагаа сайжруулан үзэсгэлэнд оролцох үйл ажиллагааг маш өндөр төвшинд эрчимжүүлэх хэрэгтэй. Эл Муж, Өөртөө засах орон болон хотууд зохион байгуулах хорооноос баталсан ерөнхий төлөвлөгөөг хатуу мөрдөж, байшингийн гадна дотнын үзэсгэлэн талбайг өндөр түвшинд байгуулах, цэцэрлэгжүүлэлтийн ур чадварын хувьд маш анхааран ажлын ахиц болон чанарыг тогтсон үелэлтэй шалгаж үзэх хэрэгтэй. Зохион байгуулах хороо нь мэргэжлийн ажлын хэсэг томилон тухай бүрд нь хянах хэрэгтэй. 2-рт цэцэрлэгийн онцлогийг тодорхой харагдуулж, олон улсын тэмцээнд идэвхтэй оролцох. Олон улсын тэмцээн бол дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспогийн чухал нэг хэсэг юм, үүнд холбогдуулан тэмцээний хугацаа болон агуулгыг үндэслэн орон нутгууд бэлтгэлээ маш сайн хангаж ажиллан тухайн орон нутгийн онцлогт бүтээлээ тэмээнд оролцуулах. 3-рт нэгдсэн журмын удирдлагаа чангатган, үзэсгэлэнгийн эл хэсгүүдийн үйл ажиллагааг нааштай төлөвлөх. Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо нь сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан, арга хэмжээний үеэр олон улсын шинжтэй олон арга хэмжээг зохион байгуулах болно. Орон нутгууд ч гэсэн цэцгийн урлаг, техникийн шинэ үүдэлт, аялал жуулчлал, соёл иргэншил болон тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион байгуулж, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо арга хэмжээнд өнгө нэмэх хэрэгтэй гэв.
   Бээжин хотын засгийн ордны дэд дарга Ван Хун хэлэхдээ Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспоны бүтээн байгуулалтын асуудлаар дараах саналыг дэвшүүлж байгаа. 1-рт танилтаа шинэчлэн, тухайлсан үүргээ амжилттай биелүүлэх. Си Жиньпин даргын шинэ эрэн үеийн хятадын онцлогт социализмын үзэл санаа болон намын 19-р хурлын зориг санааг Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо арга хэмжээг зохион байгуулах ажлын үе шат болгонд уялдуулан, хөхөмдөг уул хөх усан бол алтан уул мөнгөн уул юм гэдэг санааны дагуу эрүүл сайхан амьдрал, үйлдвэрийн орчиг байгуулах, ногоон амьдралын хэв маяыг сурталчилж, эко соёлын хөгжилд хувь нэмэрээ оруулан ажиллаж, эх орны 70 жилийн ойн баярт ажлын өндөр амжилтаа бэлэглэх. 2-рт уялдаа холбоогоо сайжруулан ажлын ахицыг батлах хэрэгтэй. Хариуцлага болон үүргийг зөв танин ажлыг бүх талаас нь харан, удирдлага болон зохицуулалтын механизмыг хөгжүүлэх, шат үе болгонд цаг хугацаа, чанар, эко, аюулгүй байдлыг анхааран эмх цэгцтэй ажлаа урагшлуулах хэрэгтэй. Бээжингийн холбогдох байгууллагууд Өвлийн Олимпийн наадам зохион байгуулж байсан зориг санаа болон шаардлагаар үйлчилж, орон нутгийн сурталчилгаа болон арга хэмжээнд боломжийн дэмжлэгээ үзүүлэн эл төрлийн ажлыг эрт нэгэн өдөр амжилттай газардуулан амжилттай үзэсгэлэн болгож ажиллах хэрэгтэй. 3-рт үзэсгэлэнгийн тавцанг өргөжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх. Эл Муж, Өөртөө засах орон болон хотууд Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо арга хэмжээгээс олгож байгаа аж завшааныг ашиглан, цэцэрлэгийн ажлын хамгийн шилдэг, онцлогтой мөртөө төлөөлөх чанар бүхий бүтээлээ дэлхийд харуулах, Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспогийн үзэсгэлэн, солилцоо, хамтын ажиллагаа, хөгжил зэрэг үйлдлийг гүйцэд бадруулан, цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаагаар гүүр болгосон дэлхийн соёлын солилцоог үзүүлэх, цэцэрлэгжүүлэлтийн салбар, аялал жуулчлалын салбар, үзэсгэлэн яармагийн салбар, соёлын салбар зэрэг салбарууд ногоон эко хөгжилд чиглүүлэх, бүх Хятадын ногоон үйлдвэрлэл, ногоон хэрэглээ, ногоон амьдралыг урагшлуулан эко боловсонгын бүтээн байгуулалт болон бүх талын чинээлэг нийгмийг цогцлон байгуулах, үзэсгэлэнт сайхан Хятад Улсыг байгуулах хувь нэмрээ үзүүлэх хэрэгтэй гэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт